Эх байгальдаа Ээлтэй хандацгаая

Эх байгальдаа Ээлтэй хандацгаая 🇲🇳 “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилты?

30/09/2025
✅✅✅МОНГОЛ УЛСАД ЭКОСИСТЕМИЙН ҮЙЛЧИЛГЭЭ, ХӨДӨӨГИЙН ИРГЭДИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛД 7 ЖИЛИЙН ХУГАЦААНД АМЖИЛТТА...
30/09/2025

✅✅✅МОНГОЛ УЛСАД ЭКОСИСТЕМИЙН ҮЙЛЧИЛГЭЭ, ХӨДӨӨГИЙН ИРГЭДИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛД 7 ЖИЛИЙН ХУГАЦААНД АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖСЭН ТӨСЛИЙН ХААЛТЫН ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн хамтран 2019-2025 онд хэрэгжүүлсэн “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн хаалтын хурал 09-р сарын 29 өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Хаалтын хуралд төсөл хэрэгжүүлэгч талууд, орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллага, шинжлэх ухааны байгууллага, хувийн хэвшил, төслийн үр шим хүртэгчид нийт 100 орчим төлөөлөл оролцож төслийн үр дүн, орон нутагт бий болсон сайн туршлагыг хуваалцан, төслийн үр нөлөөг цаашид тогтвортой хадгалахад бүх талын хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлэх талаар хэлэлцэн дүгнэлээ.

Хурлыг нээж БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар болон НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска нар хэлсэн үгэндээ Монгол Улсын ногоон хөгжлийн зорилтуудыг хангахад төслийн оруулсан хувь нэмэр, дэмжлэг чухал бөгөөд төслийн ололт амжилтууд нь засгийн газар, орон нутаг, хөгжлийн түншүүд гар нийлэн хамтран ажиллахад юу хийх боломжтойг бодитоор харуулж чадсан хэмээн онцолсон юм.

Мөн аймаг, орон нутгийн удирдлагууд төсөл хэрэгжүүлэгч бүх талуудад талархалаа илэрхийлэн нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгааллын сайн туршлагуудыг үргэлжлүүлэн авч явна гэдгийг онцоллоо.


Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамХүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамUNDP in Mongolia - НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрГовь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газарНээлттэй Засаг Нэг БаянхонгорЗавхан аймгийн Засаг даргын Тамгын газарАрхангай аймгийн Засаг даргын тамгын газар

10/09/2025

✅✅✅Завхан, Баянхонгор, Архангай аймгийн хэмжээнд Арцны тархац, нөөцийн судалгаа хийх зөвлөх үйлчилгээний зар

Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 9 сарын 15ны 10 цаг 30 минут

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://user.tender.gov.mn/mn/invitation/detail/1746498127518

09/07/2025
09/07/2025

Монголын нийт ард түмэн, хамтран ажиллагсад, түншүүд та бүхэндээ Үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлье! Та бүхэн сайхан наадаарай! 🇲🇳

***

The United Nations Development Programme in Mongolia wishes all our partners, colleagues, and Mongolian people a safe and Happy Naadam! 🇲🇳

UNDP in Asia and the Pacific Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia

🌍🌍🌍Даян Дэлхийн Байгаль Орчны Сангийн буцалтгүй тусламжаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, НҮБ-ын Хөгжлийн...
01/07/2025

🌍🌍🌍Даян Дэлхийн Байгаль Орчны Сангийн буцалтгүй тусламжаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн хэрэгжилтийн төгсгөлийн шатны үнэлгээний урьдчилсан тайлан танилцуулах хурал боллоо.

Энэхүү үнэлгээний үндсэн зорилго нь төслийн хэрэгжилтийн үр дүнг үнэлэх буюу үр дүнгийн болон үр нөлөөний үзүүлэлтүүдийн дагуу мэдээ мэдээлэл цуглуулж, эцсийн үнэлэлт дүгнэлт өгөхөд чиглэгдэнэ. Улмаар Монгол улсын байгаль орчны салбарын олон талт хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлэх, байгаль хамгааллыг нутгийн иргэдэд түшиглэсэн - орон нутгийн нийгэм-эдийн засгийн хөгжилтэй уялдуулах зэрэг олон чухал ажлуудыг цаашид өргөжүүлэхэд чухал нөлөөтэй юм.

Үнэлгээний хүрээнд орон нутагт ажиллаж мэдээлэл цуглуулах ажлыг уг төслийн үйл ажиллагаа хэрэгжиж буй төслийн зорилтот Бөхөн шарын нуруу буюу Архангай аймгийн Эрдэнэмандал, Батцэнгэл, Хайрхан, Өлзийт сумдын хамруулан явуулсан юм.

Өнөөдрийн уулзалтаар үнэлгээ хийж буй зөвлөхүүд төсөл хэрэгжүүлэгч талууд, бүх талын төсөлд оролцогчдын төлөөлөл болон орон нутгийн төслийн үр шим хүртэгчид, аймаг, сумын удирдлагатай хийсэн уулзалт, төслийн бодит хэрэгжилттэй газар дээр нь танилцсан ажлуудын урьдчилсан тайланг танилцуулж, төслийн захирал, БОУАӨЯ-ны Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ц.Уранчимэг болон оролцогчид асуулт асууж, санал, зөвлөмж өглөө.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам UNDP in Mongolia - НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр

🌎Өнөөдөр Ган, Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байна. Энэ жилийн Ган, Цөлжилттэй тэмцэх  өдрийн уриалга газрыг нөхө...
17/06/2025

🌎Өнөөдөр Ган, Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байна.

Энэ жилийн Ган, Цөлжилттэй тэмцэх өдрийн уриалга газрыг нөхөн сэргээх нь ажлын байрыг нэмэгдүүлэх, ус, хүнсний аюулгүй байдлыг хангах, уур амьсгалын арга хэмжээг эрчимжүүлэх, тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийг цогцлоох түлхүүр болохыг онцолж байна.

Энэ өдөрт Завхан аймгийн Их-Уул сумын "Их Уулсын Сарлаг" брендийг үүсгэн байгуулагч төслийн үр шим хүртэгч Жанлавцогзолыг онцолжээ.

🌎Газрыг нөхөн сэргээе.
✨Боломжуудыг нээе.


17/06/2025

16/06/2025

05/06/2025

Хуванцарын бохирдол зөвхөн далайд биш, эх газарт ч ноцтой асуудал болдог! 🌱

Жил бүр хэдэн зуун сая тонн хуванцар хог хаягдал газрын гадарга дээр хуримтлагдаж, хөрсний эрүүл мэндийг доройтуулж байна. Хуванцар нь ус нэвтрүүлэх явцыг үгүй хийж, ургамлын ургалтыг саатуулж, байгальд задарч эхлэхдээ хорт бодис ялгаруулдаг. Үр дүнд нь хөрсний үржил шим багасаж, хүнсний аюулгүй байдал, орон нутгийн экосистемд сөргөөр нөлөөлдөг.

Бид хуванцрын хэрэглээгээ багасгаж, хог хаягдлын зөв менежментийг дэмжсэнээр эрүүл хөрс, үржил шимт газар нутгийг ирээдүйдээ хамгаалах боломжтой. Нэг удаагийн хуванцараас татгалзах нь хүн бүрийн хийж чадах эхний алхам.💚

#ХуванцарыгБагасгая #ГазрынДоройтлыгТэглье #ХөрснийЭрүүлМэнд #НогоонИрээдүй

27/05/2025

📢📢НҮБХХ-ийн "Монголын унаган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах нь” төслийн зүгээс сонирхсон байгууллагуудыг "Ойн тооллого хийх зөвлөх үйлчилгээ" үзүүлэх үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.

⏰Хугацаа: 03:00 цаг, 2025 оны 6-р сарын 5 /Нью-Йорк цаг/
👉 Дэлгэрэнгүй: https://go.undp.org/UQ8

----------------- ### -------------------

📢📢UNDP Mongolia invites candidates to send their applications for the assignment of "Forest inventory in pilot landscapes" for the “Ensuring Sustainability and Resilience (ENSURE) of Green Landscapes in Mongolia” project.

⏰Deadline: 3:00AM, 5 June 2025 by New York time
👉 Apply: https://go.undp.org/UQ8

Эх байгальдаа Ээлтэй хандацгаая

Address

Байгаль Орчин Уур амьсгалын өөрчлөлтийн яам, НҮБХХ
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Эх байгальдаа Ээлтэй хандацгаая posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Эх байгальдаа Ээлтэй хандацгаая:

Share