26/08/2026
🌍НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд иргэний нийгмийн байгууллагын сэдэвт уулзалт зохион байгуулагдлаа.
Уулзалтад Монголын ахмадын холбооны буянтай сайхан ахмадууд мөн Development Interlink NGO Хөгжлийн шүтэлцээ ТББ-ын гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдын хамт хэлэлцүүлэгт оролцож ахмадуудаасаа суралцсан нэг өдөр өнгөрлөө.
🇲🇳COP17 хурлын дараа бодлогын түвшинд шийдвэрүүд, хэлэлцээрүүд хийгдээд л явагдана. Гагцхүү уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулах чадвар, байгаль, эх дэлхий, эх орондоо, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх өв, соёл, байгаль, цаг уур, уур амьсгалын өөрчлөлт, ган зудыг даван туулах арга туршлагаас залуу үе, олон улсын төлөөлөгчдөөс суралцах
🍀🌳💧Байгаль орчныг хамгаалах үйлсэд ахмад буурал болон малчдын үнэтэй зөвлөгөөг шинжлэх ухааны бодлоготой хослуулах нь чухал.
👏Өнөөдөр Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар гуай нээж үг хэлсэн.
🌳🌳🌳 Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ойн гавьяат ажилтан, ойн инженер, Тужийн нарсыг сэргээхэд гол хувь нэмрээ оруулсан
Б.Жамсран гуай 20 сая мод үржүүлж цөлжилтийн эсрэг үнэтэй хувь нэмрээ оруулсан гайхалтай сайхан туршлага нь бодит ажил, үйлдэл хийсэн түүхүүдийг мөн сонсоход сайхан байлаа.Тэрээр Тужийн нарсан төгөл байгуулах үйлсэд хамгийн их хувь нэмэр оруулсан баатар хүн байлаа.
🌏🍀🌳🌺Хүн бүхэн үйлдэл хийж уйгагүй хөдөлмөрлөх юм бол үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээж эх дэлхий, эх орноороо бахархан аз жаргалтай амьдрахын ерөөл дэвшүүлье дээ.
#