05/09/2026
📣ШИНЭ ГИШҮҮНИЙ ЭЛСЭЛТ 9-Р САРЫН 11 ХҮРТЭЛ СУНГАГДЛАА!
Залуусын давлагаа клуб нь Бодлогод залуусын хяналт ТББ/Youth Policy Watch NGO дэргэд 2018 онд байгуулагдан нийгмийн сайн сайхны төлөө залуучуудын оролцоог утга учиртай болгох замаар бодит үр дүнд хүрэхээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй сайн дурын клуб юм. Бид жил бүр шинэ гишүүн элсүүлдэг бөгөөд нийгэм, залуучуудын хөгжилд хувь нэмрээ оруулах хүсэлтэй 16-22 насны хүн элсэх боломжтой.
Шалгаруулалт дараах 3 хэсгээс бүрдэнэ:
1. Цахим өргөдөл хүлээн авах
2. Ярилцлага
3. Ажиглалтын 1 сар
Өргөдлийг 2026 оны 09-р сарын 11-ний өдрийн 23:59 хүртэл хүлээн авна.
Доорх холбоосоор хандаж өргөдлөө илгээнэ үү, баярлалаа.
https://forms.gle/JUbGH5GY7JdfqtMx7
🌊