Wild Salmon Center: Mongolia Program

Wild Salmon Center: Mongolia Program Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Wild Salmon Center: Mongolia Program, Non-Governmental Organization (NGO), Program Office in Ulaanbaatar: Wildlife Science and Conservation Center of Mongolia, Union Building B-1301, Paris Street, Ulaanbaatar.

АНУ-д төвтэй Зэрлэг Хулд Загасны Төвийн Монгол дахь хөтөлбөрийн үйл ажиллагаа нь шинжлэх ухааны дэвшилтэт арга аргачлалыг нэвтрүүлж, чадавхыг нэмэгдүүлэн дэмжих замаар Монгол орны цэнгэг усны экосистем, тул загасыг хамгаалан, хадгалан үлдээхэд чиглэнэ.

🐟"Сычуаны тул загасны үржүүлгийн ажилд яагаад ЭХО аппаратыг ашиглах болов?"Сычуаны тул загас нь Дэлхийн байгаль хамгаала...
09/01/2026

🐟"Сычуаны тул загасны үржүүлгийн ажилд яагаад ЭХО аппаратыг ашиглах болов?"

Сычуаны тул загас нь Дэлхийн байгаль хамгаалах холбооны бүс нутгийн Улаан дансны (IUCN) үнэлгээгээр “Устаж байгаа” ангилалд хамаардаг бол 2021 онд Хятад улсын нэгдүгээр зэрэглэлийн хамгаалалттай амьтны ангилалд багтсан “эндемик-унаган зүйл” юм. Энэ зүйл загас нь Сычуань мужийн Минь, Даду голуудын дээд хэсэг, Шэньси муж дахь Ханжян голын цутгалууд болох Тайбай, Сюшуй голууд, мөн Чинхай мужийн Макэ голд тархаж байв. Харамсалтай нь амьдрах орчны доройтол, хэт загасчлал, бусад хүчин зүйлээс шалтгаалан Сычуаны тул загасны тархац бүс нутаг хумигдсаар, олон жилийн туршид үзэгдэхээ больсон байна.

Харин 2012 онд Тайбай голд хэсэг популяцийг илрүүлж, нийт 43 бие гүйцсэн (23 эм, дундаж жин 0.93 кг; 20 эр, дундаж жин 1.35 кг) Сычуаны тул загасыг үржүүлэхээр барьсан байна. Эдгээр загасаа аль болох байгалийн нөхцлийг хадгалсан буюу элс, хайрган ёроолын хурдастай, цэнгэг устай, тохиромжит температур, ууссан хүчилтөрөгчөөр хангасан, урсгал ус бүхий 8 метрийн урттай, 6 метрийн өргөнтэй, 2-5 метрийн гүнтэй хиймэл амьдрах орчинд зөөвөрлөж, энэ орчинд хадгалсан байна. Сычуаны тул загасны биеийн хамгийн их урт нь 64 см гэж тэмдэглэгдсэн байдаг. Харин энэ судалгааны ажилд хамруулсан нийт загасны биеийн уртын мэдээллийг дурдаагүй байна.

Загас үржүүлгийн ажлыг 2013, 2014, 2016 онуудад, үржлийн үед нь буюу 3-5 саруудад хийсэн байна. Энэ зүйл загасны үржүүлгийн ажилд хэт авиан оношилгооны аппаратыг ашиглах болсон нэг шалтгаан нь нэгэнт байгаль дээрээс дахин энэ зүйл загасыг олох, барих магадлал маш бага учир эдгээр барьсан бодгалиуддаа тулгуурлан “өндөр үр дүнтэй”-гээр буюу алдах боломжгүйгээр үржүүлгийн ажлыг хийх шаардлагатай болсон байгаа юм. Иймд энэхүү зориудын үржүүлгийн ажилд хэт авиан оношилгооны аппаратыг үржилд оруулах бодгалиудыг сонгох, дааврын тарилгын тун болон түрс, сперм шахах хугацааг тодорхойлоход ашигласан байна. Энэ үржүүлгийн ажлын бас нэг онцлог зүйл бол үржилд оруулахаар сонгон авсан загаснууддаа дааврын тарилга хийж, түрс, сперм боловсролтыг эрчимжүүлж өгсөн байна.

Харин энэхүү зориудын үржүүлгийн ажлын үр дүнд бойжсон жарамгайнууддаа ямар арга хэмжээ авсан, Сычуаны тул загас тархдаг голуудад эргүүлэн тавьсан эсэх мэдээлэл байхгүй байна.

©️Мэдээллийн болон фото зургийн эх сурвалж: Leng, X.; Du, H.; Xiong,W.; Cheng, P.; Luo, J.;Wu, J. Successful Ultrasonography-Assisted Artificial Reproduction of Critically Endangered Sichuan taimen (Hucho bleekeri). Fishes 2023, 8, 152. https://doi.org/10.3390/fishes8030152; Sichuan Academy of Agricultural Sciences

English below ⬇️🐟Өмнөх постоор тулын төрөлд хамаарах зүйлүүдийн тархалтын зургийг харуулсан. Харин энэхүү постоор эдгээр...
08/01/2026

English below ⬇️
🐟Өмнөх постоор тулын төрөлд хамаарах зүйлүүдийн тархалтын зургийг харуулсан. Харин энэхүү постоор эдгээр зүйлүүдийн фото зургуудыг танилцуулж байна. Харамсалтай нь Сычуаны тул загасны байгаль дээрх фото зургийг харах боломжгүй, зөвхөн хиймэл амьдрах орчинд авсан фото зураг байгаа бол Солонгосын тул загасны ямар ч фото зургийг харах боломжгүй байна. Харьцуулах байдлаар Parahucho төрөлд хамаарах Сахалины тул загасны зургийг танилцууллаа.

Фото зургийн эх сурвалж: ©️Wild Salmon Center, Wikipedia, Sichuan Academy of Agricultural Sciences
-------------------
🐟The previous post presented a distribution map of species belonging to the genera Hucho and Parahucho. This post features photographs of these species.

Unfortunately, photographs of the Sichuan taimen in its natural habitat are not available; only images taken in artificial environments can be found. In addition, photographs of the Korean taimen are currently unavailable. For comparison, photographs of the Sakhalin taimen, which belongs to the genus Parahucho, are included.

Photo sources: © Wild Salmon Center, Wikipedia, Sichuan Academy of Agricultural Sciences

🐟 “How many species belong to the genus 'Taimen'?”Based on the image below, there appear to be a total of five species a...
05/01/2026

🐟 “How many species belong to the genus 'Taimen'?”
Based on the image below, there appear to be a total of five species associated with the taimen. Of these, four species belong to the genus Taimen (Hucho), while one species belongs to the genus Parahucho.

The four species in the genus Hucho (taimen) are:
Hucho hucho (Linnaeus, 1758) – Danube taimen
Hucho taimen (Pallas, 1773) – Siberian (common) taimen
Hucho bleekeri (Kimura, 1934) – Sichuan taimen
Hucho ishikawae (Mori, 1928) – Korean taimen

The species in the genus Parahucho is:
Parahucho perryi (Brevoort, 1856) – Sakhalin taimen

For more detailed information about taimen, see:
https://wwfasia.awsassets.panda.org/.../taimen-brochure.pdf
For information about the International Taimen Initiative, see:
https://wildsalmoncenter.org/.../internationa.../background/

Map source: ©️ Wild Salmon Center

🐟"Тулын төрөлд хамаарах нийт хэдэн зүйл вэ?" Доорх  зургаас харвал тулын төрөлд хамаарах нийт 5 зүйл байдаг мэт харагдан...
05/01/2026

🐟"Тулын төрөлд хамаарах нийт хэдэн зүйл вэ?"
Доорх зургаас харвал тулын төрөлд хамаарах нийт 5 зүйл байдаг мэт харагдана. Тэгвэл Taimen буюу "Тул"-ын төрөлд хамаарах 4 зүйл, харин "Parahucho" хэмээх төрөлд хамаарах 1 зүйл байдаг.

Тулын буюу Hucho төрөлд хамаарах 4 зүйлд:
Hucho hucho (Linnaeus, 1758) - Danube taimen - Дунайн тул
Hucho taimen (Pallas, 1773) - Siberian/common taimen - Ердийн тул
Hucho bleekery (Kimura, 1934) - Sichuan taimen- Сычуаны тул
Hucho ishikawae (Mori, 1928) - Korean taimen - Солонгосын тул.

Харин Parahucho төрөлд хамаарах 1 зүйл нь Parahucho perryi (Brevoort, 1856) - Sakhalin Taimen - Сахалины тул.

Тул загасны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг:https://wwfasia.awsassets.panda.org/downloads/taimen-brochure.pdf

Олон улсын тул санаачлагын талаарх мэдээллийг: https://wildsalmoncenter.org/projects/international-taimen-initiative/background/

Зургийн эх сурвалж: ©️Wild Salmon Center

🐟Шинэ жилийн мэндчилгээ❄️Цэнгэг ус, загас хамгааллын салбарт өөрсдийн оюун ухаан, хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ зориулан а...
31/12/2025

🐟Шинэ жилийн мэндчилгээ❄️
Цэнгэг ус, загас хамгааллын салбарт өөрсдийн оюун ухаан, хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ зориулан ажилладаг эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид, удирдлага, менежерүүд, мэргэжилтнүүд, түүнчлэн загас сонирхогч, хамгаалагч хүн бүрд айлчлан ирж буй шинэ оны мэндийг хүргэж, 2026 ондоо эрүүл энх, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөлийг өргөн дэвшүүлье!
----------------------
🐟 New Year’s Greeting ❄️
We extend our warm New Year’s greetings to all esteemed scientists and researchers, leaders, managers, and specialists who dedicate their knowledge, hard work, and heartfelt commitment to freshwater and fish conservation, as well as to every fish enthusiast and conservation advocate. May the coming year of 2026 bring you good health, happiness, and abundant success in all your endeavors.

"ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ"🐟"Зэрлэг хулд загасны төв"-ийн Монгол дахь хөтөлбөрийн үйл ажиллагааны 2025 оны гол амжилтыг "Бид М...
30/12/2025

"ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ"
🐟"Зэрлэг хулд загасны төв"-ийн Монгол дахь хөтөлбөрийн үйл ажиллагааны 2025 оны гол амжилтыг "Бид Монгол орны цэнгэг ус, загас хамгааллын чиглэлд олон байгууллагуудтай хамтын ажиллагааг эхлүүлсэн, бэхжүүлсэн, амжилттай хамтран ажилласан" гэдгээр тодорхойлж, тодотгож байна.

🤝 Манай байгууллагын үйл ажиллагааг дэмждэг, хамтран ажилладаг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Wildlife Science and Conservation Center of Mongolia, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, ШУА-ийн Биологийн хүрээлэн, WWF Mongolia, Mongolia River Outfitters, Fish Mongolia, Чулуут Тул 2030 төсөл, Хөвсгөл аймгийн Байгаль орчны газар, Хэнтий аймгийн Байгаль орчны газар, Дэлгэрмөрөн-Шишхэд голын сав газрын захиргаа, Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргаа, Онон-Улз голын сав газрын захиргаа, Онон-Балжийн БЦГ; Onon-Balj Biosphere Reserve, Mongolia, Онон голын загасчлалын клуб, Монголын Спорт Загасчлалын Холбоо болон бидний гадаад түнш байгууллагууд болох Шведийн Хөдөө аж ахуйн их сургууль, Канадын загас агнуур, далайн тэнхим, АНУ-ын Орегон мужийн Загас, зэрлэг ан амьтдын тэнхим, Висконсин-Мэдисоны их сургуулийн нийт хамтрагч нартаа талархлаа илэрхийлье!

🐟"Зэрлэг хулд загасны төв"-ийн Монгол дахь хөтөлбөрийн үйл ажиллагааны 2025 оны онцлох үйл явдлуудыг цувралаар хүргэж ба...
29/12/2025

🐟"Зэрлэг хулд загасны төв"-ийн Монгол дахь хөтөлбөрийн үйл ажиллагааны 2025 оны онцлох үйл явдлуудыг цувралаар хүргэж байна.
📌Уур амьсгалын өөрчлөлт нь хүйтэн усны загасны хувьд гол аюул заналын нэг болж байна. Иймд уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөл байдал ямар байгааг, тул загас, мөн хулдынханы овгийн бусад зүйлүүд хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгааг ойлгох нь чухал юм. Иймд бид Онон голын сав газарт тархсан 7 бодгаль тул загас, 7 бодгаль зэвэг загасны усны температурын өөрчлөлтөд физиологийн хариу үйлдэл хэрхэн үзүүлж байгааг тодорхойлох судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэхүү судалгааны ажлын хувьд Монгол оронд тархсан хүйтэн усны загасны зүйлүүдэд анх удаа туршсан туршилт судалгааны ажил болсон бөгөөд судалгааны үр дүнд дүн шинжилгээг хийж байна.

Судалгааны ажлыг Канадын загас агнуур, далайн тэнхим, АНУ-ын Орегон мужийн Загас, зэрлэг ан амьтдын тэнхим, Висконсин-Мэдисоны их сургууль, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Чулуут 2030 төсөл, Зэрлэг амьтан судлах хамгаалах төв, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Онон голын загасчлалын клуб, Онон-Балжийн ТХГН-ийн Хамгаалалтын захиргаа, Онон-Улз голын сав газрын захиргаатай хамтран хэрэгжүүлж байна.

🐟"Зэрлэг хулд загасны төв"-ийн Монгол дахь хөтөлбөрийн үйл ажиллагааны 2025 оны онцлох үйл явдлуудыг цувралаар хүргэж ба...
29/12/2025

🐟"Зэрлэг хулд загасны төв"-ийн Монгол дахь хөтөлбөрийн үйл ажиллагааны 2025 оны онцлох үйл явдлуудыг цувралаар хүргэж байна.
📌2025 оны 9 дүгээр сард Онон голын Ердийн тул, Шөвгөр хоншоорт зэвэг, Монхор хоншоорт зэвэг, Амарын цурхай загасанд “Acoustic Tag” буюу авианы дохио илгээгчийг суулгаж, дохио хүлээн авагч “Receiver”-уудыг Онон голын дагууд суурилууллаа. Судалгаагаар эдгээр зүйл загаснуудын (1) үржлийн хугацаа, үржих болон идээших байршил, шилжилт хөдөлгөөн, үржлийн нүүдлийн мэдээллийг улирлаар, зүйлээр гаргах, (2) уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр буюу голын усны температур нэмэгдэх нөхцөлд тухайн орчноос дайжих, цаашлаад хорогдох амьдрах орчин эрэлхийлж байгаа эсэхийг тодруулах зорилготой.

Энэхүү судалгааны ажлыг Швед Улсын Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Зэрлэг амьтан судлах хамгаалах төв, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Mongolia River Outfitters, Онон голын загасчлалын клуб, Онон-Балжийн ТХГН-ийн Хамгаалалтын захиргаатай хамтран хэрэгжүүлж байна.

🐟"Зэрлэг хулд загасны төв"-ийн Монгол дахь хөтөлбөрийн үйл ажиллагааны 2025 оны онцлох үйл явдлуудыг цувралаар хүргэж ба...
28/12/2025

🐟"Зэрлэг хулд загасны төв"-ийн Монгол дахь хөтөлбөрийн үйл ажиллагааны 2025 оны онцлох үйл явдлуудыг цувралаар хүргэж байна.
📌Манай байгууллага нь АНУ-ын Кламат голын сав газарт "Цэнгэг ус, загас хамгааллын солилцооны хөтөлбөр"-ийг 2025 оны 10 дугаар сарын 14-19-ний өдрүүдэд зохион байгууллаа. Энэхүү солилцооны хөтөлбөрийн зорилго нь Монгол болон АНУ-ын талуудын түншлэл, олон улсын байгаль хамгааллын харилцааг бэхжүүлэх, мөн Монгол орны загас, цэнгэг усны хамгааллыг идэвхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг дэмжихэд оршив. Цаашлаад Монгол Улс нийт газар нутгийнхаа 30 хувийг хамгаалалтад авах 30x30 зорилт болон НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах боломж, түүнчлэн шинжлэх ухаанд тулгуурласан байгаль хамгааллын стратегийг боловсруулан хэрэгжүүлэхэд Америкийн талын туршлага, сургамж, ололт амжилтыг хуваалцах, суралцахад гүүр болох, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хөтөлбөрийн бас нэг зорилго байв.

🐟"Зэрлэг хулд загасны төв"-ийн Монгол дахь хөтөлбөрийн үйл ажиллагааны 2025 оны онцлох үйл явдлуудыг цувралаар хүргэж ба...
28/12/2025

🐟"Зэрлэг хулд загасны төв"-ийн Монгол дахь хөтөлбөрийн үйл ажиллагааны 2025 оны онцлох үйл явдлуудыг цувралаар хүргэж байна.
📌АНУ-д төвтэй Зэрлэг хулд загасны төвийн Монгол дахь хөтөлбөрийн үйл ажиллагааны хүрээнд цэнгэг усны экосистем, тул загасыг хамгаалах чиглэлээр солилцооны хөтөлбөрийг Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Дэлгэрмөрөн голд 2025 оны 8 дугаар сарын 1-нээс 3-ны өдрүүдэд тус сав газарт загасчлалын аялал жуулчлалын үйл ажиллагааг эрхлэгч, тул загас хамгааллын менежментийг хэрэгжүүлэгч Mongolia River Outfitters компанитай хамтран зохион байгууллаа. Солилцооны хөтөлбөрийн гол зорилго нь Монгол Улсад байгаль хамгаалал, тогтвортой хөгжлийн бодлого боловсруулахад шаардлагатай сүүлийн үеийн судалгааны үр дүнг хуваалцах, мөн төр, хувийн хэвшил, байгаль хамгааллын олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршив.

🐟"Зэрлэг хулд загасны төв"-ийн Монгол дахь хөтөлбөрийн үйл ажиллагааны 2025 оны онцлох үйл явдлуудыг цувралаар хүргэж ба...
26/12/2025

🐟"Зэрлэг хулд загасны төв"-ийн Монгол дахь хөтөлбөрийн үйл ажиллагааны 2025 оны онцлох үйл явдлуудыг цувралаар хүргэж байна.
📌"Зэрлэг хулд загасны төв"-ийн судлаачид уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө цэнгэг усны экосистемд, хүйтэн усны загасны зүйлүүдэд хэрхэн нөлөөлж байгааг тогтоох судалгааны ажлыг 2023 онд эхлүүлсэн. Энэхүү урт хугацааны мониторингийн ажлын нэг гол бүс нутаг болох Дэлгэрмөрөн голын усны болон агаарын мониторингийн судалгааг энэ оны 7 дугаар сард хийж гүйцэтгэсэн. Хээрийн судалгааны ажлыг гүйцэтгэх боломжоор хангаж, тусалж дэмжин, хамтран ажилласанд Mongolia River Outfitters компанийн хамт олондоо дахин талархалаа илэрхийлье!

🐟"Зэрлэг хулд загасны төв"-ийн Монгол дахь хөтөлбөрийн үйл ажиллагааны 2025 оны онцлох үйл явдлуудыг цувралаар хүргэж ба...
26/12/2025

🐟"Зэрлэг хулд загасны төв"-ийн Монгол дахь хөтөлбөрийн үйл ажиллагааны 2025 оны онцлох үйл явдлуудыг цувралаар хүргэж байна.
📌ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи” сэдэвт Олон Улсын 5 дугаар хурлыг 6 дугаар сарын 18,19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулсан юм. Тус хурал нь Монгол улс болон бусад бүс нутгуудад хийгдсэн байгаль орчин, нийгэм эдийн засгийн чиглэлээрх судалгаа шинжилгээний ажлын үр дүнгийн талаар мэдээлэл, туршлага солилцдог бөгөөд энэхүү 5 дугаар хурлын хувьд уур амьсгалын өөрчлөлтийн байгалийн нөөцөд үзүүлэх нөлөө, байгаль орчны гамшигт тэсвэртэй байдал, хиймэл оюун ухаан, байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэх байгальд суурилсан шийдлүүд, олон улсад шинээр нэвтрүүлэн, туршиж буй технологийн хэрэглээний асуудлаар эрдэмтэд илтгэл хэлэлцүүлж, санал солилцсон. Тус хуралд нийт 12 улсын 230 төлөөлөгч оролцож, 140 орчим илтгэлийг хэлэлцүүлсэн байдаг.

👩‍💼Хуралд "Зэрлэг хулд загасны төв"-ийн судлаачдын Монгол орны Дэлгэрмөрөн голд хийж буй мониторинг судалгааны ажлын зарим үр дүнг “Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр Монгол орны гол мөрний усны температур нэмэгдэх нь: Хулдынханы овгийн загасны зүйлүүдэд үзүүлэх нөлөө” сэдэвт илтгэлээр хэлэлцүүлсэн.

Address

Program Office In Ulaanbaatar: Wildlife Science And Conservation Center Of Mongolia, Union Building B-1301, Paris Street
Ulaanbaatar
14210

Alerts

Be the first to know and let us send you an email when Wild Salmon Center: Mongolia Program posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share