ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн

Call Directions Website Contact the organization

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн

МОНГОЛ УЛС НҮБ-ЫН АЮУЛГҮЙН ЗӨВЛӨЛИЙН БАЙНГЫН БУС ГИШҮҮНИЙ СОНГУУЛЬД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Х...
24/09/2026

МОНГОЛ УЛС НҮБ-ЫН АЮУЛГҮЙН ЗӨВЛӨЛИЙН БАЙНГЫН БУС ГИШҮҮНИЙ СОНГУУЛЬД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны есдүгээр сарын 23-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр Монгол Улс 2048-2049 оны хугацаанд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдох нэрээ албан ёсоор дэвшүүлж буйгаа зарлав.

Тэр бээр Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр ажиллаж байгаагүй 58 улсын нэг болохыг онцолж, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй асуудал, сорилтуудад хамтын шийдэл олоход хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж буйгаа илэрхийлсэн юм. Ерөнхийлөгч мөн НҮБ-ын шинэчлэлийн цөмд Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэл байх ёстой гэсэн зарчмын байр сууриа дахин нотолж, байнгын болон байнгын бус гишүүдийн тоог нэмэгдүүлэх, хөгжиж буй орнуудын төлөөллийг зохих ёсоор хангах, үйл ажиллагааг илүү нээлттэй, ил тод болгохыг чухалчилжээ.

Монгол Улс 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэнээс хойш олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд идэвхтэй оролцож ирсэн.

Сүүлийн 30 жилийн хугацаанд 23 мянга гаруй цэрэг, цагдааг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд илгээж, дэлхийн олон бүс нутагт хувь нэмрээ оруулсан төдийгүй өөрийн нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарлаж, энэ статусыг олон улсын хуулийн хүрээнд баталгаажуулах чиглэлээр тууштай ажиллаж ирсэн нь тус улсын нэр дэвших үндэслэлийн нэг болж байна.

НҮБ-ын Дүрмийн 23 дугаар зүйлд зааснаар Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүдийг Ерөнхий Ассамблей жил бүр таван суудалд сонгодог бөгөөд сонгохдоо нэн тэргүүнд тухайн улсын олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, НҮБ-ын бусад зорилгод оруулсан хувь нэмрийг, мөн газарзүйн тэгш хуваарилалтыг харгалзан үздэг. Нэр дэвшигч Ерөнхий Ассамблейн оролцсон гишүүдийн гуравны хоёрын санал авснаар сонгогдох бөгөөд бүрэн эрхийн хугацаа хоёр жил байдаг. Дууссан гишүүн шууд дахин сонгогдох боломжгүй. Суудлуудыг бүс нутгийн бүлгүүдээр хуваарилдаг бөгөөд Африк гурав, Ази-Номхон далай хоёр, Зүүн Европ нэг, Латин Америк ба Кариб хоёр, Баруун Европ болон бусад бүлэгт хоёр суудал оногддог.

Байнгын бус гишүүд Аюулгүйн Зөвлөлийн бүх шийдвэрт нэг саналтай оролцдог ч хориг тавих эрхгүй. Мөн чанарын асуудлаар есөөс доошгүй гишүүний дэмжлэг (байнгын таван гишүүний зөвшөөрлийг оролцуулан) шаардлагатай байдаг. Тэд Зөвлөлийн сар бүр ээлжлэн даргалах, олон улсын мөргөлдөөн, хориг арга хэмжээ, энхийг сахиулах ажиллагаа зэрэг чухал хэлэлцүүлэгт оролцож, жижиг, дунд орнуудын дуу хоолойг илэрхийлэх үүрэгтэй.

Одоогийн байдлаар (2026 оны есдүгээр сарын сүүлч) Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүдээр Бахрейн, Колумб, Бүгд Найрамдах Конго Ардчилсан Улс, Дани, Грек, Латви, Либери, Пакистан, Панам, Сомали улсууд ажиллаж байна. Үүнээс Дани, Грек, Пакистан, Панам, Сомали улсын бүрэн эрх энэ оны эцэст дуусаж, 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс Австри, Киргизстан, Португал, Тринидад ба Тобаго, Зимбабве улсууд шинээр орно.

Монгол Улсын энэхүү нэр дэвших нь урт хугацааны дипломат зорилтын илэрхийлэл бөгөөд олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах үйлсэд илүү идэвхтэй оролцох хүсэл эрмэлзлийн нотолгоо юм. Сонгууль болох хугацаа болоогүй байгаа ч одооноос бэлтгэлээ хангаж, олон улсын дэмжлэг цуглуулах ажил эхлэх төлөвтэй байна.

Эх сурвалж: president.mn

НҮБ-ЫН ЧУУЛГАНЫ ҮЕЭР 51 ОРОН ОХУ-ЫГ УКРАИНЫ ЭСРЭГ ТҮРЭМГИЙЛЛЭЭ ЗОГСООХЫГ ШААРДЖЭЭ НҮБ-ын Ерөнхий ассамблейн ээлжит чуулг...
23/09/2026

НҮБ-ЫН ЧУУЛГАНЫ ҮЕЭР 51 ОРОН ОХУ-ЫГ УКРАИНЫ ЭСРЭГ ТҮРЭМГИЙЛЛЭЭ ЗОГСООХЫГ ШААРДЖЭЭ

НҮБ-ын Ерөнхий ассамблейн ээлжит чуулганы үеэр 51 орон ОХУ-ыг Украины эсрэг түрэмгийллээ зогсоохыг шаардсан мэдэгдэл гаргажээ.

"Украин улс энх тайванд тэмүүлж байна. Бид энх тайванд тэмүүлж байна. ОХУ түрэмгийллээ зогсоож, гал зогсоох, энх тайвныг тогтоох хэлэлцээнд нэгдэхийг зөвшөөрөх ёстой" хэмээн НҮБ-ын гишүүн 51 орны хамтарсан мэдэгдэлд өгүүлсэн байна.

Энэ мэдэгдэлд АНУ гарын үсэг зурж нэгдээгүй аж. Гэхдээ НҮБ дахь АНУ-ын суурин төлөөлөгч Майк Уолз Аюулгүйн зөвлөлийн, Украины асуудлаарх хуралдаан дээр Украин дахь дайныг өргөжүүлэх аливаа оролдлогыг эрс буруушааж байгаагаа илэрхийлжээ.

Дээрх мэдэгдэл гарахаас өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио болон ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар хаалттай уулзалт хийсэн байна. Тэд 50 орчим минут ярилцжээ. Улмаар Марко Рубио уулзалтын дүнгээр мэдэгдэл хийхдээ 12 дугаар сард Майамид болох G20 дээд хэмжээний уулзалтад АНУ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг урьсан хэмээн онцолсон байна.

"Асуудлыг шийдэхийн тулд санал зөрөлдөөнтэй, маргаантай асуудалтай байгаа хүмүүстэй уулзах ёстой. Тиймээс бид Ерөнхийлөгч Путиныг G20 дээд хэмжээний уулзалтад урьсан. Ингэснээр тэр бээр зөвхөн АНУ-ын Ерөнхийлөгчтэй төдийгүй дэлхийн бусад орны төрийн тэргүүнүүдтэй уулзах боломжтой болно гэж бид бодож байна" хэмээн Марко Рубио мэдэгдсэн байна.

Өмнө нь, Украин улсын Ерөнхийлөгч Володимир Зеленський DW агентлагт ярилцлага өгөхдөө 12 дугаар сард Майамид Ерөнхийлөгч Владимир Путин ирвэл түүнтэй уулзахад бэлэн хэмээн мэдэгдэж байв.

Эх сурвалж: ВВС, DW

ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЛЮКСЕМБУРГИЙН ИХ ГҮНТЭЙ УУЛЗЛАА Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 ...
23/09/2026

ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЛЮКСЕМБУРГИЙН ИХ ГҮНТЭЙ УУЛЗЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр Люксембургийн Их Гүн V Гийом-той уулзжээ.
Төрийн тэргүүн нар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн хүрээнд энэ жил олон арга хэмжээ хамтран зохион байгуулсанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна.

Цаашид найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, эрүүл мэнд, банк, санхүү зэрэг салбараас гадна бусад салбарт харилцан ашигтай хамтрах боломжийн талаар ярилцжээ.

Люксембургийн Их Гүнт Улс өнгөрсөн 25 жилд эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, Улсын гуравдугаар төв эмнэлгийн дэргэд Зүрх, судасны үндэсний төв байгуулахад дэмжлэг үзүүлж буйд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Уулзалтын үеэр НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.

Хоёр улс эрүүл мэндийн салбарт идэвхтэй хамтран ажилладаг. Люксембургийн 22 сая гаруй еврогийн буцалтгүй тусламжаар барих Зүрх, судасны төвийн бүтээн байгуулалт эхлээд байна.
120 ортой төв ашиглалтад орсноор зүрх, судсан дотуурх мэс засал, оношилгоо, яаралтай болон сэргээн засах тусламж, үйлчилгээний хүртээмж, чадавх нэмэгдэх аж.

Өмнөх жилүүдэд Люксембургээс манай улсад үзүүлсэн 60 гаруй сая еврогийн тусламжийн дүнд зүрх, судасны шалтгаант нас баралт тав дахин буурсан үзүүлэлт гарчээ.
Хоёр улс мөн ойн салбарт 100 сая ам.долларын санхүүжилт бүхий төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам
Гэрэл зураг: Гадаад харилцааны яам

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 81 ДҮГЭЭР ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА АНУ-ын Нью-Йорк хотноо 20...
23/09/2026

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 81 ДҮГЭЭР ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА

АНУ-ын Нью-Йорк хотноо 2026 оны 09 дүгээр сарын 22-28-ны өдрүүдэд болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг НҮБ-ын төв байранд хүрэлцэн ирэхэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш угтан мэндчилж, дурсгалын зураг авхуулсан байна.

Ерөнхийлөгч дараа нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн нээлтэд оролцжээ.
Дэлхийн 130 гаруй орны төр, засгийн тэргүүн оролцож байгаа чуулган болон Ерөнхий санал шүүмжлэлийг “Итгэлцлийг сэргээн тогтоож, шилжилтийг удирдан чиглүүлж, бүгдэд хүртээмжтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагыг цогцлоох нь” сэдвээр зохион байгуулж байгаа аж.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурь, гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар үг хэлэх юм байна.

Ерөнхий санал шүүмжлэлээр улс орнууд үндсэн сэдвээс гадна “Бүс нутгийн мөргөлдөөн ба геополитик”, “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ ба тогтвортой хөгжил”, “Дэлхий нийтийн эрүүл мэнд ба шинээр гарч ирж буй сорилтууд”, “Хиймэл оюун ухааны засаглал”, “Хүний эрх ба нийгмийн оролцоо” зэрэг сэдвээр өндөр түвшний хуралдаан, хэлэлцүүлэг хийж, шийдвэр гаргах төлөвтэй байна.

Тухайлбал, цөмийн зэвсгийг бүрэн устгах, сэргээгдэх эрчим хүч, уур амьсгалын санхүүжилтэд шилжих явц, Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хурдасгах, COVID-19 цар тахлын сургамж, хариу арга хэмжээ, дэлхийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, хиймэл оюун ухааны аюулгүй, найдвартай, хариуцлагатай хөгжлийг хэрхэн дэмжих зэргийг хэлэлцэнэ.
Мөн Хөгжих эрхийн тухай тунхаглал батлагдсаны 40 жил, Арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах, үзэн ядах шинжтэй үзлийн эсрэг Дурбаны тунхаглал болон Үйл ажиллагааны хөтөлбөрийн 25 жилийн ойд зориулсан хурал болох юм.

Түүнчлэн НҮБ-ын үйл ажиллагаа, ил тод байдал, үр ашгийг сайжруулах, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх, гишүүн орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой “НҮБ-80” санаачилгыг урагшлуулах, Аюулгүйн зөвлөлийн шинэчлэл зэрэг ч хэлэлцэх асуудалд багтжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн бүрэн эрхийн хугацаа энэ оны сүүлээр дуусгавар болно.
Шинэ Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд Чили Улсын Ерөнхийлөгч асан, НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар асан Мишель Бачелет, Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн ерөнхий захирал Рафаэль Гросси, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Ребека Гринспан, Сенегал Улсын Ерөнхийлөгч асан Маки Саль, Ерөнхий Ассамблейн дарга асан Мария Фернанда Эспиноса нар нэр дэвших талаар олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлж байна.

Нэр дэвшигчийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл санал болгосны дараа Ерөнхий Ассамблей батална.

Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганыг Бангладеш Улсын Гадаад хэргийн сайд Халилур Рахман даргалж байгаа бөгөөд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр 15 орлогч даргын нэгээр ажиллаж байна.
Халилур Рахман олон талт байгууллагуудад итгэх итгэлийг бэхжүүлэх, НҮБ-ын үр нөлөөг дээшлүүлэх, дэлхий дахинд тулгарч байгаа шинэ сорилтуудад нийцүүлэн тус байгууллагыг шинэчлэх зэрэг зорилт тавьжээ.

Манай улс 65 жилийн өмнө буюу 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт 101 дэх гишүүнээр элссэн түүхтэй. Өнгөрсөн хугацаанд НҮБ-тай олон чиглэлээр, түүний дотор бүс нутаг, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох зэргээр идэвхтэй хамтран ажилладаг.

Өнгөрсөн жил НҮБ 80 жилийн ойгоо тохиолдуулан Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулган, Ерөнхий санал шүүмжлэлийг “Хамтдаа хүчтэй 80 жил болон энх тайван, хөгжил, дэвшил, хүний эрхийн төлөөх илүү сайхан ирээдүй” сэдвээр зохион байгуулсан юм.

НҮБ 1945 онд АНУ-ын Сан Франциско хотод 51 гишүүнтэй байгуулагдсан бөгөөд өдгөө 193 орон элсээд байна.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам
Гэрэл зураг: Гадаад харилцааны яам

БНХАУ-ЫН ДАРГА ШИ ЖИНЬПИН АНУ-Д АЙЛЧИЛНА БНХАУ-ын дарга Ши Жиньпин 09 дүгээр сарын 23-ны өдөр АНУ-д хийх төрийн айлчлала...
23/09/2026

БНХАУ-ЫН ДАРГА ШИ ЖИНЬПИН АНУ-Д АЙЛЧИЛНА

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 09 дүгээр сарын 23-ны өдөр АНУ-д хийх төрийн айлчлалаа эхлүүлнэ. Энэ нь 11 жилийн дараа БНХАУ-ын дарга АНУ-д хийж байгаа төрийн айлчлал юм.

Айлчлалын үеэр хийх БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нарын хэлэлцээ нь хоёр орны харилцааг тогтворжуулах боломж олгоно хэмээн хоёр тал найдаж байгаа аж.

Хоёр талын төрийн тэргүүний харилцан айлчлалын тухайд, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп 2026 оны 05 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд БНХАУ-д айлчилж байлаа. Өмнө нь тэр бээр 2017 оны 11 дүгээр сард төрийн тэргүүний хувиар мөн айлчилж байсан юм.

Харин Ши Жиньпин төрийн тэргүүний хувиар АНУ-д дөрвөнтөө айлчилсан. Анх 2013 оны 06 дугаар сард АНУ-д албан бус айлчлал хийж, тухайн үеийн Ерөнхийлөгч Барак Обаматай Калифорни мужид уулзаж байв. Анхны төрийн айлчлал 2015 оны 09 дүгээр сард болсон бол 2017 оны 04 дүгээр сард Доналд Трамп Мар-а-Лаго дахь өргөөндөө БНХАУ-ын даргыг хүлээн авч уулзаж байлаа. Хамгийн сүүлд 2023 оны 11 дүгээр сард Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт АНУ-д болоход тус арга хэмжээнд оролцож, АНУ-ын тухайн үеийн Ерөнхийлөгч Жо Байдентай уулзаж байв.

Энэ удаагийн төрийн айлчлалын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар хоёр талын харилцаа болон олон улсын чухал асуудлуудаар үзэл бодол солилцоно гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн алба мэдээлсэн байна.

“БНХАУ АНУ-тай хамтран хоёр талын олон талт харилцааг өргөжүүлж, яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг бэхжүүлэн, хоёр орны ард түмэнд илүү үр ашигтай байх, дэлхий дахины энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулахын тулд санал зөрүүтэй байдлыг зохих ёсоор шийдвэрлэнэ” гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд онцолжээ.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, АНУ-ын тал БНХАУ-ын тэргүүнийг хүндэтгэлтэй угтан авахаар онцгойлон ач холбогдол өгч байгаа аж. Тодруулбал, 09 дүгээр сарын 23-ны өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпин Вашингтоны ойролцоох Эндрюс агаарын баазад газардахад АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп биечлэн угтахаар зэхэж байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дамжуулсан байна. АНУ-ын Ерөнхийлөгч гадаад улс орны төрийн тэргүүнүүдийг голчлон Цагаан ордонд угтан авдаг тул энэ удаад агаарын баазад угтан авахаар төлөвлөж байгаа нь онцгой үйл явдал гэж эх сурвалжууд онцолжээ.

Айлчлалын үеэрх үндсэн арга хэмжээ 09 дүгээр сарын 24-ний өдөр товлогдсон байна. Энэ өдрийн өглөө нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон тэргүүн хатагтай Мелани Трамп нар БНХАУ-ын дарга Ши Жиньпин, түүний гэргий Пэн Лиюань нарыг Цагаан ордонд угтан авах аж. Үүний дараа хоёр талын хэлэлцээ эхлэх бол хоёр талын тэргүүн хатагтай нар тусгай арга хэмжээнд оролцоно гэж эх сурвалжууд мэдээлжээ.
Мөн өдрийн орой нь Цагаан ордонд БНХАУ-ын дарга Ши Жиньпинд зориулсан төрийн хүндэтгэлийн зоог барих ёслол болох аж. Энэ хүндэтгэлийн зоогт Amazon-ы үүсгэн байгуулагч Жефф Безос, SpaceX болон Tesla компанийг үүсгэн байгуулагч Илон Маск, OpenAI компанийн ерөнхий захирал Сэм Альтман нарын АНУ-ын томоохон технологийн компаниудын төлөөлөл уригджээ.

Эх сурвалж: Reuters, The Washington Post, РБК

ДОНАЛД ТРАМП УКРАИН УЛСАД ХАНДАН ОХУ-ЫН ТОСНЫ ҮЙЛДВЭРТ ЦОХИЛТ ӨГӨХГҮЙ БАЙХЫГ ДАХИН УРИАЛЖЭЭ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Тр...
22/09/2026

ДОНАЛД ТРАМП УКРАИН УЛСАД ХАНДАН ОХУ-ЫН ТОСНЫ ҮЙЛДВЭРТ ЦОХИЛТ ӨГӨХГҮЙ БАЙХЫГ ДАХИН УРИАЛЖЭЭ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп 09 дүгээр сарын 20-ны өдөр Украин улсын Ерөнхийлөгч Володимир Зеленськийтэй утсаар ярьжээ. Улмаар тэд өнөөдөр эхэлж буй НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэр уулзахаар тохиролцсон байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Украин улсын Ерөнхийлөгч Володимир Зеленськийтэй утсаар ярилцах үеэрээ Украины Зэвсэгт хүчин ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгөхөө зогсоох ёстой гэж мэдэгджээ.

Тэр бээр өмнө нь ч ийм мэдэгдэл хийж байлаа. Тодруулбал, Орос-Украины дайны улмаас дизель түлшний дэлхийн зах зээлийн үнэ өсөж байгаа тул ОХУ-ын дизель түлш үйлдвэрлэгчдэд цохилт өгөхөө зогсоох хэрэгтэй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп 09 дүгээр сарын 13-ны өдөр мэдэгдэж байв. Ийнхүү мэдэгдсэнийхээ маргааш өдөр нь тэр бээр олон нийтийн сүлжээн дэх хуудсандаа “ОХУ, Украин эрчим хүчний дэд бүтцэд өгөх цохилтоо зогсоохоор тохиролцсон” гэж бичсэн ч энэ мэдэгдлийг ОХУ болон Украины тал батлаагүй юм. Түүнчлэн, өнгөрсөн ням гарагт Украины тал Москвагийн газрын тос боловсруулах үйлдвэрт цохилт өгч байлаа.

Харин даваа гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Украины цохилтын талаарх байр сууриа олон нийтийн сүлжээн дэх хуудсандаа нийтэлсэн байна.

“Харамсалтай нь ОХУ Украинтай хийж буй дайны улмаас дизель түлшний салбарынхаа хяналтыг алдчихлаа. Энэ улсын дизель түлшний олон үйлдвэр цохилтод өртсөн, түр хугацаанд ажиллахгүй байгаа. Украинтай хийж буй энэ эцэс төгсөлгүй, мулгуу дайн дуусах ёстой. Дэлхий тэр чигтээ хохирч, сар бүр 25 мянган хүн амиа алдаж байна” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп бичжээ.

Эх сурвалж: Axios, Reuters, Truth Social

Хоёр улсын эрдэмтэн судлаачид тус форумын хүрээнд 1. “Хятад, Монголын стратегийн уялдаа холбоо ба худалдаа, эдийн засгий...
21/09/2026

Хоёр улсын эрдэмтэн судлаачид тус форумын хүрээнд 1. “Хятад, Монголын стратегийн уялдаа холбоо ба худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа”, 2. “Хятад, Монголын хүмүүнлэгийн харилцаа солилцоо ба экологийн соёл иргэншил” гэсэн хоёр үндсэн асуудлын хүрээнд илтгэл хэлэлцүүлж, санал бодлоо солилцлоо.

форум болов

ОХУ-ЫН СОНГУУЛИЙН ГУРАВ ДАХЬ ӨДӨР УКРАИН ӨРГӨН ЦАР ХҮРЭЭТЭЙ ЦОХИЛТ ӨГЧЭЭ ОХУ-д энэ сарын 18-20-ны өдрүүдэд Төрийн думын ...
21/09/2026

ОХУ-ЫН СОНГУУЛИЙН ГУРАВ ДАХЬ ӨДӨР УКРАИН ӨРГӨН ЦАР ХҮРЭЭТЭЙ ЦОХИЛТ ӨГЧЭЭ

ОХУ-д энэ сарын 18-20-ны өдрүүдэд Төрийн думын ээлжит сонгууль болж өндөрлөлөө. Энэ сонгууль болж байх үеэр Украины тал удаа дараа цохилт өгсөн байна.

Тухайлбал, 09 дүгээр сарын 20-нд шилжих шөнө Украины Зэвсэгт хүчин Москвад өргөн цар хүрээтэй цохилт өгсөн гэж хотын дарга Сергей Собянин мэдэгджээ. Түүний мэдэгдсэнээр, Оросын агаараас эсэргүүцэн хамгаалах систем Москваг чиглэсэн 450 дроныг устгасан бол бусад бүс нутаг, Крымийг чиглэсэн 1100 гаруй дроныг нэг шөнийн дотор устгасан гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгджээ.

Украины эрх баригчдын мэдэгдсэнээр, тус улсын Зэвсэгт хүчин дроноос гадна “Фламинго” пуужин ашигласан байна. “Фламинго” нь Украинд үйлдвэрлэгддэг далавчит пуужин бөгөөд анх 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр уг пуужинг танилцуулж байв. Энэ пуужингийн тусгал нь 3000 км хүртэл , дээд хурд 950 км/цаг байдаг аж.

Ийнхүү Украины өргөн цар хүрээтэй агаарын довтолгооны улмаас Москвад газрын тос боловсруулах үйлдвэр шатаж, Москва мужид агуулах болон дулааны цахилгаан станц өртсөн байна. Мөн орон сууц өртөж, Москва орчимд 3 хүн амиа алдаж, 20 орчим хүн шархаджээ.

Эх сурвалж: ТАСС, Укринформ, АР

ОХУ-ЫН ТӨРИЙН ДУМЫН СОНГУУЛИАР “НЭГДСЭН ОРОС” НАМ ОЛОНХЫН САНАЛ АВЧЭЭ ОХУ-д гурван өдөр үргэлжилсэн Төрийн думын сонгуул...
21/09/2026

ОХУ-ЫН ТӨРИЙН ДУМЫН СОНГУУЛИАР “НЭГДСЭН ОРОС” НАМ ОЛОНХЫН САНАЛ АВЧЭЭ

ОХУ-д гурван өдөр үргэлжилсэн Төрийн думын сонгууль өндөрлөлөө. Энэ удаагийн сонгуулийн ирц сүүлийн 15 жилд ажиглагдсан хамгийн өндөр үзүүлэлттэй байсан гэж албаны эх сурвалжууд мэдээлжээ.

Тодруулбал, Москвагийн цагаар ням гарагийн 20:55 цагийн орчимд сонгуулийн ирж 56.66 хувьд хүрсэн байна. Өмнөх, 2021 оны сонгуулиар сонгогчдын 51,72 хувь нь санал өгчээ.

Саналын хуудсын 52,27 хувийг боловсруулсны дараа Сонгуулийн төв хорооны мэдэгдсэнээр эрх баригч “Нэгдсэн Орос” (Единая Россия) нам 57,84%, ОХУ-ын Коммунист нам (КПРФ) 13,74%, Оросын Либерал демократ нам 8,73% (ЛДПР), “Шинэ хүмүүс” (Новые люди) 7,88%, “Шударга Орос” (Спаведливая Россия) нам 5,13 хувийн санал тус тус авсан байна. Энэ таван нам өмнөх Думын бүрэлдэхүүнд ч багтаж байв.

Интерфакс агентлагийн мэдээлснээр, “Нэгдсэн Орос” нам үндсэн хуулийн олонх болох магадлалтай байгаа аж. Учир нь тус нам нэг мандаттай 181 тойрогт ялалт байгуулж байгаагийн дээр сонгуулийн дүнгээр намын жагсаалтын дагуу 125 мандаттай болох юм байна.

Энэ удаагийн сонгуульд оролцсон, дайныг эсэргүүцэж буй цорын ганц нам болох “Алим” (Яблоко) намыг анх сонгуульд бүртгэж, жагсаалтад багтаасан ч дараа нь “Родина” хэвлэлийн нэхэмжлэлээр сонгуулиас хассан юм. Украин газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгсний улмаас ОХУ-д өнгөрсөн зун нүүрлэсэн түлшний хямралын үед олон нийтийн дунд “Алим” намын нэр хүнд ихээхэн өссөн байна. Улмаар сонгуулиас хасагдсан ч тус нам дэмжигчдэдээ хандан ням гарагт мэдэгдэл хийж, сонгуулиар эрх баригч “Нэгдсэн Орос” намаас өөр намуудад санал өгөхийг уриалжээ.

Энэ удаагийн сонгуульд Бүгд Найрамдах Донецк Ард Улс, Бүгд Найрамдах Луганск Ард Улс, Запорож болон Херсон мужийн оршин суугчид анх удаа оролцлоо. Эдгээр бүс нутагт ирц өндөр, 74,61-81 хувь байсан гэж албаны эх сурвалжууд мэдээлжээ.

Эх сурвалж: Интерфакс, ВВС, РИА Новости

ОХУ-Д ДУМЫН СОНГУУЛЬ ЭХЭЛЛЭЭОХУ-ын Төрийн думын сонгууль 2026 оны 09 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болж байна. Энэ удаа...
18/09/2026

ОХУ-Д ДУМЫН СОНГУУЛЬ ЭХЭЛЛЭЭ

ОХУ-ын Төрийн думын сонгууль 2026 оны 09 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болж байна. Энэ удаагийн сонгуулиар зөвхөн парламентын гишүүд төдийгүй орон нутгийн удирдлагыг ч сонгох аж.

Санал хураалтын гол өдөр нь 09 дүгээр сарын 20-ны өдөр юм.

Энэ удаагийн сонгуулиар 450 гишүүн сонгоно. Үүнээс 225 нь Холбооны намын жагсаалтаар, 225 нь нэг мандаттай сонгуулийн тойргоос сонгогдох юм байна. Төрийн думын сонгуульд “Нэгдсэн Орос улс”, Либерал демократ нам, ОХУ-ын Коммунист нам, “Шударга ёс”, “Шинэ хүмүүс”, “Шууд ардчиллын нам”, “Ногоонтнууд”, “Тэтгэврийнхний нам”, “Эх орон” гэсэн 10 нам оролцож байгаа аж. Төрийн думын сонгуульд санал өгөх, хилийн чанадад амьдарч буй ОХУ-ын иргэдэд зориулж 152 оронд 319 санал авах цэг байгуулжээ.

Эх сурвалж: РИА Новости

Address

ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн II байр
Ulaanbaatar
15084

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

976-11-322613

Alerts

Be the first to know and let us send you an email when ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн:

Shortcuts

Share