03/10/2026
Гуравхан жил
Мартаж боломгүй гуравхан жил
Маргааш гэж байхгүй юм шиг
Маргаад хагацаагүй ч
Маргаангүй чи минийх
Хүрэн зүрхэндээ
хүлээсэн чамайг
Хүүхэд насандаа
нандигнасан
Хүний хүн болж дээ
Хүрээд ирээсэй чи
минь
Гандаж гундсан
гуравхан жил
Ганцаараа байх жам юм
уу?
Гэнэн насны минь
ганцхан бодол
Гэнэтхэн чамайг л
санагалзана
Бундан зүрхэндээ
Бусдаас илүү нуусан
Бидэрт сарны гэрэлд
Борхон царай чинь
харагдана
Чамайг сэтгэл санасаар
Чамайг зүрх үгүйлсээр
Чи л биш бол
Чамаас бусад нь үгүй ээ
Багш МХУЗБ боловсрол хөтөлбөрийн нэгдүгээр түвшний оюутан Б. Мягмарнаран