Mongolian Dental Association / Монголын Шүдний Мэргэжилтнүүдийн Холбоо

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Mongolian Dental Association / Монголын Шүдний Мэргэжилтнүүдийн Холбоо

Mongolian Dental Association / Монголын Шүдний Мэргэжилтнүүдийн Холбоо Mongolian Dental Association

21/10/2025

Сайн байцгаана уу?
Мэргэшлийн онолын шалгалтын зар:
Нүүр ам судлалын эмч, мэргэжилтнүүдийн 2025 оны зэргийн онолын шалгалтыг 3-р эмнэлгийн хойно Сувилахуйн сургуулийн хажууд бдаг АШУҮИС ийн Эмзүйн сургуулийн 201 тоот өрөөнд 10 сарын 23- ны өглөө 08:00 цагаас эхлүүлэх тул хувийн бэлтгэлээ. хангаж, хоцролгүй ирнэ үү. Жич: иргэний үнэмлэх, нүдний шил г.м.

19/10/2025

Сайн байцгаана уу?
Мэргэжлийн зэргийн шалгалтын жишиг сорил бүх чиглэлд бүрэн орсон байгаа.
Та доорх зааврын дагуу нэвтэрч танд өгөгдсөн 5-7 жишиг сорилын бүлэг бүрийг нээж ажиллана уу.
Онолын шалгалт 2025 оны 10 сарын 23 нд зохион байгуулагдана.
Жич: Хаана, Хэдэн цагт болохыг урьчилан мэдэгдэх болно. Хугацаа богино үлдсэн тул та бүхэн бэлтгэлээ сайн хийгээрэй
Эмч, мэргэжилтний бүртгэлийг системд хийсэн болно:
web site: ubt.mn
login ID: регистерийн дугаарын 8 оронтой тоо
password: регистерийн дугаарын 8 оронтой тоо

Нэвтэрч ороод өөрийн овог нэр таарч буй эсэхийг шалгана уу.
Лавлах утас: 99550861, 99082008

16/10/2025

Сайн байцгаана уу?
Мэргэжлийн зэргийн шалгалтын жишиг сорил ажиллах заавар хүргүүлж байна.
Та доорх зааврын дагуу нэвтэрч танд өгөгдсөн 5-7 жишиг сорилын бүлэг бүрийг нээж ажиллана уу.
Онолын шалгалт 2025 оны 10 сарын 23 нд зохион байгуулагдана.
Жич: Хаана, Хэдэн цагт болохыг урьчилан мэдэгдэх болно. Мөн НАГЗ-ын жишиг сорил маргааш орно.
Эмч, мэргэжилтний бүртгэлийг системд хийсэн болно:
web site: ubt.mn
login ID: регистерийн дугаарын 8 оронтой тоо
password: регистерийн дугаарын 8 оронтой тоо

Нэвтэрч ороод өөрийн овог нэр таарч буй эсэхийг шалгана уу.
Лавлах утас: 99550861, 99082008

🦷✨ ЯПОН технологи Монголд! ✨🦷🇯🇵🇲🇳 “Нүүр амны өвчнөөс урьдчилан сэргийлэх ЯПОН технологи – МОНГОЛД 2025”❤️Сэдэв 🦷👩🏻‍⚕️Эрү...
04/10/2025

🦷✨ ЯПОН технологи Монголд! ✨🦷

🇯🇵🇲🇳 “Нүүр амны өвчнөөс урьдчилан сэргийлэх ЯПОН технологи – МОНГОЛД 2025”

❤️Сэдэв

🦷👩🏻‍⚕️Эрүүл амьдрал нь хэл болон амны хөндийн эрүүл мэндээс эхэлнэ.

👩🏻‍⚕️🦷Урьдчилан сэргийлалтын ач холбогдол:
Шүлсний шинжилгээнээс амны хөндийн цогц эмчилгээний төлөвлөгөө.

🦷🧑‍⚕️Эрүүл мэнд, гоо сайхнаа хамгаалах, менежментийг дэмжих шүдний оо.

🎁 Эхний 100 оролцогчид – ШҮЛСНИЙ ТЕСТ үнэгүй!
(Шүдний бактери, pH, буферийн чадвар, буйлны үрэвсэл, уураг, аммиак)

📅 2025.10.11–12
🏨 Novotel Hotel, Ballroom
💳 2 кредит

✅ Япон стандартын шинэ аргачлал
✅ Амны эрүүл мэндийн оношилгоо, зөвлөгөө
✅ Мэргэжлийн ур чадвар + бодит туршлага

Бүртгүүлэх линк:
https://forms.gle/z6ozzgSVpXyFaUCS9

‼️БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ 👏11 сарын 21-22-ний өдөр зохиогдох “Шүдний имплант болон тулгуур эдийн эмчилгээний үр дүнг дээшлүүлэх ...
03/10/2025

‼️БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ 👏

11 сарын 21-22-ний өдөр зохиогдох “Шүдний имплант болон тулгуур эдийн эмчилгээний үр дүнг дээшлүүлэх орчин үеийн нотлогдсон арга техник, Дижитал шилжилт сэдэвт” Олон улсын бага хуралд та бүхнийг урьж байна 🗣️

Зочин илтгэгчид:
✅Dr. Hyung Chang Lim /PhD, DDS/- Kyung Hee University дэд профессор
✅Dr. Kazuto Makigusa /PhD, DDS/- Японы тулгуур эдийн холбооны ерөнхийлөгч
✅Dr. Satoshi Takada /DDS/- Osaka Dental University профессор
✅Dr. Norihiro Sugimoto /Phd,DDS/- Японы эрүүний үений холбооны гишүүн, Osaka Dental University профессор
✅Dr. Sagarika Parab /DDS/- Дижитал шүдний эмчилгээгээр мэргэшсэн сургагч багш

📍Novotel зочид буудал
🗓️ 11 сарын 21 болон 22
⏰ 9:00-18:00

📌Бүртгүүлэх холбоос:
https://forms.gle/6p1qBif2m1BLohFa8

📌Бүртгэлийн хураамж төлөх:
Хас банк IBAN MN670032005005692247 Б.Намуундарь

Хоёр өдрийн сургалтад 2 кредит олгогдоно 🎓 Зохион байгуулалтад хамтран ажиллан туслалцаа үзүүлж буй Mongolian Dental Association / Монголын Шүдний Мэргэжилтнүүдийн Холбоо-д талархлаа илэрхийлье 🥰

📞Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол +976 85302311, 99794440 дугаарт холбогдоорой

Баянзүрх дүүрэг, 1 хороо, Палаззо оффис 4 давхар 403 тоот
Хамтдаа хөгжсөн 10 жил

Шүдний эм, материал ханган нийлүүлэх байгууллага.

"FDI WORLD DENTAL CONGRESS 2025" - ДЭЛХИЙН ШҮДНИЙ ХОЛБООНЫ ХУРАЛ БОЛЛОО.МШМХ (Монголын шүдний мэргэжилтнүүдийн холбоо)-н...
27/09/2025

"FDI WORLD DENTAL CONGRESS 2025" - ДЭЛХИЙН ШҮДНИЙ ХОЛБООНЫ ХУРАЛ БОЛЛОО.

МШМХ (Монголын шүдний мэргэжилтнүүдийн холбоо)-ны төлөөллүүд 2025 оны 9 сарын 9-12-нд БНХАУ-ын Шанхай хотод зохион байгуулагдсан FDI Дэлхийн Шүдний Холбооны ээлжит хуралд оролцлоо. Энэхүү хурал нь жилд зохион байгуулагддаг хурлуудаас хамгийн чухал үйл ажиллагаа бөгөөд энэ удаад 150 орны төлөөлөл 35 000 гаруй шүдний мэргэжилтнүүд оролцов.

Уг хурлын үеэр FDI Дэлхийн Шүдний Холбооны УЗ гишүүд сонгох сонгууль болж, эрдэм шинжилгээний хурлууд болон салбарын үзэсгэлэн яармаг зохион байгуулагдаж өндөрлөлөө.

УЗ гишүүдийг сонгох үр дүнгээс танилцуулахад:
📍 2025 – 2027 онуудад Холбооны ерөнхийлөгчийн албан тушаалд Болгар улсын Asst.Prof. Nikolai Sharkov
📍 President-elect буюу түүний дараагийн ерөнхийлөгчийн албан тушаалд БНСУ-ын Prof. Yong Guk Park тус тус сонгогдов.

Мөн 2025 онд алба нь дуусч байгаа гишүүдийн дахин болон шинэ гишүүд сонгох сонгууль болов. Үүнд:
- Treasurer (Нярав)
- Council member (Зөвлөлийн гишүүн)
- Standing committee (Байнгын хороо)
- Membership Liaison & Support committee (Гишүүнчлэл болон дэмжих хороо)
- Dental Practice committee (Шүдний эмчилгээ хариуцсан хороо)
- Education committee (Боловсролын хороо)
- Science committee (Шинжлэх ухаан хариуцсан хороо)-ны гишүүдийг сонголоо.

Жил бүрийн 3 сарын 20-ны өдөр Дэлхийн амны хөндийн өдөр тохиодог ба 2026 оны тус өдрийн уриа үгийг “Happy mouth is a Happy life” буюу “Эрүүл ам – Эрүүл амьдрал” болгохоор шийдвэрлэв.

FDI-н ээлжит хурлаар дараах 9 бодлогын чанартай асуудлыг авч хэлэлцлээ:

1️⃣ Caries management with Silver Diamine Fluoride

Шүд цоорлын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх идэвхитэй бөгөөд зардал багатай арга нь цоорол зогсоох түрхлэг юм. Цоорол зогсоох түрхлэгийг ялангуяа сүүн шүдэн дээр цоорлын хөндий паалан болон тугалмайн түвшинд байгаа тохиолдолд хэрэглэхийг зөвлөдөг. Энэ түрхлэг нь нянгийн эсрэг үйлчлэлтэй бөгөөд шүдийг дахин эрдэсжүүлэхэд мөн оролцдог. Уг түрхлэгийг хүүхдийн сүүн шүдэнд, өндөр настай хүмүүст болон шүдний цогц эмчилгээ авах боломжгүй хөгжлийн тусгай хэрэгцээт хүмүүсийн шүдний цоорлыг зогсоох зорилгоор хэрэглэж болохыг зөвлөж байна. Цоорол зогсоох түрхлэг нь шүдний гадаргууг харлуулах учраас хэрэглэхээс өмнө өвчтөндөө зайлшгүй энэ талаар тайлбарласан байх ба өвчтөн зөвшөөрсөн байх ёстой.

2️⃣ The use of Topical Fluoride for Caries Prevention

1970 оноос хойш фтортой шүдний оо хэрэглэх нь шүд цоорлын өвчнөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтойг дурьдсаар байгаа билээ. Ялангуяа шүдний оонд 1000-1100ppm фтор агуулагдах нь шүд цоорлын өвчнөөс урьдчилан сэргийлэх, зогсоох болон эмчлэх ач холбогдолтой нь судалгаагаар батлагдсан. Шүдээ өдөрт багадаа өглөө болон орой унтахын өмнө 2 удаа 2 минутаар угаахыг зөвлөдөг. Ингэхдээ шүдний оо түрхэснээс хойш амаа усаар зайлахгүйгээр угаах хэрэгтэй гэж үздэг. Мөн өвчтөний шүд цоорох эрсдлийн түвшингээс хамаарч жилд 1-4 удаа фторт түрхлэг, гелийг шүдний эмнэлэгт түрхүүлэхийг зөвлөдөг. Хүүхдийн эхний шүд цухуйснаас эхлээд насан туршид фторт оогоор угаах шаардлагатай. FDI Дэлхийн Шүдний Холбооноос улс орны удирдлагуудад хандаж фтортой шүдний оо хэрэглэхийн ач холбогдлыг 10 жилийн сургуулийн сурагчдад таниулах, фтортой ооноос авах татварыг бууруулахыг санал болгож байна.

3️⃣ Electronic Health Records

Нэгдсэн цахим эрүүл мэндийн бүртгэл нь эмнэлгийн болон шүдний салбарыг багтаасан, тухайн хүний бүх эрүүл мэндийн мэдээллийг багтаасан цогц бүртгэл юм. Давуу тал нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг харилцан уялдуулж, тасралтгүй байх боломжийг бүрдүүлэн өвчтөний эрүүл мэндийн талаарх иж бүрэн, цогц дүр зургийг гаргаж өгөх боломжтой болох юм.

4️⃣ Alignment of oral health care with ISO Standards

FDI Дэлхийн Шүдний Холбоо болон ISO/TC 106 нь амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах, шүдний салбарын стандартыг боловсруулж, оновчтой тусламж үйлчилгээг явуулахыг дэмжих ижил зорилготойгоор ажилладаг. Энэ нь ISO/TC 106-ийн хүрээнд хамаарах баримт бичгийн боловсруулалт, ашиглалтыг дэмжих тухай бодлого юм.

5️⃣ Digital Dentistry

Дэлхий нийтээр амны хөндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд дижитал технологи руу хурдацтай шилжиж, хөгжүүлж байгаа билээ. Дижитал технологи нь амны хөндийн эрүүл мэндийг хянах, өвчлөл болон эрсдэлийг илрүүлэх, өвчтөнд мэдлэг олгох болон алсын зайны тусламж үйлчилгээ үзүүлэхэд хэрэглэгдэж байна. Дижитал технологийн гол зорилго нь амны хөндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, үр ашгийг нэмэгдүүлэхэд оршино.

6️⃣ Noma – eradicating a preventable disease to save lives

Нома нь халдварт бус, амны хөндийн үхжилтэт үрэвсэлт өвчин бөгөөд ядуу буурай орны хүмүүст тохиолддог ба Африк тивд ихэнх тохиолдол бүртгэгддэг. Энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Олон улсад эмч мэргэжилтнүүдийн дунд номагийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх замаар өвчнийг эрт илрүүлэх, цаг алдалгүй эмчлэхийг уриалж байна.

7️⃣ Advertising in Dentistry

Нүүр ам судлалын салбар дахь сурталчилгаа нь шүдний мэргэжилтнүүдийн мэргэжлийн ёс зүй болон нийгмийн үнэлэмжинд нөлөөлөх боломжтой. Эмчилгээ үйлчилгээтэй холбоотой сурталчилгааг өвчтөн болон олон нийтийн эрүүл мэндийг хамгаалж, нотолгоонд суурилсан, эмчилгээний үр дүнг нарийн бөгөөд үнэн зөв, гуйвуулалгүй танилцуулж, мэргэжлийн ёс зүйг чанд баримталж, мэргэжлийн нэр хүндийг унагаалгүй, хууль дүрмийн дагуу хийх хэрэгтэй. Өвчтөнөөс заавал зөвшөөрөл авч сурталчилгаанд оруулах ёстой.

8️⃣ Specialization in Dentistry

Шүдний салбар нь шинэ технологи, шинжлэх ухааны дэвшил, эмчилгээний шинэ арга барил, мөн мэргэжлийн тусгай тусламжийн эрэлт нэмэгдэж байгаатай холбоотой хурдтай өөрчлөгдөж байна. Энэхүү бодлогын хүрээнд шүдний салбар дахь мэргэжлийн чиглэлүүдийн тодорхойлолт, зохицуулалт болон үүргийг хөндсөн.

9️⃣ The Role of Supervision in Dentistry

Энэхүү бодлогын бичиг баримт нь өвчтөнд үзүүлэх тусламжийг аюулгүй хүргэхийн хажуугаар эмчилгээ үзүүлж буй багийн гишүүдийг тасралтгүй мэргэжлийн сургалт, хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилготой хяналт тавих тухай юм.

FDI Дэлхийн Шүдний холбооны вэбсайтаар орж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой: https://www.fdiworlddental.org/

🗣🗣🗣 ЗарМШМХ-ны зэргийн шалгалтын комиссын гишүүд зэргийн шалгалтын  хүсэлт илгээсэн эмч, мэргэжилтнүүдийн материалтай 20...
23/09/2025

🗣🗣🗣 Зар

МШМХ-ны зэргийн шалгалтын комиссын гишүүд зэргийн шалгалтын хүсэлт илгээсэн эмч, мэргэжилтнүүдийн материалтай 2025.09.22-ны өдөр урьдчилсан байдлаар танилцан, горилогч тус бүртэй эргэн холбогдож дутуу байршуулсан материалыг дүйцүүлэх цонхонд нэмж байршуулах, горилох зэргийн төлвийг буруу сонгосон хүсэлтээ цуцлан, зөв сонгож хүсэлт дахин илгээх талаар зөвлөгөө өглөө.

09.22-ны өдөр дуудлага хүлээж аваагүй, утсаар холбогдох боломжгүй байсан эмч мэргэжилтнүүд яаралтай холбогдоно уу!

Мөн зарим эмч, мэргэжилтнүүд зэргийн шалгалтын хүсэлтээ илгээсэн гэх боловч шалгалтын комисст хүсэлт ирээгүй байгаа тохиолдол гарч байгаа учраас илгээсэн хүсэлтээ лавлахыг хүсье!

Цахим бүртгэл 2025.09.26-ны өдрийн 17:00 цагт хаагдахаас өмнө үндсэн болон тусгай шаардлагын дагуу материалыг бүрдүүлсэн байхыг сануулж байна.

МШМХ-ны зэргийн шалгалтын комиссын шийдвэр 2025.09.28-29-ны өдөр гарч, шаардлага хангасан тохиолдолд зэргийн шалгалтанд орох эрх нээгдэнэ.

Лавлах утас: 99550861. 99082008

Мэргэшлийн зэргийн шалгалттай холбоотой санамж.- Мэргэшлийн зэргийн бүртгэлийн хугацааг 2025.09.26 –ны өдрийг хүртэлсунг...
19/09/2025

Мэргэшлийн зэргийн шалгалттай холбоотой санамж.

- Мэргэшлийн зэргийн бүртгэлийн хугацааг 2025.09.26 –ны өдрийг хүртэл
сунгалаа.
- Бүртгэл хаагдсаны дараа МШМХ-ны зэргийн шалгалтын комиссын бүрэлдэхүүн
зэрэг горилогчийн материалтай танилцан, мэргэшлийн чиглэл, шатлал, төрлийг
зөв сонгосон эсэх, нийтлэг болон тусгай шалгуурын дагуу хавсаргасан
материалыг судлан, шаардлага хангасан тохиолдолд зэргийн шалгалтанд орох
хүсэлтийг баталгаажуулснаар, зэргийн шалгалтанд орох эрх нээгдэнэ.
- Илгээмж хэсэгт татгалзсан хариу ирсэн тохиолдолд зэрэг горилогч тайлбарын
дагуу дүйцүүлэх цонхонд засвар хийн, нэмэлт материалаа хавсарган, хүсэлт
дахин илгээх боломжтой.
- Нийтлэг болон тусгай шаардлага хангаагүй тохиолдолд дахин хүсэлт илгээхгүй
байхыг анхаарна уу.
- Зэргийн шалгалттай холбоотой зарлал, нэмэлт мэдээллийг Монголын шүдний
мэргэжилтнүүдийн холбооны фэйсбүүк хуудаснаас авна уу. Баярлалаа
Лавлах утас: 99082008, 99550861

11/09/2025

Өдрийн мэнд.
Мэргэжлийн зэргийн шалгалтын бүртгэлийн зааварчлгаа болон байгууллагын тодорхойлолтын маягтыг дахин хүргүүлж байна.
fil:///C:/Users/Dr.ESA/OneDrive/Desktop/5.%20%D0%9C%D1%8D%D1%80%D0%B3%D1%8D%D0%B6%D0%BB%D0%B8%D0%B9%D0%BD%20%D0%B7%D1%8D%D1%80%D1%8D%D0%B3%D1%82%20%D1%85%D0%B0%D0%BC%D1%80%D0%B0%D0%B3%D0%B4%D0%B0%D1%85%202025%20(2).pdf

fil:///C:/Users/Dr.ESA/OneDrive/Desktop/%D0%91%D0%B0%D0%B9%D0%B3%D1%83%D1%83%D0%BB%D0%BB%D0%B0%D0%B3%D1%8B%D0%BD_%D1%82%D0%BE%D0%B4%D0%BE%D1%80%D1%85%D0%BE%D0%B9%D0%BB%D0%BE%D0%BB%D1%82%D1%8B%D0%BD_%D0%BC%D0%B0%D1%8F%D0%B3%D1%82.pdf

Утас: 99082008, 99550861

10/09/2025

Сайн байцгаана уу?
Мэргэжлийн зэргийн шалгалтын бүртгэл үүсгэх заавар хүргүүлж байна.
Эмч, мэргэжилтнүүд та бүхэн заавартай бүрэн танилцаж зөв дарааллын дагуу бүртгүүлнэ үү .
Доорх линкээр нэвтэрч бүртгэлийн
зааврыг PDF файлаар харах боломжтой.
https://hr.hdc.gov.mn/FileCenter/Handbook/2025/9/8/1757331844554.pdf
Утас: 99550861, 99082008

Сайн байцгаана уу? Нүүр ам судлалын мэргэшлийн зэргийн шалгалтын бүртгэлийн зарыг цахим системд 09 сарын 10-ны өдөр байр...
09/09/2025

Сайн байцгаана уу?
Нүүр ам судлалын мэргэшлийн зэргийн шалгалтын бүртгэлийн зарыг цахим системд 09 сарын 10-ны өдөр байршуулсантай холбоотойгоор бүртгэлийн дуусах хугацааг 09 сарын 18-ны өдөр хүртэл сунгалаа.
Эмч, мэргэжилтнүүд та бүхэн зааврын дагуу амжиж бүртгүүлээрэй.
Лавлах утас: 99082008, 99550861

Address

Ulaanbaatar

Telephone

+97699550861

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongolian Dental Association / Монголын Шүдний Мэргэжилтнүүдийн Холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share