06/09/2026
📖 ЧИМИД САНГААС ЭРХЛЭН ХЭВЛҮҮЛСЭН ҮНДСЭН ХУУЛИЙН ЭРХ ЗҮЙ БОЛОН БУСАД БҮТЭЭЛҮҮДИЙГ ХУДАЛДААЛЖ БАЙНА.
📚 Бүтээлүүд:
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбар (2024 он) – 5 дахь удаагийн хэвлэлт “Мэргэн Их Монгол” ХХК, Чимид сан хамтран хэвлүүлсэн.
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарын цуврал хоёр бүтээлийг нэгтгэсэн бөгөөд Иргэний хуулийн IV бүлэг (гэрээний бус үүрэг), V бүлэг (өвлөх), VI бүлэг (Олон Улсын иргэний эрх зүй)-ийн бичвэрийг нэмж оруулснаар тус хуулийг бүтнээр нь үзэж судлах боломжийг бүрдүүлсэн байна. Түүнчлэн Иргэний хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш түүний зарим заалттай холбогдолтой гарсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн болон Монгол Улсын дээд шүүхийн тогтоолоор баталсан тайлбарын жагсаалтыг нэмж хавсралтаар оруулжээ.
Үндсэн хуулийн үзэл баримтлал (Нийтлэг асуудал; Хүний эрх, шүүх эрх мэдэл; Нутгийн удирдлага) - 3 дэвтэр номыг нэгтгэн дахин хэвлэсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалын улс төр, хууль зүйн агуулга, учир шалтгааны дарааллаар тодорхойлсон бүтээл.
Үндсэн хуулийн эхийг баригч (Ж.Амарсанаа) – Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг боловсруулах комиссын нарийн бичгийн дарга Б.Чимид профессорын Үндсэн хууль боловсруулахад оролцсон оролцооны талаар болоод түүний хэлсэн үг зэрэг түүхэн бичиг баримтаас түүвэрлэн авсан.
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Захиргааны эрх зүй – Чимидийн ЦАГААН НОМ хэмээн алдаршсан захиргааны эрх зүйн анхны (1973, 1988) эх сурвалж бөгөөд одоо ч ач холбогдолтой байгаа тул дахин хэвлэсэн.
Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс (Ихэс дээдэс, хүн бүрт хандсан дөрвөн өчил): Үндсэн хуулийн хөгжлийг харьцуулан судлах хийгээд ардчилсан Үндсэн хуулийн үзэл баримтлал, хэрэгжилт, 2000 онд оруулсан нэмэлт өөрчлөлтүүдээс үүссэн асуудлыг хөндсөн бүтээл.
Сонгуульд суралцахуй (Тогтолцоо, үйл явц, эрх зүй) – Сонгуулийн эрх зүйн онолын тайлбар, ажил хэргийн зөвлөгөө, сэрэмжлүүлэг, хуулийг зөв хэрэглэх, сонгуулийг шударгаар явуулахад тус дөхөм болох зорилготой бичигдсэн бүтээл.
🚚Хүргэлтийн төлбөр: 17,000₮
📌 Захиалах бол чатаар дараах мэдээллийг ирүүлнэ үү:
- Авах номын нэр
- Хүлээн авах хүний нэр, утасны дугаар
- Хүргэлтийн тодорхой хаяг
📞 холбогдох утас: 6000-0199
(номоо чатаар эсвэл утсаар холбогдон захиалаарай!)
Жич: Цөөн тоогоор байгаа болно