13/10/2026
🎯🏗️ӨРГӨХ БАЙГУУЛАМЖИЙН АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ТЕХНИКИЙН БҮРЭН БҮТЭН БАЙДАЛ, ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА СУРГАЛТЫГ ХИЙЛЭЭ
✅ ХББОСЯ, Хөдөлмөрийн Аюулгүй байдлын эрүүл мэндийн төв, МБҮА ТББ, Өргөн тээвэрлэх машин төхөөрөмж Үндэсний Холбоо ТББ-ууд хамтран салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудад өргөх байгууламжийн ашиглалт, техникийн бүрэн бүтэн байдал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, болзошгүй эрсдэл, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх, хууль тогтоомж болон холбогдох шаардлагын хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн мэдээ, мэдээллээр хангах сургалтыг 2026.10.13-ны өдөр хийлээ.
✅ Монгол Улсад өргөх байгууламжийн чиглэлээр тусгай зөвшөөрөлтэй 200 гаруй аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тус сургалтад нийт 50 гаруй ААНБ-ын төлөөллүүд оролцож Зөвшөөрлийн тухай хууль оруулсан нэмэлт өөрчлөлт болоод бусад хууль эрх зүйд орж буй нэмэлт өөрчлөлтийн талаарх мэдээллийг хүргэлээ.
Улсын хэмжээнд өргөх байгууламжийн бүрэн бүтэн байдал алдагдсан, стандартын нөхцөл шаардлага хангаагүй техник хэрэгсэл болоод хүний хайхрамжгүй үйл ажиллагаатай холбоотой ослын тоо 2025 онд 12, 2026 оны 10-р сарын байдлаар 7 осол тус тус гараад байгааг онцолсон юм.
✅ Мөн МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал М.Энхбаатар оролцогчдод та бүхний эрхэлж байгаа ажил нь хүний эрүүл, аюулгүй байдал, амь нас, бүхэл бүтэн айлын амьдралтай шууд холбоотой учир өргөх байгууламжийн техникийн бүрэн бүтэн байдал, ашиглалтын аюулгүй байдлыг хангах, эрсдэлийг урьдчилан илрүүлж бууруулах, ажилтнуудын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх шаардлагатайг харуулж байгааг онцлон сургалтыг эхлүүллээ.
✅ Мөн сургалтаар байгууллагын ХАБЭМ-ийн үндсэн үйл ажиллагаанд тавигдах шаардлага, өргөх байгууламжийн аюулгүй ажиллагаа, хууль эрх зүй, НДС-аас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай тус тус мэдээллийг хүргэж ажиллалаа.