Монголын байгаль орчны мэргэжилтнүүдийн холбоо

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Монголын байгаль орчны мэргэжилтнүүдийн холбоо

Монголын байгаль орчны мэргэжилтнүүдийн холбоо МОНГОЛЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ХОЛБОО
Фэйсб?

Монголын байгаль орчны мэргэжилтнүүдийн холбоо нь 2012 онд байгуулагдсан Монгол улсын Байгаль орчны салбарт ажиллаж байгаа мэргэжилтнүүдийг нэгтгэн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх сайн туршлагуудыг хэрэгжүүлэх, Монгол Улсын байгаль орчны салбар дахь хууль эрх зүйн орчин, бизнесийн орчныг сайжруулахад чадварлаг мэргэжилтнүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой үйл ажиллагаа явуулж байгаа нийгэмд үйлчилдэг ТББ юм.

БОНЗ-ын сургалт сонирхож байгаа хүмүүс сууж болох юм байна шүү.🤞🤞🤞
12/05/2026

БОНЗ-ын сургалт сонирхож байгаа хүмүүс сууж болох юм байна шүү.🤞🤞🤞

Байгаль орчны судалгаа шинжилгээний төвөөс зохион байгууож буй энэ сургалтанд сонирхсон мэргэжилтнүүд хамрагдах боломжто...
11/05/2026

Байгаль орчны судалгаа шинжилгээний төвөөс зохион байгууож буй энэ сургалтанд сонирхсон мэргэжилтнүүд хамрагдах боломжтой юм байна шүү. Хамтран зохион байгуулж буй байгууллагууд нь БОУАӨЯ болон бусад байгууллагууд. Уул уурхайн Байгаль орчны мэргэжилтнүүдэд илүү чиглэсэн нөхөн сэргээлт, ус, хортой химийн бодис, БОМТ, мод гээд олон сэдвийг хамарсан байна. Үнийн хувьд 550к. Огноо 5-р сарын 14-15.

24/04/2026

Өмнө нь асууж байсан холбооноос Байгаль орчны чиглэлээр сургалт явуулбал ямар чиглэлээр сургалт авахыг хүсч байна гэж асуухад 2 хүн Хууль эрхзүйн чиглэлээр гэж саналаа өгсөн байсан 👍Өөр ямар чиглэлээр сонирхож байна. ❓⁉️🙋‍♀️Ялангуяа залуу, шинээр манай салбарт орж ирсэн залуу мэргэжилтнүүдэд ямар сургалт шаардлагатай байгаагаа энд коментоор бичээрэй. 👧🧒👦Бас мэдээж Энэ сургалт нь тодорхой хэмжээний төлбөртэй байна.💵🧾💰

16/04/2026

Байгаль орчинд ээлтэй, ногоон хөгжлийг дэмжсэн технологи, инновац болон сайн туршлагыг нэвтрүүлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг шалгаруулж, урамшуулах уралдаан зарлагдлаа.
ЗОРИЛГО
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлыг бууруулахад чиглэсэн дэвшилтэт шийдэл, инновацыг дэмжих, олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд оршино.
ШАГНАЛЫН САН
Иргэний ангилал:
•I байр – 3,000,000₮
•II байр – 2,000,000₮
•III байр – 1,000,000₮
ААН, байгууллага:
•I байр – 4,000,000₮
•II байр – 3,000,000₮
•III байр – 2,000,000₮
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ
•Нийслэлийн Байгаль орчны газар
•Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв (УТҮГ)
БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ
•Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв (УТҮГ)-ийн байр
📞 ХОЛБОО БАРИХ
📱 11-72720303, 80333010, 70107643, 70107644, 98119157
[email protected].
Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв
https://environment.ub.gov.mn/news-details/384

🌿 Нийт гишүүддээ Байгаль орчны мэргэжилтнүүдийн өдрийн мэнд хүргэе! 🌿Өнөөдөр бид эх дэлхийгээ хайрлан хамгаалах үйлсэд ү...
15/04/2026

🌿 Нийт гишүүддээ Байгаль орчны мэргэжилтнүүдийн өдрийн мэнд хүргэе! 🌿

Өнөөдөр бид эх дэлхийгээ хайрлан хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй бүх байгаль орчны мэргэжилтнүүддээ талархал илэрхийлэх өдөр юм. Та бүхний мэдлэг, хичээл зүтгэл, үнэтэй хөдөлмөрийн үр дүнд бидний амьдрах орчин илүү цэвэр, илүү аюулгүй, илүү тогтвортой болж байна.

🌱 Байгальд ээлтэй шийдлийг нэвтрүүлж
🌱 Нөөц баялгийг зохистой ашиглахыг сурталчилж
🌱 Ирээдүй хойч үедээ ногоон дэлхийг өвлүүлэхийн төлөө тууштай ажиллаж буй та бүхэнд баярлалаа!

Та бүхний ажил бол зөвхөн мэргэжил биш — энэ бол эх дэлхийн төлөөх үнэнч сэтгэл, хариуцлага, итгэл юм.

✨ Ирээдүйг хамгаалагч та бүхэнд ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсье!

Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжин мод тарих үүрэг амлалт авсан, модтой дүйцүүлэн тооцох төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэ...
15/04/2026

Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжин мод тарих үүрэг амлалт авсан, модтой дүйцүүлэн тооцох төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгууллагууд "Модтой дүйцүүлэн тооцох журам"-ын төсөлд саналаа өгч болох юм байна шүү.

Байгаль орчны судалгаа шинжилгээний төв Хими, химийн технологийн хүрээлэн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамт...
15/04/2026

Байгаль орчны судалгаа шинжилгээний төв Хими, химийн технологийн хүрээлэн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран өөрийн үйл ажиллагаандаа химийн бодис ашиглан үйл ажиллагаагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд зориулж жил бүр зохион байгуулдаг “Химийн бодисын ашиглалт, хадгалалт, тээвэрлэлт, тэдгээртэй холбоотой хууль эрхзүйн шаардлагууд”-ын талаар сургалт зохион байгуулдаг ба тэр сургалтын Урилгыг хөтөлбөрийн хамт илгээсэн байна. Энэ сургалтанд Байгөль орчны ажилтнуудаа хамрагдуулж, ажилтнуудынхаа мэдлэг чадварыг сайжруулах бүрэн боломжтой байгаа шүү.

АНУ-ын визний шаардлагад орсон өөрчлөлттэй холбоотой МБОМХ-оос зохион байгуулж буй АНУ-ын Нөхөн Сэргээлтийн Шинжлэх Ухаа...
08/04/2026

АНУ-ын визний шаардлагад орсон өөрчлөлттэй холбоотой МБОМХ-оос зохион байгуулж буй АНУ-ын Нөхөн Сэргээлтийн Шинжлэх Ухааны Нийгэмлэгийн 43 дахь удаагийн хуралд оролцох гишүүдийн бүртгэлд орон тоо гарсан тул оролцохыг сонирхсон хүмүүс бүртгүүлээрэй! Хугацааг 4 дүгээр сарын 15-аар хааж байна. Тавигдах шаардлага нь АНУ-ын виза-тай байх эсвэл визний шаардлагыг хангах мөнгөн хөрөнгийн байршуулах боломжтой байна.

Сүүлд зохион байгуулагдсан Сургалтын мэдээллээ нэмж оруулж байна. Суусан хүмүүс зургаа аваарай. Байгаль орчны аль чиглэл...
03/04/2026

Сүүлд зохион байгуулагдсан Сургалтын мэдээллээ нэмж оруулж байна. Суусан хүмүүс зургаа аваарай. Байгаль орчны аль чиглэлээр сургалт авах хүсэлтэй байгаагаа энэ постны доор оруулаарай, та бүхний хүсэлтийн дагуу чиглэл чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүдийг урьж, сургалт оруулах болноо 🫡. Агаар 💨, ус 💦, хөрс ⛰️, химийн хорт болон аюултай бодис 🧪, биологийн олон янз байдал🌲🕷️, салбарын хууль эрхзүй, үнэлгээ, аудит☑️📋гээд сонирхсон сэдвээ comment бичиж илгээгээрэй🤞💪👍

26/03/2026

Уулзалтандаа ирсэн бүх гишүүддээ баярлалаа👍👏 Миний хувьд нэг удаагийн уулзалтаас шинэ мэдлэг мэдээлэл сонсож авах, шинэ танилтай болох гээд benefit их байдаг гэж боддог. Хуульч Д.Баяр Өмнөговьд судалгаагаа олон сар суурин байж хийсэн, олон талын дата мэдээлийг цуглуулсан, дүгнэсэн туршлагатай хүн юм байна. 💪💪💪 Бидний хувьд хуулийн мэдлэгийг сонсох, ойлгох, ажилдаа тусган хэрэглэх хэрэгцээ байсаар байдаг 😎🤔Interactive буюу оролцоотой үр дүнтэй уулзалт болж байна Одоо ч ирсэн оройтоогүй байна шүү манайхаан🫡

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97670001373

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын байгаль орчны мэргэжилтнүүдийн холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Монголын байгаль орчны мэргэжилтнүүдийн холбоо:

Share