Монголын улаан загалмай нийгэмлэг /Mongolian Red Cross Society/

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Монголын улаан загалмай нийгэмлэг /Mongolian Red Cross Society/
Call Directions Website Contact the organization

Монголын улаан загалмай нийгэмлэг /Mongolian Red Cross Society/ Монголын улаан загалмай нийгэмлэгийн Албан ёсны фэйсбүүк хуудас. Official page for Mongolian Red Cross Society. www.redcross.mn

Mongolian Red Cross Society (MRCS) is the largest Mongolian humanitarian organization providing relief, health and welfare assistance to the most vulnerable sectors of the Mongolian population. We have 33 mid level branches and over 800 primary level branches working in communities all over Mongolia.

03/09/2026

ОЮУТАН АВРАГЧ, САЙН ДУРЫН ГИШҮҮДИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА👨‍🎓 Нийслэлийн Онцгой байдлын газраас Гамшгий...
03/09/2026

ОЮУТАН АВРАГЧ, САЙН ДУРЫН ГИШҮҮДИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
👨‍🎓 Нийслэлийн Онцгой байдлын газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах Нийслэлийн зөвлөлийн дэмжлэгтэйгээр Монголын Улаан загалмай нийгэмлэг, Монголын Оюутны холбоотой хамтран “Оюутан аврагч” арга хэмжээг анх удаа зохион байгуулж байна.
Тус сургалтад нийслэлийн их, дээд сургуулийн 100 оюутан, Монголын Улаан загалмай нийгэмлэгийн 40 сайн дурын идэвхтэн хамрагдаж, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, үер, усны ослоос хамгаалах, анхны тусламж үзүүлэх болон аюулгүй ажиллагааны чиглэлээр мэдлэг, ур чадвараа дээшлүүллээ.
👨‍🚒 Мөн оролцогчид гал түймэр унтраах дадлага сургуулилтад хамрагдаж, онолын мэдлэгээ практикт бататгав.
Сургалтыг нээж Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Галбадрах гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд залуучуудын оролцоо, сайн дурын идэвх санаачилгын ач холбогдлыг онцлон мэдээлэл хүргэж, оролцогчдод амжилт хүслээ.
📍 “Оюутан аврагч” арга хэмжээний танхимын сургалт 9 дүгээр сарын 3-ны өдөр эхэлсэн бөгөөд 9 дүгээр сарын 4-ний өдөр Туул голын эхэн дэх “Хар усан тохой” орчимд дадлага, практик сургалтаар үргэлжилнэ.
Тус арга хэмжээ нь оюутан, залуучуудыг гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд татан оролцуулж, өөрийгөө болон бусдыг аюулаас хамгаалах, анхны тусламж үзүүлэх, авран хамгаалах зөв дадал, чадварыг эзэмшүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг иргэд олон нийтэд өргөн цар хүрээтэйгээр хүргэхэд чиглэгдэж байгаагаар онцлог болж байна.
Монголын Оюутны Холбоо
Монголын улаан загалмай нийгэмлэг /Mongolian Red Cross Society/

Хүүхэд, залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн ажилтан авна. Дэлгэрэнгүй мэдээллийг доор линкээр орж авна уу. https://zangia.m...
03/09/2026

Хүүхэд, залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн ажилтан
авна.

Дэлгэрэнгүй мэдээллийг доор линкээр орж авна уу.

https://zangia.mn/job/_921pqncabf

НОЁН СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬД БАЙГУУЛСАН "ХҮМҮҮНЛЭГИЙН ТАНХИМ"-Д ЗОЧЛОВ"Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицо...
01/09/2026

НОЁН СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬД БАЙГУУЛСАН "ХҮМҮҮНЛЭГИЙН ТАНХИМ"-Д ЗОЧЛОВ

"Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь" туршилтын төсөл хөтөлбөрт Өмнөговь аймгийн Баяндалай, Ноён сум хамрагдаж байна.

Төслийн баг өнөөдөр Ноён суманд ажиллаж байна.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга М.Цогоо Улаан загалмайн Анхан шатны хорооны үйл ажиллагааны талаар танилцуулга хийлээ.

Мөн төслийн хүрээнд сумын Ерөнхий боловсролын сургуульд байгуулсан "Хүмүүнлэгийн танхим"-тай танилцаж, сургуулийн өсвөрийн улаан загалмайчидтай уулзалт хийв.

"Хүмүүнлэгийн танхим"-аар дамжуулан сурагчдад гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг сааруулах, түүнд дасан зохицох талаархи мэдлэг, ойлголт олгох ач холбогдолтой байгааг сургуулийн удирдлага онцолж байлаа.

БАЯНДАЛАЙ СУМЫН МАЛЧНЫ БҮЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛААМонголын улаан загалмай нийгэмлэгээс Олон улсын Улаан загалмай,...
01/09/2026

БАЯНДАЛАЙ СУМЫН МАЛЧНЫ БҮЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Монголын улаан загалмай нийгэмлэгээс Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоотой хамтран "Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь" төслийн хэрэгжилтийн явцтай танилцаж, ОУУЗУХСНХ-ны Зүүн Азийн болон Ази, номхон далайн бүсийн төлөөлөгчид Өмнөговь аймагт ажиллаж байна.

Төслийн баг өнөөдөр "Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь" төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Дунд шатны хорооны төсөлд хамрагдаж буй Баяндалай сумын Баянгийн гол багийн Малчны бүлгийн хэрэгжүүлж буй тариалалтын талбайтай танилцлаа. Г.Буянхүү ахмад малчны ахалсан энэхүү малчны бүлэг нь сум, багаас түр олгосон усалгаажуулалттай талбайд хүнсний ногоо болон малын тэжээл овьёос, олон наст ургамал тариалж байна. Төслийн хүрээнд төсөл хэрэгжүүлэгч сумдад овьёосны үр олгосон бөгөөд энэ намрын анхны ургацаа авч байлаа.

Мөн төслийн баг Баяндалай сумын Иргэдийн хурлын дарга Б.Нармандах, Засаг дарга Ц.Буянхүү нартай уулзалт хийж, Улаан загалмайн Анхан шатны хорооны үйл ажиллагаатай танилцаж, төслийн хүрээнд зохион байгуулсан сургалтанд хамрагдсан сайн дурын идэвхтнүүдтэй уулзлаа.

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Хүүхэд, багачуудын замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийг бэлтгэн цув...
01/09/2026

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Хүүхэд, багачуудын замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийг бэлтгэн цувралаар хүргэж байна.

📚🎓 ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ! 🎓📚Эрдэм номын их өргөө үүд хаалга нээж, шинэ мэдлэг, шинэ мөрөөдөл, шинэ амжилтын ...
01/09/2026

📚🎓 ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ! 🎓📚

Эрдэм номын их өргөө үүд хаалга нээж, шинэ мэдлэг, шинэ мөрөөдөл, шинэ амжилтын эхлэл болсон энэ сайхан өдөр нийт багш, сурагч, оюутан, эцэг эхчүүд Та бүхэндээ Хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе!

✨ Хүүхэд багачуудын маань эрдмийн их зам дардан,
📖 Хичээл ном нь амжилт бүтээлээр дүүрэн,
🌱 Ирээдүй нь гэрэл гэгээтэй байх болтугай!

ТӨСЛИЙН БАГ ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНАМонголын улаан загалмай нийгэмлэгээс Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган ...
31/08/2026

ТӨСЛИЙН БАГ ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Монголын улаан загалмай нийгэмлэгээс Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоотой хамтран "Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь" туршилтын төсөл, хөтөлбөрийг Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Говь- Алтай аймгийн 8 суманд хэрэгжүүлэн ажиллаж байна.

Төслийн хэрэгжилтийн явцтай танилцахаар Уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн удирдлагын газрын ахлах ажилтан Г.Сугармаагаар ахлуулсан ОУУЗУХСНХ-ны Зүүн Азийн болон Ази, номхон далайн бүсийн төлөөлөгчид Өмнөговь аймагт ажиллаж байна.

Төслийн баг "Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь" төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Дунд шатны хорооны төсөлд хамрагдаж буй Ноён, Баяндалай сумдад ажиллаж, Анхан шатны хорооны үйл ажиллагаатай танилцах, малчны бүлэг, сайн дурын багийн төлөөлөл, сайн дурын идэвхтнүүдтэй уулзах юм.

Төслийн баг өнөөдөр аймгийн Дунд шатны хорооны үйл ажиллагаатай танилцаж төслийн хэрэгжилтийн талаархи мэдээллийг сонслоо.

БИТҮҮМЖИЛСЭН ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ УРИЛГАМонголын улаан загалмай нийгэмлэг нь Австралийн Улаан Загалмайн дэмжлэгээр Дунд ш...
31/08/2026

БИТҮҮМЖИЛСЭН ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ УРИЛГА

Монголын улаан загалмай нийгэмлэг нь Австралийн Улаан Загалмайн дэмжлэгээр Дунд шатны хороодын үйл ажиллагааг тогтвортой явуулах, орлогын эх үүсвэрийн төрлийг нэмэгдүүлэх, хүчин чадлыг бэхжүүлэх зорилгоор 2023 оноос “Seed Funding” төслийн хэрэгжилтийг үнэлж, зөвлөх үйлчилгээ үзүүлж хамтран ажиллах аж ахуйн нэгж, хувь хүнийг үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Ажлын хүрээ:

Санхүүжилт олгохоос өмнөх Дунд шатны хорооны бэлэн байдал, байгууллагын чадавхыг үнэлэх;
Бизнес төслийн хэрэгжилтийн явц, тулгарсан эрсдэл, бэрхшээлийг тодорхойлох;
Олгосон санхүүжилтийн зарцуулалт, удирдлага менежментийн үр ашиг, ил тод байдлыг үнэлэх;
Төслөөр олсон орлогын зарцуулалт, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оруулсан хувь нэмрийг үнэлэх, дүгнэх;
Төсөл хэрэгжүүлснээр байгууллагын тогтвортой үйл ажиллагаанд гарсан өөрчлөлт, үр дүн, нөлөөллийг тодорхойлох;
Үнэлгээний үр дүнд тулгуурлан хэрэгжүүлэх боломжтой зөвлөмж боловсруулах;
Үнэлгээний тайланг Монгол болон Англи хэлээр боловсруулан танилцуулах.
Бичиг баримтын жагсаалт:

1. Байгууллагын товч танилцуулга (хувь хүний намтар/CV)

2. Байгууллагын гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар

3. Байгууллагын нэр хаяг, холбогдох албан тушаалтны холбоо барих утас, и-мэйл хаяг.

4. Албан бичиг бүхий үнийн санал

5. Үйлчилгээний үнийн нарийвчилсан санал

6. Ижил төстэй үнэлгээ, судалгааны ажлын гүйцэтгэлийн жишээ тайланг хавсаргах. (давуу тал болно)

Үнийн саналыг хүлээн авах сүүлийн хугацаа: 2026 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 12 цаг 00 минут.

Битүүмжилсэн баримтыг хүлээн авах хаяг:

-Монголын улаан загалмай нийгэмлэгийн төв байр

-Холбоо барих утасны дугаар: (+976)-77770508, 99006060

-Үнийн санал хүлээн авах и-мэйл: [email protected]

https://redcross.mn/news/245

Address

Энхтайвны гудамж, МУЗН-ийн төв байр
Ulaanbaatar
14210

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97677770508

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын улаан загалмай нийгэмлэг /Mongolian Red Cross Society/ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Монголын улаан загалмай нийгэмлэг /Mongolian Red Cross Society/:

Shortcuts

Share