Mongolian Methane and Natural Gas Federation

Mongolian Methane and Natural Gas Federation Дэлхийн хамгийн өргөн хэрэглэдэг эрчим хүчний эх үүсв?

Цэвэр агаар Эрүүл амьдрал
Цэвэр түлш Энергийн бүтээмж.
Байгалийн хий - Монгол Улсын хөгжлийн тэсрэлт, Natural gas - Mongolian massive development

© Copyright from 2013, Mongolian Methane and Natural Gas Federation all rights reserved.

02/06/2026

Jade Gas Holdings компанийн Тавантолгойн нүүрсний давхаргын метан хийн төслийн анхны нөөцийг Монголын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл баталгаажуулж, баялгийн үнэлгээ болон нөөцийн тооцоог бүртгэн авчээ.

Энэ нь Монгол Улсад байгалийн хийн нөөц албан ёсоор батлагдсан анхны тохиолдол болж байна.

Бүртгэгдсэн нөөцийн талбай нь тус компанийн "Улаан нуур" төслийн 60 км.кв талбайн ердөө 4.2 км.кв-ыг хамарч байгааг мэдээллээ. Тус хэсгийн нөөцийг 2P (баталгаат+таамаг) ангиллаар нийт олборлох боломжтой хий 316 сая шоо метр, 3P (баталгаат+таамаг+боломжит) ангиллаар 793 сая шоо метр гэж тооцоолжээ.

Нөөц ийнхүү бүртгэгдсэнээр Jade Gas-д төслийн хөгжүүлэлт, ашиглалтын төлөвлөгөөгөө албан ёсоор хүргүүлж, цаашлаад ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх үүд хаалга нээгдэж байна. Тус талбайд Ашигт малтмал, газрын тосны газар 2020 оны тавдугаар сарын 06-ны өдөр бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж байсан юм.

Баталгаажсан нөөц нь төслийн талбайн зөвхөн багахан хэсгийг хамрах бөгөөд цаашдаа нөөцийг нэмэгдүүлж, арилжааны олборлолт руу шилжихээр ажиллахыг Jade Gas-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн Иан Ванг тодотгожээ.

Төсөлд эхний шатанд 175 хүртэл цооног өрөмдөж, дотоодын тээвэр, уул уурхай, эрчим хүчний хэрэглээнд шингэрүүлсэн байгалийн хий нийлүүлэхээр төлөвлөж байгаагаа тус компани онцолсон байна.

29/05/2026
23/02/2026

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлж, хий цэнэглэх 33 цэг байгуу....

15/02/2026

-“TMK Energy” Pty Ltd-ийн төлөөлөл ЭХЯ-тай нүүрсний давхаргын метан хийг дотоодын эрчим хүчний эх үүсвэрт үр ашигтай, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологид тулгуурл....

06/01/2026

Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй TMK Energy компани нүүрсний давхаргын метан хийн "Гурвантэс ###V" төслийн хийн олборлолт нь сүүлийн таван сар дараалан дээд түвшнээ шинэчилснийг мэдээллээ.

12 дугаар сард өдрийн олборлолтын дээд хэмжээ нь 570 куб метр, дундаж хэмжээ 526 орчим куб метр байсан нь өмнөх сарын дунджаас 13 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Мөн төслийн бүх цооногийн ажиллагаа 99 хувиас дээш байж, хийн нийт олборлолт нь наймдугаар сартай харьцуулахад дөрөв дахин өсжээ.

Метан хийн олборлолтыг арилжааны түвшинд хүргэхийн тулд цооногуудын усны даралтыг хангалттай түвшинд тогтворжуулах шаардлагатай байдаг. TMK Energy өнгөрсөн сард бүх цооногуудаасаа өдөрт дунджаар 511 баррель ус шавхсан байна.

2026 онд энэхүү "нүсэр том хийн ордын олборлолтыг арилжааны түвшинд хүргэхэд төвлөрч ажиллах"-аа тус компанийн Гүйцэтгэх захирал Дугал Фергюсон онцолжээ.

16/12/2025

Тавантолгойн нүүрсний давхаргын метан хийн төслийг хэрэгжүүлэгч Jade Gas Holdings компани "Улаан нуур" талбайгаас гарган авч буй хийнд метан хийн агууламж маш өндөр байгааг мэдээллээ.

Үйлдвэрлэлийн хоёр хэвтээ цооногоос гарсан хийнд найрлагын нарийвчилсан шинжилгээ хийхэд метаны агууламж 97 хувиас дээш, харин нүүрстөрөгчийн давхар ислийн агууламж маш бага буюу 1 хувиас доош байжээ.

Метаны цэвэршлийн хувь ийнхүү өндөр байгаа нь төслийн олборлолтоос LNG буюу шингэрүүлсэн байгалийн хий, CNG буюу байгалийн шахсан хий үйлдвэрлэх Jade Gas-ийн гол зорилтод нийцэж байна.

Цаашлаад метанол, устөрөгчийн боловсруулалт зэрэг химийн үйлдвэрлэлийн түүхий эд нийлүүлэх сонголт нээж өгч байгааг онцолжээ.

Address

UB
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongolian Methane and Natural Gas Federation posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share