24/07/2024
❗️❗️❗️Хүмүүс хэн нэгний тухай өөр нэгэнд ярьмаар байгаа бол зөвхөн сайныг нь яриад, мууг нь харин өөрөө нөхөрлөөд мэдээрэй л гэвэл хаа хаанаа амар, асуудал үүсэхгүй.
📌☝️📣Мэдээж хэлсэн үг хийсэн үйлдэлд нь гомдоод л:
1) түүнийгээ засаасай,
2) үнэ цэнэд минь халдахгүй байгаасай,
3) шударга, хүн ёсоор хандаасай,
4) хүмүүст ялгавартай хандахгүй байгаасай гэсэндээ л ийм байж чадаагүй нэгний хэлсэн үг, хийсэн үйлдлийг бусдад ярьчихдаг. ⚖️🔔👂Харамсалтай нь хэлсэн үг хийсэн үйлдэлдээ хариуцлага үүрч, засах залруулах ёстой хүн нь үүнийг сонсоогүй тул ямар ч өөрчлөлт бий болохгүй, харин ч асуудал үүсч, хов живийн чанартай болж ирдэг.
🤝🫶🎯💌☯️✅✅✅🔱🌹🥀🌹🥀🌹🥀Үүнийг аятайхан ойлголцуулаад, угтаа бол ингэсэн юм билээ шүү дээ гээд эвлэрүүлэн зуучилдаг үйлчилгээ АЛБАН БАЙГУЛЛАГАД Ч, АЙЛ ӨРХӨД Ч (эхнэр нөхөр, ээж хүүхэд, аав хүүхэд, хадам хүргэн бэр), АХАН ДҮҮС ХООРОНД Ч баймаар байгаа орон зайг нөхөж, ийм үйлчилгээ нээхээр бэлтгэж байна.
👭👬👫👩❤️👨👩❤️👩👨❤️👨👨👩👧👨👩👦👨👨👦👦👩👦👨👦👦🌹🌹🌹🌹🌹🌹🌹🌞🌞🌞🌞🌈🌈🌈🌈🌈Олон хүнийг ойлголцуулж, эвлэрүүлэх, сэтгэлдээ байгаа гомдол бухимдлаа тайлан, нэгнээ уучилж, сэтгэлийг тэнгэр цэлмэх шиг болгох, сайхан үйлчилгээ болно байхаа.