05/07/2026
Б.Мөнхгэрэл: FSY бол бидний амьдралын хөтөч болсон.
Б.Түвшин: Би ирээдүйн номлогч Түвшин байна. Номлолд янз бүрийн ааш араншин соёлтой хамтрагчтай хэрхэн зохицож амьдрах ажиллах аргыг мэдэж авсандаа баяртай байна. Номлолдоо алзахгүй гэж бодож байна.
З.Тэмүүлэн: Номлолд үйлчлэх нь ямар чухал вэ гэдгийг зүрх сэтгэлээрээ ойлгож мэдэрлээ. Биднийг хүлээж байдаг маш олон хүмүүс дэлхийн хаа нэгтээ байдаг. FSY явахаасаа өмнө хумсаа янзлуулахдаа английн төрийн далбааг зуруулсан байсан. Энд байх хугацаанд номлолд үйлчлэх дуудлагаа задлахад АНГЛИ улсад үйлчлэхээр дуудагдсан байсан. Бурхан залбиралын хариуг өгч байгаад баярласан.
О.Анжи: Сүмийн гишүүн ах эгч нар 10/1-ийг төлж биднийг ийм сайхан амарч суралцахад тусалсанд баярлалаа. Ажил хийж эхлэхээрээ 10/1-ийг сайн төлж байх болно.
Э.Мянхай: Хаана ч ямар ч нөхцөлд байхад миний төлөө сэтгэлээ зориулж чиглүүлж байсан ээждээ баярлалаа. Хайртай шүү ээж ээ.
Г.Ариунзаяа: Найз нөхөрлөлийн хүрээлэл өргөн болсон. Удирдагчаа дагана гэдэг нь удирдагч аа л дагахыг хэлдэгийг толгойгоороо ойлгосон.
З.Тэмүгэ: Чемоданыг нээгээ л зөвлөх багш хашгирсан. Яасан юм бол гэтэл хувцсаа сайхан эвхсэн байна ш дээ гэсэн ш дээ.
Л.Жавхлантөгс: Чухал тэмцээндээ оролцох шийдвэр гаргасан байхад ээж чи заавал энд явах хэрэгтэй дараа нь зөндөөн тэмцээнд орж болно гэсэн. Шийдвэр гаргахад тусалсан ээждээ баярлалаа.
Л.Нямгэрэл: FSY амьдралын минь хамгийн дурсамжтай мөч байх болно. Дүү нар аа та бүхэн FSY-д явах зорилго тавиарай.
Б.Бат-Эрдэнэ: Номлолд үйлчлэх зорилго тавьсан. Сүмд яваагүй 2 жил болсон байсан. Явах нь ямар чухал вэ гэдгийг ойлгосон. Хүүхэд бүр семинарийн серфикаттай байсан. Би юу ч байхгүй байгаадаа санаа зовж бас ичсэн. Одоо семинартаа явна. Хичээх болно.
Б.Төгөлдөр: Миний анхны FSY гоё байсан. Яваагүй хүүхдүүд байвал яваарай. Дүү нар аа та нар бас явах зорилго тавиарай.
Н.Нандинцэцэг: Орой 21 цагт унтаад Өглөө эрт босох нь гоё байсан. 5 хоног маш хурдан өнгөрсөн. Найз нараасаа салаад явах нь хамгийн хэцүү байсан.
Украйн Нараа: Эдгээр хүүхдүүд 3-5 жилийн өмнө л залуу эрэгтэйчүүд, эмэгтэчүүдийн ангид шилжин орж байсан. Хүүхдүүдийн өөрийнхөө “БИ”-г олж авсныг, бас зохион байгуулсан бүх удирдагч, тогооч, зөвлөх багш нартаа талархалаа илэрхийлснийг, Хамгийн гол нь үргэлж бидний төлөө сэтгэлээ чилээж байдаг аав ээж эмээ өвөө нартаа баярлаж байгаагаа хэлж байгааг нь сонсож сэтгэлээ хөглөж суусандаа баяртай байна. Бүгд Мосе 6:34 шүлгийг цээжилсэн үнэхээр бахархам байлаа.
Украйн Нараа