Unbound Now Mongolia

Unbound Now Mongolia Aнбаунд Монгол ТББ

~ Хүний наймааг таслан зогсоож
~ Найдварыг гэрэлтүүлье

Анбаунд Монгол ТББ нь 2014 оноос Хүн худалдаалах гэмт хэрэг болон түүний эрэлтийн эсрэг сайн дурын гишүүдийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг, нийгэмд үйлчилдэг, ашгийн бус байгууллага юм. Founded in 2014, Unbound Mongolia is activating the communities to fight human trafficking through prevention and awareness, professional training and survivor advocacy.

Та бүхэн шинэ ондоо урам зориг, эрч хүч, амжилт бүтээл, хайр дүүрэн байхыг хүсэн ерөөе! Шинэ оны мэнд хүргэе! 🌟🎉
30/12/2025

Та бүхэн шинэ ондоо урам зориг, эрч хүч, амжилт бүтээл, хайр дүүрэн байхыг хүсэн ерөөе! Шинэ оны мэнд хүргэе! 🌟🎉

18/12/2025
04/12/2025
03/12/2025

Монгол Улс, АНУ хоорондын түншлэлийн гэрээний "Хүүхэд Хамгааллын Компакт: Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь" төслийн хугацаанд хэрэгжсэн хил дээрх дамжин ө...

English below 🌐 Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Төрийн департаментын түншлэл, Төрийн болон төрийн бус байгууллаг...
03/12/2025

English below

🌐 Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Төрийн департаментын түншлэл, Төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаанд тулгуурлан Азийн сан болон Дэлхийн Зөн Монголын хэрэгжүүлж буй “Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төслийн хүрээнд хил дээрх дамжин өнгөрөх ажиглалтыг Анбаунд Монгол ТББ 2022-2025 оны хооронд агаарын болон авто замын боомтуудад хариуцан хийж гүйцэтгэж 2025 оны 12 дугаар сарын 2-ны өдөр тайлангийн хурлаа амжилттай зохион байгууллаа. Хурлаар ажиглалтын үр дүнг танилцуулж, цаашдын чиглэл, бодлогын уялдааг тодорхойлсон хэлэлцүүлэг өрнөв.

🗣 ГХУСАЗЗАА-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах хэлтсийн дарга Б.Одмандах мэдээлэл солилцоог түргэн, уялдаа сайтай болгох нь хамгааллын тогтолцоог бэхжүүлж буйг онцолсон бол Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан хүүхдийн асуудалд олон талын оролцоо зайлшгүй бөгөөд хүн бүр хүүхэд хамгаалагч байх ёстой гэдгийг тэмдэглэлээ.

💬 Панел хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын хилийн боомтуудад хүүхдийг нэвтрүүлэх журмын хэрэгжилтийн өнөөгийн байдал, тулгамдсан сорилтууд, сайжруулах боломжуудыг хамтдаа хэлэлцэн, хамгааллын ажлыг бодит түвшинд сайжруулах гарц хайв.

📊2022–2025 оны тайлангаар хил дээр ажилласан баг нийт 14,163 зорчигчтой уулзаж мэдээлэл өгч, 276 тохиолдлыг эрсдэлтэй байж болзошгүй хэмээн ажиглаж мэдээлэл өгсөн, 111 тохиолдолдыг холбон зуучлаж, аялалаа зогсооход ятган үйлчилгээ үзүүлсэн нь хамгааллын системийн үр нөлөөг харуулж байна.

🚦Замын Үүд, Алтанбулаг, Чингис хаан олон улсын нисэх буудал зэрэг боомтуудад хийгдсэн ажиглалт хамгааллын тогтолцоог бодитоор сайжруулж байгаа ч салбар хоорондын уялдааг улам сайжруулах шаардлагатайг оролцогчид онцлов. Хүн худалдаалах эрсдэлтэй тохиолдлыг илрүүлэх, мэдээлэл солилцох үйл явц илүү нягт, шуурхай байх ёстой бөгөөд үүний тулд байгууллагуудын зохицуулалтыг тодорхой болгож, нэг журамтай ажиллах санал дэвшүүлэв. Ийнхүү хамтын ажиллагаа сайжрах нь эрсдэлтэй зорчигчдыг илрүүлэх, шаардлагатай хамгааллын үйлчилгээ үзүүлэх үйл явцыг улам найдвартай болгох юм.

#хүүхэдхамгааллынкомпакт #хүүхэдхамгаалал
_______________________________________
🌐 With the partnership of the Government of Mongolia and the U.S. Department of State, and based on strong collaboration between government and non-government organizations, the Asia Foundation and World Vision Mongolia have been implementing the project “Protecting Children from Trafficking.” Within this project, Unbound Now Mongolia carried out transit monitoring at air and road border checkpoints between 2022 and 2025, and successfully organized its monitoring report workshop on December 2nd 2025. During the workshop, the monitoring findings were presented, followed by discussions to identify future directions and strengthen policy alignment.

🗣 B. Odmandakh, Head of the Crime Prevention Division of the Governance and Public Administration Reform Agency, highlighted that faster and more coordinated information sharing is reinforcing the protection system. National Human Rights Commission member J. Khunan emphasized that protecting children requires broad multi-stakeholder engagement and that each individual should be a child protector.

💬 During the panel discussion, participants reviewed the current implementation of Mongolia’s child entry regulations at border checkpoints, examined existing challenges, and explored opportunities to strengthen protective measures in practice.

📊 According to the 2022–2025 report, the border monitoring team engaged with 14,163 travelers to provide preventive information, identified 276 potentially high-risk cases for closer observation, and offered referral and travel-prevention support in 111 cases, demonstrating the tangible impact of the protection system.

🚦 While monitoring at border points such as Zamiin-Uud, Altanbulag, and Chinggis Khaan International Airport has contributed to meaningful improvements, participants noted the need for stronger coordination across sectors. To better detect potential trafficking cases and improve information exchange, agencies must work under clearer, harmonized operational procedures. Strengthened collaboration will enable faster, more reliable identification of at-risk travelers and delivery of essential protection services.

“Хүүхэд хөгжлийн клуб” албан ёсоор нээгдлээ! 😊
28/11/2025

“Хүүхэд хөгжлийн клуб” албан ёсоор нээгдлээ! 😊

💙 Анбаунд Монгол ТББ нь Налайх дүүргийн Засаг Даргын Тамгын Газар, Боловсролын хэлтэстэй хамтран 2025 оны 11 дүгээр сары...
18/11/2025

💙 Анбаунд Монгол ТББ нь Налайх дүүргийн Засаг Даргын Тамгын Газар, Боловсролын хэлтэстэй хамтран 2025 оны 11 дүгээр сарын 17,18-ны өдрүүдэд Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа 📣

💙 Тус ажлын хүрээнд Нийслэлийн Ерөнхий Боловсролын 119 дүгээр сургууль, 109 дүгээр сургууль, Чандмань-Эрдэнэ сургууль, Эрдмийн Оргил сургууль, Голомт сургуульд тус тус сургалт зохион байгуулж дунд болон ахлах ангийн нийт 363 сурагчдад хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл өглөө 🧑‍🏫📒

Манай байгууллагын үйл ажиллагааны талаар ХЭҮК-оос ярилцлага хийжээ
11/11/2025

Манай байгууллагын үйл ажиллагааны талаар ХЭҮК-оос ярилцлага хийжээ

Child.mn/Хүүхэд.мн сайт ХЭҮК-оос Дорноговь аймгийн Замын-Үүд боомтод хяналт шалгалт хийх үеэр Анбауд Монгол ТББ-ын ажилтнуудтай хэсэг ярилцлаа. Тус байгууллага нь хүүх...

Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч нарт анхан шатны туслалцаа нэн тэргүүнд шаардлагатай байдаг бөгөөд тус туслалцаанд...
06/11/2025

Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч нарт анхан шатны туслалцаа нэн тэргүүнд шаардлагатай байдаг бөгөөд тус туслалцаанд сэтгэл зүйн зөвлөгөө, хууль эрх зүйн туслалцаа, эрүүл мэндийн үзлэг, хохирогчийг хамгаалах байрны үйлчилгээнүүд багтдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “хохирогч” гэдэгт гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн...

04/11/2025
Үндэсний өгөх өдөр 👐🎁Өнөөдөр үндэсний өгөх өдөр тохиож байна.  Анбаунд Монгол ТББ нь 2013 оноос хүн худалдаалах гэмт хэр...
01/11/2025

Үндэсний өгөх өдөр 👐🎁

Өнөөдөр үндэсний өгөх өдөр тохиож байна.

Анбаунд Монгол ТББ нь 2013 оноос хүн худалдаалах гэмт хэргийн эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд та бүхэн доорх аргуудаас сонгож бидний үйл ажиллагааг дэмжин хүн худалдаалах гэмт хэргийн эсрэг гар бие оролцоорой:

1. Та өөрийн албан байгууллага, анги, хамт олонд зориулан хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт авах

2. Хохирогчид зориулсан хэрэгцээт эд, зүйлсээр туслах

3. Хандив өгөх: Хасбанк 5001174318 Анбаунд Монгол ТББ

30/10/2025

“Массажны газар нэрийн дор 14–15 настай охидыг ажиллуулж, биеэ үнэлэхийг зуучилсан байж болзошгүй үйлдэлд шалгалт явуулж байна”

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газраас энэ оны 10 дугаар сарын 24-26-ны өдрийн хооронд тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг саун массажны газруудад хяналт шалгалт явуулахад тус дүүргийн 14, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “А”, “И” нэртэй саун массажны газрууд нь 14-15 насны насанд хүрээгүй охидыг ажлуулж, бусдад биеэ үнэлэхийг зуучилсан, бусдыг биеэ үнэлэхэд орон байр, бусад зүйлээр хангасан байж болзошгүй биеэ үнэлэхийг зохион байгуулах, хүн худалдаалах гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулж байна.

Address

Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Unbound Now Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Unbound Now Mongolia:

Share