МИКА Монгол - Экологи / MICA Mongol - Ecology

МИКА Монгол - Экологи / MICA Mongol - Ecology Иргэдийн экологийн боловсролд зориулав.

"Мэдлэгээ хуваалцах нь хөгжлийн үндэс" уриатай "МИКА Монгол" ТББ нь 2015 оноос хойш эрүүл мэнд, экологийн боловсрол болон сургалт зөвлөх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Бургасны ач тус:Бургас үндсээрээ ус цэвэршүүлдэг, уснаас бохирдлыг шүүдэг.Бургас сүүдэр үүсгэдэг, үүгээрээ чийг хамгаалд...
16/04/2026

Бургасны ач тус:
Бургас үндсээрээ ус цэвэршүүлдэг, уснаас бохирдлыг шүүдэг.
Бургас сүүдэр үүсгэдэг, үүгээрээ чийг хамгаалдаг.Усны ууршилтийг багасгадаг.
Бургас байгалийн эргийн хамгаалалт болдог.

Хэрэв бургасыг их хэмжээгээр устгавал:
Эрэг амархан нуран эвдэрч, голын хэлбэр өөрчлөгдөнө.
Ус хурдан урсаж алдагдах (хадгалах чадвар багасна).
Хөрсний чийг буурна → орчны газар хуурайшина.
Усны амьтан, шавьж, шувуудын амьдрах орчин алдагдана.

Дүгнэлт:
Хуурай, хур бороо багатай, экстрэм орчны голын хувьд бургас маш их чухал!!!

15/04/2026
Берлин хот дундуур аа олон салаа урсан голтой ч хэзээ ч голоо дагасан авто зам, гүүр тавьж байгаагүй. Яагаад? 1. Ундны у...
07/04/2026

Берлин хот дундуур аа олон салаа урсан голтой ч хэзээ ч голоо дагасан авто зам, гүүр тавьж байгаагүй. Яагаад?
1. Ундны ус бохирдоно, багасна.
2. Голын эрэг дагуу харанхуй тоостой, дуу чимээтэй болно.
3. Хотын хамгийн үнэ цэнэтэй эрүүл орчинг үнэгүйдүүлнэ.
4. Гол бол зүгээр ус биш шувуу, амьтан, загас, мод, ургамлын амьдрах орчин тул устаж алга болно.
5. Голын эрэгний үерийн ус, татралтаа өөрөө зохицуулдаг систем устаж алга болно.
6. Түгжрэлийг бүрэн шийдэхгүй , улам олон машин гарч ирнэ.
Эцэст нь байгаль экологи, хүн амын эрүүл мэнд, хот төлөвлөлт , эдийн засгийн маш их эрсдэлтэй гэж үзэж машины зам, гүүр тавьдаггүй байна.

Солонгос, Сөүл яагаад зам гүүрээ буцааж нураах болов.2016 он хүртэл Сөүлд зам харилцаа, эдийн засаг сайжирсан ч агаарын ...
02/04/2026

Солонгос, Сөүл яагаад зам гүүрээ буцааж нураах болов.

2016 он хүртэл Сөүлд зам харилцаа, эдийн засаг сайжирсан ч агаарын бохирдол нэмэгдэж иргэдийн эрүүл мэнд муудаж, энэхүү хөгжлийн нөлөөгөөр өөрийн мэдэлгүй нийгмээс тусгаарлагдах нь ихсэх зэрэг олон сөрөг өөрчлөлтүүд бий болж эхэлжээ.

Иймээс “Аажим аажмаар” төсөл хэрэгжүүлж хот төлөвлөлт, байгаль орчин болон иргэдийн эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэхийг нэн тэргүүнд тавьсан байна.

Ингээд шинээр зам, гүүр нэмж барихаас аль болох татгалзаж, гүүр замаа буцаан буулгаж, оронд урт хугацааны турш үе шаттайгаар нийтийн тээврийг сайжруулж, иргэдийг дугуй унах, явган алхах зэргийг дэмжсэн олон талт ажлуудыг хэрэгжүүлж эхэлжээ.

Үр дүнд нь хотын агаар орчны бохирдол буурч, машины түгжрэл багасаж, иргэдийн эрүүл мэнд сайжирч эхэлжээ. Түүнчлэн хүмүүс хоорондын харилцаа сайжирч, нийгэм дэх баян ядуугийн ялгаа буурсан гэнэ. Үүнд зөвхөн үнэтэй машинаар л зорчдог иргэд нь нийтийн тээврээр зорчин, явган явах нь нэмэгдсэн г.м. эерэг өөрчлөлтүүд гарчээ.

Зам нэмж бариад түгжрэл хэзээ ч багасаагүй. Олон улсын туршлагууд байна шүү.

Тарвага нь зүгээр нэг нүх ухдаг амьтан биш, хөрсийг гүнээс нь сийрэгжүүлж, ургамал цэцэгс илүү соргог ургах таатай нөхцө...
02/04/2026

Тарвага нь зүгээр нэг нүх ухдаг амьтан биш, хөрсийг гүнээс нь сийрэгжүүлж, ургамал цэцэгс илүү соргог ургах таатай нөхцөлийг бүрдүүлдэг экосистемийн маш чухал амьтан юм. Гэвч сүүлийн 60 жилийн хугацаанд хулгар шарын популяци эрчимтэй унаж, өдгөө албан ёсоор "Устаж болзошгүй" хэмээх ангилалд ороод байна.

Үүний шалтгаан болон баримтуудаас дурдвал:

📉1990 онд Монгол оронд 20 сая тарвага байсан гэж тооцоолдог байсан бол, 2001 оны судалгаагаар 5 сая болж, ердөө 10 гаруйхан жилийн дотор тоо толгой нь 75 хувиар буурчээ.

🐾 1800-гаад оноос хойш жилд дунджаар 1.2 сая тарваганы арьс худалдаалдаг байсан бол, 2004 оны үед энэ тоо 3 саяд хүрчээ.

⏳Тарваганы нэг үе удмын амьдрах хугацааг 6 жил гэж үздэг. Гэтэл хууль бус агналтын уршгаар сүүлийн 3 үе удмын турш тоо толгой нь 50 гаруй хувиар буурсан байна.

Амьтад хүртэл байгалиа хамгаалж, бусдадаа амьдрах орчин бүрдүүлж өгдөг байхад, бид ч бас тэднийг хайрлан хамгаалах хэрэгтэй.

#ӨнөМөнхийнМонгол #БиднийӨвБиднийИрээдүй #Тарвага #БайгалийнӨв #ТХГН #ХулгарШар #БайгальХамгаалал

Address

Khan-Uul District, 18th Khoroo
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when МИКА Монгол - Экологи / MICA Mongol - Ecology posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to МИКА Монгол - Экологи / MICA Mongol - Ecology:

Shortcuts

Share