31/12/2025
🎄ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ🎄
Монгол Улсад оюуны бэрхшээлтэй залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр үнэлгээнд суурилсан, мэргэжлийн дэмжлэгтэй ажлын байрыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, @хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв-тэй хамтран туршилтаар хэрэгжүүлж эхлээд байна.
Энэхүү ажлын байр нь:
👏хөдөлмөр засалчийн мэргэжлийн үнэлгээ
👏хувь хүний чадавх, сонирхол, тэсвэр, анхаарал төвлөрөл
👏ажлын хэмнэл, оролцооны түвшинд тулгуурласан
👏индивидуалчилсан хөдөлмөрийн орчин юм.
Хөдөлмөр засалч нь тус хөтөлбөрийн хүрээнд:
👏оролцогч бүрийн чадавхийн иж бүрэн үнэлгээг хийж,
👏ямар төрлийн ажил, ямар түвшний дэмжлэг шаардлагатайг тодорхойлон,
👏ажлын байранд дасан зохицох үйл явцыг удирдаж,
👏хөдөлмөрөөр дамжуулан өдөр тутмын идэвх оролцоог нэмэгдүүлэх төлөвлөлтийг хэрэгжүүлж байна.
Үүний үр дүнд 10 залуу:
👏тогтмол, зорилготой хөдөлмөрт оролцож,
👏хариуцлага, ажлын дадлыг эзэмшиж,
👏багийн харилцаа, нийгмийн оролцоогоо нэмэгдүүлж,
👏халамжаас хараат бус, бие даасан амьдралын чадамжийг бодитоор сайжруулахыг зорьж байна.
Өмнө нь эдгээр залуусын хувьд:
өглөө очих тогтмол газар, хөдөлмөрөөр дамжуулан оролцох бодит боломж, мэргэжлийн дэмжлэгтэй ажлын орчин
байгаагүй.
Энэхүү туршлага нь:
✨хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг
асаргаа, халамжаас салган,
✨чадавхид суурилсан бодлого болгон хөгжүүлэх,
✨хөдөлмөр засалч, ажлын байранд дадлагажуулагчийг
албан ёсоор хөдөлмөр эрхлэлтийн тогтолцоонд тусгах
шаардлагатайг бодитоор харуулж байна.
Иймд цаашид:
☝️хөдөлмөр засалд суурилсан ажлын байрыг төрийн бодлого, хөтөлбөрт тусгах,
☝️санхүүжилт, хүний нөөцийн стандартыг тодорхойлох,
☝️туршлагад суурилсан загварыг шат дараатайгаар
өргөжүүлэх боломж бүрдэж байна.
Энэхүү туршлага нь Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн бодлогын шинэ загвар
болох бүрэн боломжтой.
ЭЭЛТЭЙ ЕРТӨНЦ ТББ
2025.12.31