Mongolian Woodball Federation

Call Directions Website

Mongolian Woodball Federation promote public physical culture and sport Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх

10/07/2026
10/07/2026

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ 🇲🇳

МЭНДЧИЛГЭЭ✅ Монгол Улсын биеийн тамир, спортын салбарын үе үеийн удирдлага, ажилтан албан хаагчид, тамирчид, багш, дасга...
28/06/2026

МЭНДЧИЛГЭЭ

✅ Монгол Улсын биеийн тамир, спортын салбарын үе үеийн удирдлага, ажилтан албан хаагчид, тамирчид, багш, дасгалжуулагчид, ахмадууд, спортыг хөгжөөн дэмжигч, сонирхогчид та бүхэнд “МОНГОЛЫН ТАМИРЧДЫН ӨДӨР”-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье!

✅ Манай улсад “Монголын тамирчдын өдөр”-ийг тэмдэглэж эхэлсний түүхт 90 жилийн ой энэ онд болж байна. Өнгөрсөн хугацаанд Монголын тамирчид олимпын наадмаас 2 алт, 12 мөнгө, 17 хүрэл, нийт 31 медаль хүртэж, хэдэн зуун тамирчин олон улс, тив, дэлхийн медальтан болж, эх орныхоо нэр хүндийг олон улсын тавцанд өндөрт өргөж ирсэн бахархам түүхтэй билээ.

📌 Биеийн тамир спортын салбар нь тогтвортой хөгжлийн зорилтод нийцүүлэн “Алсын хараа-2050", Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд биеийн тамир, спортыг хөгжүүлэн, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягтай, аж төрөх ёсыг эрхэмлэн сахисан иргэдтэй болж, тамирчдын олон улс, тив, дэлхий, олимпын түвшинд өрсөлдөх чадвар, амжилтыг нэмэгдүүлэхээр тодорхой зорилтууд дэвшүүлэн үр дүнд хүрч ажиллаж байгааг дурдахад таатай байна.

✅ Ёс зүйтэй, шударга, ухаалаг, сэтгэл зүй, бие бялдрын бэлтгэл сайтай, тамирчдыг бэлтгэж, нийгэмд эерэг хандлага түгээх, үлгэр дуурайлал үзүүлэн ажиллах нь чухал юм.

✔️ Аймаг, дүүргийн Засаг даргын дэргэд өсвөрийн шигшээ баг, Нийслэлийн Засаг даргын дэргэд оюутны шигшээ баг, Биеийн тамир, спортын улсын хороонд насанд хүрэгчдийн шигшээ багийг байгуулан, тамирчдыг үе шаттай бэлтгэх тогтолцоо бүрдэн, олон улс, тив, дэлхий, олимпын наадамд Монголын баг тамирчид өндөр амжилт гаргаж байгаа нь сайшаалтай байна.

✔️ Тамирчин, дасгалжуулагч та бүхэндээ түүхт 90 жилийн ойг тохиолдуулан эрүүл энх, аз жаргал, сайн сайхан, ажил үйлсийн өндөр амжилт, шинэ шинэ ялалтыг хүсэж, төрийн далбаагаа өндөрт өргөж, төрийн дууллаа олонтоо эгшиглүүлж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Монголын тамирчдын яруу алдар мөнхөд бадартугай.

🔗 https://mocsty.gov.mn/

#МонголынТамирчдынӨдөр
#ТамирчдынБаяр
#ТамирчдынӨдөр90жил
#90ЖилийнОй

#МонголынТамирчид

МЭНДЧИЛГЭЭ

✅ Монгол Улсын биеийн тамир, спортын салбарын үе үеийн удирдлага, ажилтан албан хаагчид, тамирчид, багш, дасгалжуулагчид, ахмадууд, спортыг хөгжөөн дэмжигч, сонирхогчид та бүхэнд “МОНГОЛЫН ТАМИРЧДЫН ӨДӨР”-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье!

✅ Манай улсад “Монголын тамирчдын өдөр”-ийг тэмдэглэж эхэлсний түүхт 90 жилийн ой энэ онд болж байна. Өнгөрсөн хугацаанд Монголын тамирчид олимпын наадмаас 2 алт, 12 мөнгө, 17 хүрэл, Паралимпын наадмаас 3 алт, 3 мөнгө, 2 хүрэл нийт 39 медаль хүртэж, хэдэн зуун тамирчин олон улс, тив, дэлхийн медальтан болж, эх орныхоо нэр хүндийг олон улсын тавцанд өндөрт өргөж ирсэн бахархам түүхтэй билээ.

📌 Биеийн тамир спортын салбар нь тогтвортой хөгжлийн зорилтод нийцүүлэн “Алсын хараа-2050", Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд биеийн тамир, спортыг хөгжүүлэн, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягтай, аж төрөх ёсыг эрхэмлэн сахисан иргэдтэй болж, тамирчдын олон улс, тив, дэлхий, олимпын түвшинд өрсөлдөх чадвар, амжилтыг нэмэгдүүлэхээр тодорхой зорилтууд дэвшүүлэн үр дүнд хүрч ажиллаж байгааг дурдахад таатай байна.

✅ Ёс зүйтэй, шударга, ухаалаг, сэтгэл зүй, бие бялдрын бэлтгэл сайтай, тамирчдыг бэлтгэж, нийгэмд эерэг хандлага түгээх, үлгэр дуурайлал үзүүлэн ажиллах нь чухал юм.

✔️ Аймаг, дүүргийн Засаг даргын дэргэд өсвөрийн шигшээ баг, Нийслэлийн Засаг даргын дэргэд оюутны шигшээ баг, Биеийн тамир, спортын улсын хороонд насанд хүрэгчдийн шигшээ багийг байгуулан, тамирчдыг үе шаттай бэлтгэх тогтолцоо бүрдэн, олон улс, тив, дэлхий, олимпын наадамд Монголын баг тамирчид өндөр амжилт гаргаж байгаа нь сайшаалтай байна.

✔️ Тамирчин, дасгалжуулагч та бүхэндээ түүхт 90 жилийн ойг тохиолдуулан эрүүл энх, аз жаргал, сайн сайхан, ажил үйлсийн өндөр амжилт, шинэ шинэ ялалтыг хүсэж, төрийн далбаагаа өндөрт өргөж, төрийн дууллаа олонтоо эгшиглүүлж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Монголын тамирчдын яруу алдар мөнхөд бадартугай.

🔗 https://mocsty.gov.mn/

#МонголынТамирчдынӨдөр
#ТамирчдынБаяр
#ТамирчдынӨдөр90жил
#90ЖилийнОй

#МонголынТамирчид

Олон улсын пэйж хуудаст УАШТ-ий  мэдээлэл гарлаа
11/06/2026

Олон улсын пэйж хуудаст УАШТ-ий мэдээлэл гарлаа

Олон улсын хэмжээний мастер М.Ганболд багшийн нэрэмжит Монгол Улсын аварга шалгаруулах 2026 оны тэмцээний фото агшин
11/06/2026

Олон улсын хэмжээний мастер М.Ганболд багшийн нэрэмжит Монгол Улсын аварга шалгаруулах 2026 оны тэмцээний фото агшин

Олон улсын хэмжээний мастер М.Ганболд багшийн нэрэмжит Монгол Улсын аварга шалгаруулах 2026 оны тэмцээний шагнал гардуул...
11/06/2026

Олон улсын хэмжээний мастер М.Ганболд багшийн нэрэмжит Монгол Улсын аварга шалгаруулах 2026 оны тэмцээний шагнал гардуулах үйл ажиллагааны фото агшин

Олон улсын хэмжээний мастер М.Ганболд багшийн нэрэмжит Монгол Улсын аварга шалгаруулах 2026 оны тэмцээний нээлтийн фото ...
11/06/2026

Олон улсын хэмжээний мастер М.Ганболд багшийн нэрэмжит Монгол Улсын аварга шалгаруулах 2026 оны тэмцээний нээлтийн фото агшин

Munkhbold Ganbold

Зургийг: Hawk

Address

Ulaanbaatar
CENTRALP.O.BOX1169

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongolian Woodball Federation posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share