12/08/2026
[English Below]
🇲🇳 -ын үеэр Монгол Улс дахь НҮБ-ын Цэнхэр бүс дэх асарт зочлоорой.
8 дугаар сарын 17–27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын COP17-ын үеэр Монгол Улс дахь НҮБ-ын Асарт хүрэлцэн ирэхийг урьж байна.
Цэнхэр бүс дэх тус асарт Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг НҮБ-ын төрөлжсөн агентлагууд, түнш байгууллагууд, мэргэжилтнүүд, залуус, орон нутгийн иргэд болон бусад оролцогчдод зориулж хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнгээ танилцуулахаас гадна олон төрлийн арга хэмжээ, хэлэлцүүлэг, мэдлэг, сайн туршлага хуваалцах уулзалтуудыг зохион байгуулна. Тухайлбал:
🌱 Газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх
Усны хэрэглээ, аюулгүй байдал ба уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэх
🐎 Малчид, тариаланчдын амьжиргаа, бэлчээр, газрын тогтвортой менежмент
🤝 Тогтвортой хөгжлийн шийдэл, хамтын ажиллагаа, түншлэл зэрэг сэдвээр ярилцана.
Шинэлэг санаа, бодит шийдэл, олон ургальч бүтээлч санаагаа хуваалцаж, илүү тэсвэртэй, тогтвортой ирээдүйг хамтдаа бүтээх яриа хэлэлцээнд нэгдээрэй.
📍 COP17 Цэнхэр бүс | Монгол Улс дахь НҮБ-ын Асар
📅 2026 оны 8 дугаар сарын 17–27-ны өдрүүд
⏰ Өдөр бүр 09:00–18:00
📌 Улаанбаатар, Монгол Улс
Асарт болох салбар арга хэмжээний хөтөлбөрийг удахгүй та бүхэнд хүргэх болно. Манай асарт зочлоорой!
---
UN Mongolia Pavilion at COP17 Blue Zone 🌏
Join us at the UN Mongolia Pavilion during UNCCD COP17 in Ulaanbaatar, from 17–27 August, daily from 09:00–18:00.
Located in the COP17 Blue Zone, the pavilion will bring together UN agencies, partners, experts, communities and young people for a series of side events, conversations and knowledge-sharing sessions focused on land restoration, climate resilience, water, pastoralism, sustainable development and more.
✨ Discover inspiring solutions. Hear diverse perspectives. Connect with people working for a more resilient and sustainable future.
📍 UN Mongolia Pavilion, COP17 Blue Zone
📅 17–27 August 2026
⏰ 09:00–18:00 daily
🇲🇳 Ulaanbaatar, Mongolia
Stay tuned for the full programme of side events and join us at the UN Mongolia Pavilion!
Food and Agriculture Organization of the United Nations (FAO) | Олон улсын хөдөлмөрийн байгууллага - International Labour Organization | IOM Mongolia Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага | UNDP in Mongolia - НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр | UNESCO Mongolia | UNFPA Mongolia | UN-HABITAT in Mongolia НҮБ-ын Хүн Амын Нутагшил Суурьшлын Хөтөлбөр | UNICEF Mongolia | World Health Organization Mongolia |