02/10/2026
🇲🇳 "МОНГОЛ БҮЖГИЙН ӨВ" САНГААС УРАН БҮТЭЭЛЧДИЙГ МӨНГӨН ШАГНАЛААР УРАМШУУЛЛАА ✨👏✨💐✨👏
"Монгол бүжгийн өв" сан нь тайзны урлагийн бүтээл туурвиж, түгээх, уран бүтээлчдийн авьяас, ур чадварыг хөгжүүлэх, мөн үндэсний уламжлалт соёлыг сурталчлан олон нийтийн хүртээл болгох зорилго, шаардлагынхаа хүрээнд дараах уралдаануудад амжилттай оролцсон уран бүтээлчдэд мөнгөн шагнал гардууллаа.💐💐💐
🌟БНМАУ-ын Ардын жүжигчин, Төрийн шагналт, XX зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит Мэргэжлийн бүжигчдийн улсын V, Олон улсын анхдугаар уралдаан.
Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, УГЗ С.Сүхбаатарын нэрэмжит "ИХ УРЛАГ-БҮЖГЭН ДЭГ 50 ЖИЛ" Бүжгийн найруулагч, дэглээчдийн улсын анхдугаар уралдаанд амжилттай оролцсон
🌟ШШГЕГ-ын "Соёмбо" чуулгын бүжиг дэглээч С.Мөнхтулга (Бүжиг дэглээч, Гоцлол төрлөөр оролцсон)
🌟Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын А.Санчирдорж багштай бүжиг анги (Гоцлол, Хоёрол, Гурвал, Цөөхүүл, Хамтлаг төрлөөр оролцсон) уран бүтээлчдээ “Монгол бүжгийн өв” сангаас мөнгөн шагналаар дэмжин урамшуулав.✨✨✨✨
Үндэсний уламжлалт соёл, бүжгийн урлагаа түгээн дэлгэрүүлж буй уран бүтээлчиддээ баяр хүргэж, урлагийн өндөр амжилт хүсье! 💐💃🕺
#МонголБүжгийнӨв #МонголБүжиг #СоёмбоЧуулга #ДорнодХДТ #ЦСэвжид #ССүхбаатар #Урлаг