JCI Ikh khuree

JCI Ikh khuree JCI байгууллага нь Дэлхийн хэмжээнд залуу удирдагчид, ажил хэрэгч хүмүүсийн сайн дурын үндсэн дээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг.

JCI БАЙГУУЛЛАГА
JCI байгууллага нь Дэлхийн хэмжээнд залуу удирдагчид, ажил хэрэгч хүмүүсийн сайн дурын үндсэн дээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага болохын хувьд НҮБ-ын ЮНИСЕФ, ЮНЕСКО-н үйл ажиллагаанд байнга идэвхтэй оролцож,дэлхийн хэмжээнд танигдсан олон улсын байгууллага болтлоо өргөжжээ.
Өнөөдрийн байдлаар 120 гаруй орны 5000 орчим салбар байгууллагын 18-40 насны 200.000 идэвхтэй,

1.000.000 илүү дэмжигч гишүүдийг эгнээндээ нэгтгэжээ. Дэлхийн JCI нь ICC /Олон Улсын Худалдааны Танхим/, Удирдлага Хөгжлийн Оюутны Холбоо, РАНО /Пан Азийн болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /CONGO /Төрийн бус байгууллагуудын чуулган/, YBI /Олон улсын залуу бизнесмэнүүдийн холбоо/, НҮБ, Интер-Америкийн сан зэрэг олон улсын томоохон байгууллагуудтай хамтран идэвтэй үйл ажиллагаагаа явуулж байна. JCI-ийн ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
JCI-г залуу хүмүүст өргөн боломж олгодог байгууллага гэж ойлгож болох бөгөөд гишүүн болсоноор бид өөрт болон нийгэмд юу шаардлагатайг олж мэдэхээс гадна өөрсдийн үйл ажиллагааг хөгжүүлэх өргөн боломжийг хувь хүний, хамт олны, олон улсын ба бизнесийн хүрээнд ашиглаж болох юм. JCI-нь байгуулагдсан цагаасаа Бизнес, Хамтын ажиллагаа, Олон нийт, Хувь хүн, Удирдлага гэсэн таван салбарт үйл ажиллагаагаа чиглүүлэн үүнийгээ залуучуудад олгож буй таван боломж гэж үзэж байсан юм.1999 онд Францын Канн хотод чуулсан JCI-н 54-р чуулганаар “удирдлага ” гэсэн тав дахь салбарыг бусад бүх боломжийг үүсгэн бий болгох, хэрэгжүүлэхэд зайлшгүй хэрэглэгдэх тул тусдаа бие даасан хэлбэрээр байх шаардлагаүй хэмээн үзэж хассан байна.

Бизнес:
JCI нь Дэлхийн болон Үндэсний чуулган,сургалт уулзалтуудыг зохион байгуулах замаар гишүүдэд бизнесийн үйл ажиллагаагаа амжилттай явуулдаг дэлхийн пүүс, компаниудад айлчилж туршлага солилцох, энэ чиглэлийн сургалт семинарт оролцох боломжоор хангадаг.

Гадаад харилцаа:
Олон улсын чуулга уулзалт, сургалт, академи болон үндэсний байгууллагуудын хамтарсан төслөөр дамжуулан орон орны залуучуудтай нөхөрлөх, үзэл бодлоо соллилцох, дэлхийн бусад орны соёл, ёс заншилтай танилцахын зэрэгцээ дэлхий нийтийн тулгамдсан асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх гарц, боломжийг хамтдаа эрэлхийлэх, гар бие оролцох боломжоор гишүүдээ хангадаг.

Олон нийт:
Гишүүддээ нийгэм, олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох боломжийг олгодог.JCI-н шугамаар тухайн улс үндэстнийхээ хөгжилд хувь нэмэр болохуйц олон төрлийн төслүүд жил бүр хэрэгжиж байна.Үүнд : Шинэ зуунд хүрэх гүүр, Залуучууд ба Хүүхэд, Энхтайван, Тогтвортой хөгжил гэх мэт хөтөлбөрүүд нь эдийн засгийн байдлыг сайжруулах, хүрээлэн буй орчин, хүүхдийн хөгжил хамгаалал зэрэг нийгмийн эмзэг асуудлуудад чиглэгдэн дорвитой үр нөлөө үзүүлсээр иржээ.

Хувь хүн:
Залуучуудын хүсэл мөрөөдөл,ирээдүйд итгэх итгэл, чөлөөт, бүтээлч сэтгэлгээ, хийж бүтээх эрч хүч, удирдах ур чадварыг хөгжүүлэхэд чиглэгдсэн гадаад дотоодын олон сургалт семинар, нөхөрсөг уулзалт, чуулганыг зохион байгуулах замаар хувь хүнийг хөгжүүлэн төлөвшүүлж, ингэснээрээ нийгэмдээ ч эерэг хувь нэмэр оруулдаг.Мөн JCI-н сургалтын институтын тусгай хөтөлбөрт гишүүдийг хамруулсанаар байгууллага хамт олныг олон улсын төвшинд удирдан зохион байгуулах чадвартай залуу удирдагчдыг бэлтгэдэг.

🇲🇾 JCI Elite, Malaysia салбар байгууллагын албан айлчлал
28/07/2026

🇲🇾 JCI Elite, Malaysia салбар байгууллагын албан айлчлал

JCI Монгол байгууллагын 2026 оны 5-р сарын шилдэг гишүүн болсон 2026 оны төслийн шагнал хариуцсан захирал Э.Ариун-Ундрах...
10/07/2026

JCI Монгол байгууллагын 2026 оны 5-р сарын шилдэг гишүүн болсон 2026 оны төслийн шагнал хариуцсан захирал Э.Ариун-Ундрах таньд халуун баяр хүргэе❤️

🇲🇳Үндэсний их баяр наадмын мэнд хүргэе!   Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо...
10/07/2026

🇲🇳Үндэсний их баяр наадмын мэнд хүргэе!

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын баярын мэнд хүргэе!

🇲🇳Монгол наадам мөнхөд дэлгэрч, Монгол түмэн минь амар амгалан, хийморьтой сайхан наадаарай! 🇲🇳

🧠Head to heart❤️

JCI Их Хүрээ салбар байгууллага
2026 Удирдлагын баг

🌟🌟🌟JCI ИХ ХҮРЭЭ САЛБАР БАЙГУУЛЛАГЫН 2026 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ 🌟🌟🌟болон 🇲🇳БЭСРЭГ НААДАМ🇲🇳🐎🏹 гайхалтай сайхан...
02/07/2026

🌟🌟🌟JCI ИХ ХҮРЭЭ САЛБАР БАЙГУУЛЛАГЫН 2026 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ 🌟🌟🌟
болон 🇲🇳БЭСРЭГ НААДАМ🇲🇳🐎🏹 гайхалтай сайхан болж өндөрлөлөө👏👏👏

🌟Shape your legacy🌟
🧠Head to Heart❤️

🇩🇪✨ JCI NRW Бүсийн Чуулган ба Бизнес Аялал 2026 ✨🇲🇳➡️ 2026 оны 5-р сарын 8-10-ны өдрүүдэд болсон JCI NRW Бүсийн Чуулганд...
25/06/2026

🇩🇪✨ JCI NRW Бүсийн Чуулган ба Бизнес Аялал 2026 ✨🇲🇳

➡️ 2026 оны 5-р сарын 8-10-ны өдрүүдэд болсон JCI NRW Бүсийн Чуулганд салбар байгууллагын залуус амжилттай оролцож, ХБНГУ-ын аж үйлдвэр, бизнес, соёл, JCI эгч дүүсийн хамтын ажиллагаатай танилцах өргөн хүрээний аялалд хамрагдлаа.

🙏 Аяллыг амжилттай зохион байгуулж, халуун дотноор хүлээн авсан JCI NRW, хост гэр бүлүүд болон бүх хамтран ажилласан гишүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

23/06/2026

📍Арлын Япон улсад зохион байгуулагдсан
Ази номхон далайн бүсийн чуулган
🎊ASPAC 2026🎊
арга хэмжээнд салбар байгууллагаа төлөөлөн 20 залуучууд амжилттай оролцоод ирлээ.

🌟Shape your legacy🌟
🧠Head to Heart❤️

The Most Outstanding Local President of JCI Asia - Pacific JCI ИХ ХҮРЭЭ салбар байгууллагын 2025 Ерөнхийлөгч Цэрэнлхамын...
14/06/2026

The Most Outstanding Local President of JCI Asia - Pacific

JCI ИХ ХҮРЭЭ салбар байгууллагын 2025 Ерөнхийлөгч Цэрэнлхамын Долгорсүрэн
танд JCI байгууллагын Ази номхон далайн бүсийн 2026 оны шилдэг ерөнхийлөгч болсонд халуун баяр хүргэе👏👏👏

Tserenlkham

🏆 JCI Монгол байгууллагын III Спортын наадам - АМЖИЛТЫН ЭЗЭД🏆JCI Монгол байгууллагын III Спортын наадам нь хурд хүч, эв ...
20/05/2026

🏆 JCI Монгол байгууллагын III Спортын наадам - АМЖИЛТЫН ЭЗЭД🏆

JCI Монгол байгууллагын III Спортын наадам нь хурд хүч, эв нэгдэл, нөхөрлөл, шударга өрсөлдөөний үнэ цэнийг түгээсэн онцгой өдрүүд байлаа.

JCI ИХ ХҮРЭЭ салбар байгууллага энэхүү наадамд оролцоо, ур чадвар, хичээл зүтгэл, багаар ажиллах чадвараараа манлайлан оролцлоо. 👏

JCI ИХ ХҮРЭЭ салбар байгуулла нь дараах амжилтийг үзүүллээ.

🏐 ВОЛЕЙБОЛ

Эмэгтэй баг тамирчид:

🥇 1-р байр
🏆 Шилдэг эмэгтэй тоглогчоор: JCI ИХ ХҮРЭЭ салбар байгууллагын
Сонирхогч хариуцсан захирал Б.Хулан

🏹 БАЙТ ХАРВАА

Эрэгтэй:

🥉 3-р байр - JCI ИХ ХҮРЭЭ салбар байгууллагын
Дэд ерөнхийлөгч Т.Мөнхтулга

Нийт баг тамирчдад баяр хүргэе👏👏👏


27/04/2026

💚✨ “ЯРГУЙ ИДСЭН ЯМАА” ДОТООД АРГА ХЭМЖЭЭ ТАЛАРХАЛ ✨💚

JCI Их Хүрээ салбар байгууллагын 2019 оны Ерөнхийлөгч, JCI Монгол байгууллагын 2025 оны Үндэсний Ерөнхийлөгч Ч.Мөнхбатын нэрэмжит “Яргуй идсэн ямаа” дотоод арга хэмжээ 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Суут Ресорт амралтад нийт 65 хүний бүрэлдэхүүнтэйгээр амжилттай зохион байгуулагдлаа.

Бид нэг өдрийг хамтдаа сурч мэдэн, инээд баясал дүүрэн өнгөрүүлж, мартагдашгүй сайхан дурсамжийг бүтээлээ.

💚 ТАЛАРХАЛ 💚

✨ Арга хэмжээний ерөнхий спонсор

JCI Монгол байгууллагын 2025 оны Үндэсний Ерөнхийлөгч Ч.Мөнхбат

✨ Үнэ цэнэтэй “Багийн ажиллагааны сургалт” зохион байгуулсан

JCI Их Хүрээ салбар байгууллагын 2026 оны Ерөнхийлөгч Д.Хүрэлбаатар болон Илтгэх Индрийн Ирээдүй ТББ-ын сургагч багш нар

✨ Сонирхолтой, үр өгөөжтэй илтгэлүүд:

“ПАРАДИГМ БА БОДОЛ, ҮЙЛДЛИЙН ӨӨРЧЛӨЛТ”

– JCI Монгол Академийн KPI үнэлгээ хариуцсан зохицуулагч, 2 одтой сургагч багш Г.Билгүүн

“JCI DISCOVER”

– JCI Монгол Академийн 3 одтой сургагч багш М.Батжаргал

✨ Бизнесээ сонирхолтойгоор танилцуулсан:

Хүндэт сенатор Нарангэрэл,

Хамтын ажиллагаа хариуцсан захирал Т.Цэнд-Аюуш, 2026 салбар байгууллагын

Гишүүд Р.Энхсаруул, Б.Даваажаргал нартаа тус тус чин сэтгэлийн талархал илэрхийлье.

🎂 Мөн 1–4 дүгээр сард төрсөн гишүүдийнхээ төрсөн өдрийг хамтдаа тэмдэглэн, баяр баяслаар дүүрэн мөчүүдийг өнгөрүүллээ.

Дотоод үйл ажиллагаагаа дэмжин, үнэт цаг хугацаагаа зориулан идэвхтэй оролцсон нийт гишүүд та бүхэндээ гүн талархал илэрхийлье. 💚🤍✨

Shape your legacy  #Сургалт 5 Communication, Influence & Executive presence
22/04/2026

Shape your legacy
#Сургалт 5
Communication, Influence & Executive presence

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when JCI Ikh khuree posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share