Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн "Цагаан үзэг" холбоо

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн "Цагаан үзэг" холбоо
Directions Website

Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн "Цагаан үзэг" холбоо Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн "Цагаан үзэг" холбоо, Non-Governmental Organization (NGO), Ulaanbaatar.

Mongolian Health Journalists Association (White Pen) is a non-profit professional organisation that promotes excellence in health journalism, strengthens health communication, and advances health literacy in Mongolia. About MHJAWP

Mongolian Health Journalists Association (White Pen) is a non-profit professional organisation dedicated to advancing health journalism, health communication, and health literacy in Mongolia. Established in 2021, the Association works to strengthen the professional capacity of journalists, improve the quality of health reporting, promote evidence-based communication, and support collaboration between the media, public health institutions, researchers, and international partners. Through training programmes, professional networks, research initiatives, public campaigns, and policy dialogue, the Association contributes to improving public understanding of health information and building a healthier, better-informed society. Mission: To strengthen health journalism and health communication by supporting journalists, promoting evidence-based reporting, and improving health literacy across Mongolia. Vision: A Mongolia where every citizen has access to accurate, trustworthy, and evidence-based health information delivered through a strong and professional media system. Core Areas

• Health Journalism

• Health Communication

• Health Literacy

• Journalism Training

• Media Capacity Building

• Public Health Communication

• Research

• Professional Networking

• Policy Advocacy

📣 СЭТГҮҮЛЧИД ЭЭ, СУДАЛГААНДАА ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНАТа өөрийн бодит туршлага, санал, хэрэгцээ болон тулгардаг асуудлуудаа ...
17/10/2026

📣 СЭТГҮҮЛЧИД ЭЭ, СУДАЛГААНДАА ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
Та өөрийн бодит туршлага, санал, хэрэгцээ болон тулгардаг асуудлуудаа 5 минут зарцуулаад бидэнтэй хуваалцаарай.

🔗 https://bit.ly/45BbqS7 линкээр эсвэл постер дээрх QR кодыг гар утасныхаа камераар уншуулж оролцох боломжтой.
Сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагааг дэмжихэд хувь нэмрээ оруулаарай. Баярлалаа.
МЭМСЦҮХ

📣 СЭТГҮҮЛЧИД ЭЭ, СУДАЛГААНДАА ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Та өөрийн бодит туршлага, санал, хэрэгцээ болон тулгардаг асуудлуудаа 5 минут зарцуулаад бидэнтэй хуваалцаарай.

🔗 https://bit.ly/45BbqS7 линкээр эсвэл постер дээрх QR кодыг гар утасныхаа камераар уншуулж оролцох боломжтой.

Сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагааг дэмжихэд хувь нэмрээ оруулаарай. Баярлалаа.

МЭМСЦҮХ

Иргэн таны итгэж болох эрүүл мэндийн мэдээллийн эх сурвалж, мэргэжлийн сэтгүүлчдийг цувралаар танилцуулж байна.
07/10/2026

Иргэн таны итгэж болох эрүүл мэндийн мэдээллийн эх сурвалж, мэргэжлийн сэтгүүлчдийг цувралаар танилцуулж байна.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ) өр төлбөргүй болсон хэмээн салбарын сайдаас нь эхлээд алга ташиж байтал энэ нь улсын томоохон эмнэлгүүдэд шилжиж, эцэ...

🔴🔴🔴OFF THE RECORD: HEALTH  #01СЭТГҮҮЛЧДИЙН ХААЛТТАЙ УУЛЗАЛТHealth Journalism Closed Roundtable Эрүүл мэндийн салбарын ас...
30/09/2026

🔴🔴🔴OFF THE RECORD: HEALTH #01
СЭТГҮҮЛЧДИЙН ХААЛТТАЙ УУЛЗАЛТ

Health Journalism Closed Roundtable

Эрүүл мэндийн салбарын асуудлыг зөвхөн албан мэдээлэл, мэдэгдэл, ил харагдах тоон үзүүлэлтээр хязгаарлахгүйгээр бодит амьдрал дээр юу болж байгааг, түүний цаадах шалтгаан, үр дагавар, системийн доголдол, иргэдэд үзүүлж буй нөлөөллийг баримт, мэдээлэл, эх сурвалжид тулгуурлан нягталж харах зорилгоор Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан Үзэг” холбоо OFF THE RECORD: HEALTH хаалттай уулзалтыг санаачлан зохион байгуулж эхэллээ.

🔍Бидний энэ сард зохион байгуулсан анхны уулзалтад эрүүл мэндийн асуудалд анхаарч ажилладаг 15 томоохон редакцын сэтгүүлч оролцлоо. Уулзалт бүр нэг тодорхой сэдэвт төвлөрч, тухайн асуудлаар мэргэжлийн эх сурвалж мэдээлэл өгч, сэтгүүлчидтэй нээлттэй ярилцах зарчмаар явагдана. Анхны уулзалтаар сонгосон сэдвийн хүрээнд эх сурвалж мэдээлэл өгч, асуудлын бодит нөхцөл, шалтгаан, үр дагавар болон цаашид анхаарах асуудлыг хэлэлцэв.

🔒OFF THE RECORD уулзалт нь оролцогч редакц, сэтгүүлчид болон мэдээлэл өгсөн эх сурвалжийн мэдээллийг нийтэд задруулахгүй байх зарчимд тулгуурлана. Харин уулзалтаар олж авсан мэдээлэл, хөндөгдсөн асуудлыг сэтгүүлчид өөрсдийн мэргэжлийн зарчим, редакцын шийдвэрийн хүрээнд бие даан шалгаж, баримтаар баталгаажуулан цаашид бүтээлдээ ашиглах боломжтой.

🟡🟡🟡ЯАГААД OFF THE RECORD УУЛЗАЛТ ХЭРЭГТЭЙ ВЭ!

Эрүүл мэндийн салбарын асуудал ихэвчлэн ил харагдах нэг хэсэг, албан тайлбар, мэдэгдлээр олон нийтэд хүрдэг. Гэвч бодит амьдрал дээр иргэдэд ямар нөлөө үзүүлж байгаа, системийн аль хэсэгт асуудал үүссэн, шийдвэрийн үр дүн зорилгодоо хүрч байгаа эсэх нь илүү гүнзгий мэдээлэл, олон талын эх сурвалж, баримтаар шалгахыг шаарддаг.

Тиймээс OFF THE RECORD: HEALTH нь сэтгүүлчдэд асуудлын өнгөн хэсгээс цааш харж, баримт ба бодит нөхцөл хоорондын зөрүүг нягтлах, асуудлын шалтгаан ба үр дагаврыг тодорхойлох, цаашид анхаарах болон шийдвэрлэх боломжтой асуудлыг эрэлхийлэх мэргэжлийн орон зай юм.

🔒Хаалттай уулзалт гэдэг нь асуудлыг нуухын нэр биш. Харин асуудлыг илүү гүнзгий ойлгож, баримтаар шалгахын өмнөх мэргэжлийн орон зай гэж ойлгож болно.

🔍СЭТГҮҮЛЧИД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ГҮНД НЬ ШУМБАНА

Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан Үзэг” холбоо OFF THE RECORD: HEALTH уулзалтыг тогтмол зохион байгуулж, эрүүл мэндийн салбарын мэдээлэл, мэргэжлийн эх сурвалжийг редакц, сэтгүүлчдэд системтэйгээр хүргэхийн зэрэгцээ олон нийтэд хүрэх шаардлагатай асуудлыг тодорхойлох, баримтад суурилсан сэтгүүл зүйн анхаарлыг нэмэгдүүлэх мэргэжлийн платформ болгон хөгжүүлэхээр зорьж байна.

📰Эндээс гарсан мэдээлэл, санаа, асуудлыг цаашид бүтээл болгох эсэх нь тухайн сэтгүүлч, редакцын мэргэжлийн болон редакцын хараат бус шийдвэр байх болно.

📩Хэрэв танд эрүүл мэндийн салбартай холбоотой, олон нийтэд хүрэх шаардлагатай баримт, мэдээлэл, материал байгаа бол Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан Үзэг” холбоонд мэдээллээ хуваалцах боломжтой.

Асуудлын өнгөнд бус, гүнд нь шумба - OFF THE RECORD: HEALTH

#ЦагаанҮзэг

✍️ “НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД СЭТГҮҮЛЧДИЙН ОРОЛЦОО” УУЛЗАЛТ БОЛЛОО“Цагаан үзэг” холбоо НЭМҮТ-тэй байгуулсан санамж бичгийн х...
24/09/2026

✍️ “НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД СЭТГҮҮЛЧДИЙН ОРОЛЦОО” УУЛЗАЛТ БОЛЛОО

“Цагаан үзэг” холбоо НЭМҮТ-тэй байгуулсан санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлсэн анхны үйл ажиллагаа болох “Нийгмийн эрүүл мэндэд сэтгүүлчдийн оролцоо” мэдээлэл хүргэх өглөөний уулзалтыг есдүгээр сарын 23-нд зохион байгууллаа.

Уулзалтыг нээж тус төвийн захирал С.Гэрэлмаа нийгмийн эрүүл мэндийн бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэлээ. Мөн тус төвийн эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүд угаарын хийн хордлого, томуу, томуу төст өвчний дархлаажуулалт, урьдчилан сэргийлэлт, цэцэрлэгт суурилсан эрт илрүүлэг, орчны эрүүл мэнд зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, сэтгүүлчидтэй санал солилцов.

💉 ХАЛДВАРЫН ЭРСДЭЛТЭЙ ОРЧИНД АЖИЛЛАДАГ СЭТГҮҮЛЧ, ЗУРАГЛААЧДЫГ ТОМУУГИЙН ДАРХЛААЖУУЛАЛТАД ХАМРУУЛЛАА

Эрүүл мэндийн мэдээлэл бэлтгэдэг сэтгүүлч, зураглаачид халдварын эрсдэлтэй орчинд ажилладаг тул “Цагаан үзэг” холбоо, түүний дэргэдэх эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Вакцин” клубийн зүгээс жил бүрийн намар мэргэжлийн байгууллагуудтай хамтран томуугийн дархлаажуулалтад хамруулах ажлыг уламжлал болгон зохион байгуулдаг.

Энэ удаа уулзалтад оролцсон сэтгүүлч, зураглаачдыг томуугийн дархлаажуулалтад хамруулж, мэргэжлийн үйл ажиллагааны үеийн халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд дэмжлэг үзүүллээ.

БҮХ НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ - МЭМСЦҮХ

*****

✍️ “JOURNALISTS’ ROLE IN PUBLIC HEALTH” MEETING HELD

As the first activity under the Memorandum of Understanding signed with the National Center for Public Health (NCPH), the “White Pen” Mongolian Association of Health Journalists held a morning briefing, “Journalists’ Role in Public Health,” on September 23.

Opening the meeting, S. Gerelmaa, Director of the NCPH, briefed journalists on public health policies and ongoing activities. NCPH researchers and specialists also provided updates on carbon monoxide poisoning, influenza and influenza-like illnesses, vaccination and prevention, kindergarten-based early detection, environmental health, and other timely public health issues, followed by an exchange with journalists.

💉 JOURNALISTS AND CAMERAPERS WORKING IN HIGH-RISK SETTINGS RECEIVE FLU VACCINATIONS

Health journalists and camerapers often work in settings where they may be exposed to infectious diseases. To support their health and safety, the “White Pen” Association and its “Vaccine” Club have made it an annual practice to organize seasonal influenza vaccinations in collaboration with relevant health organizations. As part of this year’s initiative, participating journalists and camerapers received influenza vaccinations, helping reduce the risk of infection in the course of their professional work.

HEALTH FOR ALL
Mongolian Association of Health Journalists “White Pen”

🤝 НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА[English below]Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэ...
24/09/2026

🤝 НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА
[English below]

Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ) нийгмийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд нийгмийн эрүүл мэндийн мэргэжлийн мэдээлэл, судалгаа, зөвлөмжийг харилцан солилцох, сэтгүүлчдийг мэргэжлийн эх сурвалж, шинжээч, судлаачидтай холбох, сургалт, семинар, хэлэлцүүлэг зохион байгуулах, олон нийтэд хүрэх эрүүл мэндийн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллана.

🇲🇳 ӨВЧНИЙ ХЯНАЛТ, СЭРГИЙЛЭЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР ТҮҮХЭН ШИНЭЧЛЭЛИЙГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА

Уулзалтын үеэр НЭМҮТ нь Засгийн газрын шийдвэрийн дагуу олон улсын жишигт нийцсэн Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв (CDC) болон үйл ажиллагаагаа өргөжүүлж буй талаар мэдээллээ. Тус төвийн Ерөнхий захирлаар С.Гэрэлмаа томилогджээ.

Нийгмийн эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан мэргэшсэн боловсон хүчнийг мерит зарчмаар удирдлагаар томилж, CDC Монголыг төлөвшүүлэн бэхжүүлэх хариуцлагатай үүрэг хүлээж буйд “Цагаан үзэг” холбооны зүгээс С.Гэрэлмаад баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

С.Гэрэлмаа хэлсэн үгэндээ Монгол Улсад CDC байгуулах үйл явц нь НЭМҮТ-ийн үе үеийн удирдлага, эрдэмтэн, судлаачдын олон жилийн зорилго, хичээл зүтгэлийн үр дүнд бий болж буй түүхэн шинэчлэл болохыг онцлоод, нийгмийн эрүүл мэндийг шинэ шатанд хүргэхийн төлөө хамт олноороо манлайлан ажиллахаа илэрхийллээ.

БҮХ НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ - МЭМСЦҮХ

*****

🤝 WORKING TOGETHER TO ADVANCE PUBLIC HEALTH

The Mongolian Association of Health Journalists “White Pen” and the National Center for Public Health (NCPH) have signed a Memorandum of Understanding to collaborate on advancing public health.

Under the MoU, the two organizations will share professional public health information, research, and recommendations; connect journalists with expert sources, researchers, and specialists; organize training sessions, seminars, and discussions; and expand public access to reliable health information.

🇲🇳 A HISTORIC STEP FORWARD IN DISEASE CONTROL AND PREVENTION

At the meeting, the NCPH provided an update on its transition, in line with the Government’s decision, toward the National Center for Disease Control and Prevention (CDC) in accordance with international standards. S. Gerelmaa has been appointed Director-General of the Center.

The “White Pen” Association congratulated S. Gerelmaa on her appointment, recognizing her years of dedicated and productive work in public health and wishing her success in leading the CDC Mongolia during this important period of institutional development.

In her remarks, S. Gerelmaa described the establishment of the CDC as a historic development built on the long-standing vision and efforts of successive NCPH leaders, scientists, and researchers. She expressed her commitment to leading her team in advancing public health to a new level.

FOR THE HEALTH OF ALL
Mongolian Association of Health Journalists “Tsagaan Uzeg”

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн "Цагаан үзэг" холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share