Монголын Үндэсний Зуслангуудын Холбоо / The National Camping Association

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Монголын Үндэсний Зуслангуудын Холбоо / The National Camping Association

Монголын Үндэсний Зуслангуудын Холбоо / The National Camping Association Монголын Үндэсний Зуслангуудын Холбооны албан ёсны цахим хуудас

06/06/2026
“ЗУСЛАНТАЙ ЗУН” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО...Суралцагчдын зуны амралтыг үр бүтээлтэй, сонирхолто...
04/06/2026

“ЗУСЛАНТАЙ ЗУН” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО...

Суралцагчдын зуны амралтыг үр бүтээлтэй, сонирхолтой, хүүхэд бүрд тэгш хүртээмжтэй, аюулгүй зохион байгуулах зорилгын хүрээнд “Зуслантай зун” үндэсний хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Боловсролын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Тамир болон холбогдох албаны төлөөллүүд, салбарын эрдэмтэн судлаачид, зуслангуудын төлөөлөл, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, суралцагчдын төлөөлөл оролцлоо.

Үйл ажиллагааны хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, талуудын санал бодлыг сонсож, тулгамдаж буй асуудлууд болон тэдгээрийг шийдвэрлэх арга замыг хамтдаа хэлэлцлээ.

“Зуслантай зун” арга хэмжээ нь хичээлээс гадуурх сургалт, үйл ажиллагаагаар дамжуулан хүүхдийн хөгжлийг дэмжих нэгдсэн хөтөлбөр юм. Хөтөлбөрийг дараах 4 үндсэн чиглэлд хэрэгжүүлэн ажиллана. Үүнд:

✅Эко байгаль хамгааллын боловсрол олгож, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зөв дадал хэвшүүлэх;
✅Эрүүл мэнд, спортын уралдаан тэмцээнээр дамжуулан бие бялдрыг нь чийрэгжүүлэх;
✅Технологи ба инновацын хүрээнд «Дэлгэцгүй дижитал сургалт», робот угсралтаар логик сэтгэлгээг нь хөгжүүлэх;
✅Өв соёл уламжлалын блокоор монгол ёс заншил, үндэсний тоглоом наадгайг өвлүүлэн үлдээх.

Зуслангийн хөгжлийн хөтөлбөр нь хүүхдийг нийгмийн амьдралд оролцогч байх, хариуцлагатай, багаар ажиллах чадвартай, бусдыг хүндэтгэдэг, зөв иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэж байна.

Иймд боловсролын салбарын ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэн хүүхдүүдийг хөнгөлөлттэй үнээр амраах боломж нөхцөлөөр хангах, зуны амралтын хугацаанд зусланд ажиллах хүсэлтэй багш, эмч, тогооч, хоол зүйч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтнуудыг ажлын байраар хангах зорилтыг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж байна.

🎉 “ЗУСЛАНТАЙ ЗУН 2026” АЯН ЭХЭЛЖ БАЙНА! 🌿Монгол Улсад хүүхдийн зуслан үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд төр, хувийн ...
03/06/2026

🎉 “ЗУСЛАНТАЙ ЗУН 2026” АЯН ЭХЭЛЖ БАЙНА! 🌿
Монгол Улсад хүүхдийн зуслан үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд төр, хувийн хэвшлийн хамтын бодлого, бодит ажлууд өрнөсөөр байна.

Боловсролын яам, Боловсролын ерөнхий газартай хамтран зохион байгуулж буй “Зуслантай Зун 2026” аян 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Монголын Хүүхдийн ордонд зохион байгуулагдах гэж байна.

📍 Хэзээ: 2026.06.04
🕚 Цаг: 11:00
📌 Хаана: Монголын Хүүхдийн ордон

Тус арга хэмжээнд:

* Нийслэл болон орон нутгийн ойр орчимд байрлах хүүхдийн зуслангууд
* Хувийн болон ерөнхий боловсролын сургуулиуд
* Эцэг эхчүүдийн төлөөлөл
* Амрагч хүүхдүүдийн төлөөлөл

оролцож, зуслангийн үйл ажиллагаа, ач холбогдол, хөгжлийн талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

🌱 Хүүхдийн зуслан бол зөвхөн амрах орчин биш —
тэдний хөгжил, төлөвшил, нийгэмшлийн чухал орчин билээ.

Та бүхнийг хүрэлцэн ирж, мэдээлэл авч, санал бодлоо хуваалцахыг урьж байна!

#ЗуслантайЗун2026 #ХүүхдийнЗуслан #ХөгжилТөлөвшил #Зуслан100жил

Зуслантай Зун 2026 аянд Нарс зуслан нэгдэж байна. Хаана: Монголын Хүүхдийн ОрдонХэзээ: 2026.06.04 нд 11 цагт
03/06/2026

Зуслантай Зун 2026 аянд Нарс зуслан нэгдэж байна.
Хаана: Монголын Хүүхдийн Ордон
Хэзээ: 2026.06.04 нд 11 цагт

📢МАНАЙХААН 6-р сарын 4-нд буюу маргааш 11:30 цагаас Монголын Хүүхдийн Ордонд “Зуслантай Зун” форум зохион байгуулагдах гэж байна.
Амрагч хүүхдүүд, эцэг эхчүүд болон хүүхдийн зусланд ажиллаж байсан хүн бүрийг хүрэлцэн ирэхийг урьж байна. 🥳

Монгол улсад хүүхдийн зуслан үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд төр хувийн хэвшлийн бодлогын болон бодит олон олон аж...
03/06/2026

Монгол улсад хүүхдийн зуслан үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд төр хувийн хэвшлийн бодлогын болон бодит олон олон ажлууд үргэлжилсээр байна.
Боловсролын яам, Боловсролын ерөнхий газартай хамтран зохион байгуулж буй "Зуслантай Зун 2026" аян маргааш буюу 2026.06.04нд монголын хүүхдийн ордонд зохион байгуулагдах гэж буйтай холбоотой холбооны гишүүн зуслангууд маань үйл ажиллагаагаа өргөнөөр танилцуулж оролцох болно.
Эцэг эхчүүд асран хамгаалагчид та бүхэн хүрэлцэн ирж танилцахыг уриалж байна.
Зуслантай Зун аянд ОУХНЦ нэгдэж байна.

2026 оны 1-р ээлж
2026.06.08-06.15
7 хоног
Үнэ: 614500₮

Монгол улсад хүүхдийн зуслан үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд олон үр дүнтэй уулзалт ажлууд үргэлжилсээр байна." ” ...
27/05/2026

Монгол улсад хүүхдийн зуслан үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд олон үр дүнтэй уулзалт ажлууд үргэлжилсээр байна.
" ” уриан дор Монголын Үндэсний Зуслангуудын Холбооны Ерөнхийлөгч Т.Түвшин болон хүүхдийн зуслангийн удирдлагууд Боловсролын сайд Л.Энх-Амгалантай уулзаж, хүүхдийн зуслангийн хөгжлийн талаар санал солилцлоо.

Уулзалтаар сургуулиудтай хамтарсан нээлттэй өдөрлөг, зуслангийн мэдээллийг ЕБС-иудаар түгээх, багш, эмч, тогооч, сэтгэл зүйч нарыг зусланд ажиллуулах боломжийг бүрдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэв.

Мөн зуслан бол зөвхөн амарч өнгөрөөдөг орчин биш, харин хүүхэд хөгжиж, төлөвшиж, нийгэмшиж, харилцаа хандлагад суралцдаг албан бус боловсролын чухал орчин гэдэг ойлголтыг төр, сургууль, эцэг эх, зуслангууд хамтдаа нэг өнцгөөс харж, дэмжих шаардлагатай гэдэг дээр талууд санал нэгдлээ.

Хүүхэд бүрт хөгжих, оролцох, аз жаргалтай дурсамж бүтээх зуныг хамтдаа бий болгоё.
☀️ “Зуслантай зун”
Боловсролын яам
Боловсролын ерөнхий газар

ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛООӨнөөдөр Ерөнхий сайд Н.Учралаар ахлуулсан Хүүхдийн Төлөө Үндэсн...
26/05/2026

ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО

Өнөөдөр Ерөнхий сайд Н.Учралаар ахлуулсан Хүүхдийн Төлөө Үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.

- Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болгож, “Хүүхдийн төлөө” сангийн хөрөнгөөр засварлах;
- Зуны цагт сургууль, төрийн байгууллагын урлаг, спорт заалуудыг хүүхдүүдэд чөлөөлж өгөх;
- Цэцэрлэгийн хүүхдийн эрт илрүүлэг зохион байгуулах;
- Хүүхдийн “Хараацай” зусланг засаж сайжруулахад дэмжлэг үзүүлэх;
- Аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлага, хүүхдийг сайн сайхны төлөө “Хүүхэд хөгжлийн ордон”-нд өөрсдийн нэрэмжит өрөө, танхимыг тохижуулж өгөхөөр болов.

Ерөнхий сайд, Хүүхдийн Төлөө Үндэсний зөвлөлийн дарга Н.Учрал Хүүхдийн төлөө зөвхөн “За” гэж хэлэх хангалтгүй, заавал хийх ёстойг анхааруулж, хүүхдүүдээ хүчирхийлэл, боловсролын ялгаа, цахим дарамтаас чөлөөлөхийг уриаллаа.

2026-05-26👏👏👏

Address

Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Хүүхдийн Төлөө Үндэсний Газар
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын Үндэсний Зуслангуудын Холбоо / The National Camping Association posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share