Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбоо - Mongolian SEG

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбоо - Mongolian SEG
Directions Website

Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбоо - Mongolian SEG Монголын Үйлдвэрлэлийн Геологичдын Холбоо ГҮТББ- (Mongolian Society of Economic Geologists NGO)

04/09/2026
[English below]MiningWeek & MinePro 2026 арга хэмжээ ойртсоор байна!Монголын эрдэс баялгийн салбарын олон улсын тэргүүлэ...
04/09/2026

[English below]

MiningWeek & MinePro 2026 арга хэмжээ ойртсоор байна!

Монголын эрдэс баялгийн салбарын олон улсын тэргүүлэх үзэсгэлэн, чуулгад нэгдээрэй.

📅 2026 оны 9-р сарын 16–18
📍 Улаанбаатар хот, Налайх дүүрэг, Тайж Хайрханы бэлд

👉Бүртгүүлэх: https://www.minepro.mn/register

***** ***** *****

MiningWeek & MinePro 2026 is getting closer!

Join Mongolia’s leading international mining exhibition and convention.

📅 16–18 September 2026
📍 Taij Khairkhan, Nalaikh District, Ulaanbaatar

👉Register now: https://www.minepro.mn/register

🌐www.miningweek.mn
🌐www.minepro.mn






31/08/2026

#ШИНЭ ЗАРЛАГДЛАА | GEOMINE 2026

Уул уурхай, геологийн салбар дахь харилцааны сэтгэл зүй ба сэтгэцийн эрүүл мэнд

Уул уурхай, геологийн салбарт ажиллах нь урт хугацааны ээлжийн хуваарь, гэр бүлээсээ хол байх, ажлын өндөр ачаалал, хүнд нөхцөлд ажиллах зэрэг онцлог сорилтуудтай байдаг.

GEOMINE 2026-ийн Workshop Program-ийн хүрээнд зохион байгуулагдах энэхүү сургалт нь уул уурхай, геологийн салбарын мэргэжилтнүүдийн харилцааны сэтгэл зүй, сэтгэлзүйн эрүүл мэнд, ажлын орчин дахь харилцаа, сайн сайхан байдалд чиглэнэ.

#Ач #Холбогдол

Уул уурхай, геологийн мэргэжилтнүүдийн ажлын онцлог нөхцөл нь сэтгэлзүйн эрүүл мэндэд ихээхэн нөлөөлж болдог.

Урт болон тогтмол бус ээлжийн хуваарь, гэр бүлээсээ удаан хугацаагаар хол байх, ажлын өндөр ачаалал, хүнд нөхцөлд ажиллах зэрэг хүчин зүйлс нь стресс, сэтгэлзүйн ядаргаа, харилцааны хүндрэл, ажлын туйлдалт (burnout)-д хүргэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Эдгээр сорилтыг ойлгож, харилцааны практик арга барил эзэмших нь ажилтан хоорондын харилцааг сайжруулах, багийн уур амьсгалыг дэмжих, ажлын орчин дахь сэтгэлзүйн сайн сайхан байдлыг хамгаалахад чухал ач холбогдолтой.

юунд төвлөрөх вэ?

Нийгмийн болон харилцааны сэтгэл зүйн зарчимд тулгуурлан оролцогчид:

✅Уул уурхай, геологийн ажлын орчинтой холбоотой сэтгэлзүйн сорилтуудыг ойлгох;
✅Стресс, сэтгэлзүйн ядаргаа, burnout-д нөлөөлөх хүчин зүйлсийг таних;
✅Хүмүүс хоорондын харилцааны ур чадварыг сайжруулах;
✅Ажлын байрны болон мэргэжлийн харилцааг бэхжүүлэх;
✅Баг доторх эрүүл, үр дүнтэй харилцааг дэмжих;
✅Хүнд ачаалалтай ажлын орчинд сэтгэлзүйн сайн сайхан байдлыг дэмжих;
✅Илүү эрүүл, дэмжлэгтэй ажлын орчин бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах

практик мэдлэг, арга барилтай танилцана.

#Хэнийг оролцохыг урьж байна вэ?

Энэхүү workshop нь:

Уул уурхайн инженер · Геологийн инженер · Уул уурхай, геологийн салбарын мэргэжилтнүүд

болон хээрийн, үйлдвэрлэлийн, техникийн өндөр ачаалалтай орчинд ажилладаг мэргэжилтнүүд, гэр бүлийн гишүүдэд зориулагдана.

#Илтгэгч

А.Сүнжидмаа
ШУТИС-ийн Сэтгэл зүйч
Доктор, дэд профессор

-ийн мэдээлэл

Үргэлжлэх хугацаа: 2 цаг
Оролцооны төлбөр: 250,000, Хамт оролцох гэр бүлийн гишүүнд үнэ төлбөргүй
Оролцогчдын тоо: 20 - 35 хүн
Материал: Танилцуулга

#Техникийн ур чадвараас гадна

Уул уурхай, геологийн салбар дахь мэргэжлийн амжилт нь зөвхөн техникийн мэдлэг, ур чадвараас хамаарахгүй. Үр дүнтэй харилцах, ажлын дарамтыг зөв удирдах, эрүүл мэргэжлийн харилцааг хадгалах, сэтгэлзүйн сайн сайхан байдлаа дэмжих чадвар мөн адил чухал.

Уул уурхай, геологийн салбар дахь ажлын орчны “хүний хүчин зүйл”-ийг илүү сайн ойлгож, эрүүл, дэмжлэгтэй мэргэжлийн орчныг бий болгох практик харилцааны арга барилтай танилцаарай.

GEOMINE 2026 – Workshop Program

Бүртгэл мэдээллийг:
Д.Энхбаяр
[email protected]
80044109

Эрхэм геологичид, судлаачид, оюутан залуучууд та бүхнийг дараах лекцэнд хүрэлцэн ирэхийг урьж байна.
31/08/2026

Эрхэм геологичид, судлаачид, оюутан залуучууд та бүхнийг дараах лекцэнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Монголын Үйлдвэрлэлийн Геологичдын Холбоо GEOMINE 2026 хурлыг хамтран зохион байгуулна.[English below]GEOMINE 2026 – Гео...
21/08/2026

Монголын Үйлдвэрлэлийн Геологичдын Холбоо GEOMINE 2026 хурлыг хамтран зохион байгуулна.

[English below]

GEOMINE 2026 – Геологи, уул уурхайн салбарын хоёр жил тутамд болдог Олон улсын эрдэм шинжилгээний хурал нь 2026 оны 10 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.

GEOMINE 2026 хурал энэ жил судалгаа, инноваци, үйлдвэрлэл болон бодлогыг уялдуулсан 7 үндсэн сэдвийн хүрээнд зохион байгуулагдана:
A. Бодлого, нийгэм ба ирээдүйн системүүд
B. Геосистем ба эрдсийн шинжлэх ухаан
C. Ногоон ба аюулгүй уул уурхай
D. Уул уурхайн систем, боловсруулалт ба нөөцийн инженерчлэл
E. Дэвшилтэт технологи
F. Гео-орон зайн мэдээлэл, GIS ба Дижитал дэлхий
G. Газрын тос, хий ба эрчим хүчний системүүд

Хурлын бүртгэлээ geomine.must.edu.mn хаягаар хийхээ бүү мартаарай!

Монгол Улс болон дэлхийн олон орны судлаачид, мэргэжилтнүүд, үйлдвэрлэлийн төлөөлөл, бодлого боловсруулагчид, оюутан залуусыг GEOMINE 2026 хуралд идэвхтэй оролцохыг уриалж байна.

------

The Mongolian Society of Economic Geologists will collaborate on organizing 𝐆𝐄𝐎𝐌𝐈𝐍𝐄 𝟐𝟎𝟐𝟔 conference!

𝐺𝐸𝑂𝑀𝐼𝑁𝐸 2026 – 𝑇ℎ𝑒 𝐵𝑖𝑒𝑛𝑛𝑖𝑎𝑙 𝐼𝑛𝑡𝑒𝑟𝑛𝑎𝑡𝑖𝑜𝑛𝑎𝑙 𝐶𝑜𝑛𝑓𝑒𝑟𝑒𝑛𝑐𝑒 𝑜𝑛 𝐺𝑒𝑜𝑙𝑜𝑔𝑦 𝑎𝑛𝑑 𝑀𝑖𝑛𝑖𝑛𝑔, 𝑡𝑎𝑘𝑖𝑛𝑔 𝑝𝑙𝑎𝑐𝑒 𝑜𝑛 8–9 𝑂𝑐𝑡𝑜𝑏𝑒𝑟 2026 𝑖𝑛 𝑈𝑙𝑎𝑎𝑛𝑏𝑎𝑎𝑡𝑎𝑟, 𝑀𝑜𝑛𝑔𝑜𝑙𝑖𝑎.

This year’s conference brings together research, innovation, industry, and policy across 7 major thematic areas:

A. Policy, Society & Future Systems
B. Geo Systems & Mineral Science
C. Green & Safe Mining
D. Mining Systems, Processing & Resource Engineering
E. Advanced Technologies
F. Geospatial Intelligence, GIS & Digital Earth
G. Oil, Gas & Energy Systems

Don’t forget to complete your conference registration!

We cordially invite researchers, industry professionals, business leaders, policymakers, and students from Mongolia and around the world to actively participate in GEOMINE 2026.

8–9 October 2026
Ulaanbaatar, Mongolia

Register here geomine.must.edu.mn

Геологи хайгуулын ажилд тулгамддаг асуудлууд ба шийдлүүд судалгаанд та бүхэн идэвхтэй оролцож, саналаа хувалцаана ууСуда...
18/08/2026

Геологи хайгуулын ажилд тулгамддаг асуудлууд ба шийдлүүд судалгаанд та бүхэн идэвхтэй оролцож, саналаа хувалцаана уу

Судалгааны үр дүнг MinePro 2026 уулзалт, хуралд ашиглана.

Монголын Үйлдвэрлэлийн Геологичдын Холбооноос 2026 оны 8 дугаар сарын 10–11-ний өдрүүдэд “Алтны шороон болон алтны үндсэ...
12/08/2026

Монголын Үйлдвэрлэлийн Геологичдын Холбооноос 2026 оны 8 дугаар сарын 10–11-ний өдрүүдэд “Алтны шороон болон алтны үндсэн ороген ордуудын гарал үүсэл, тэдгээрийн уялдаа холбоо” сэдэвт хээрийн сургалтыг Төв аймгийн Заамар сум, Хойд Хэнтийн алтны металлогений бүсийн Заамарын алтны дүүрэгт амжилттай зохион байгууллаа.

Сургалтыг МҮГХ-ны Бодлогын зөвлөлийн гишүүн, доктор, Монгол Улсын зөвлөх геологич Г.Жамсрандорж удирдан явуулж, Заамарын дүүргийн геологийн тогтоц, алтны үндсэн болон шороон ордын тархалт, тэдгээрийн гарал үүсэл, харилцан уялдаа холбоог хээрийн бодит жишээн дээр тайлбарлан хэлэлцүүлэв.

Хээрийн сургалтад геологич Д.Баттогтох, Ц.Гантогтох, М.Дэлгэрдалай, Ч.Эрдэнэтуяа, Б.Цэнгэлмаа, Б.Цэнгэл, Х.Ариунзаяа нар оролцлоо.

Сургалтын хүрээнд алтны шороон ордын үүсэх геологийн нөхцөл, тэдгээрийн ногоон болон хар занарын бүсүүдтэй холбоотой тархалт, алтны мөхлөгийн хэлбэр, хэмжээ, сорьцын онцлог, мөн шороон болон ороген үндсэн ордуудын гарал үүслийн уялдаа холбоог авч үзэв.

Оролцогчид алтны шороон ордыг зөвхөн үндсэн ордын өгөршил, эвдрэлийн бүтээгдэхүүний механик хуримтлал гэж үздэг уламжлалт ойлголтыг орчин үеийн нано болон изотопын судалгааны үр дүнтэй харьцуулан хэлэлцлээ. Түүнчлэн алтны мөхлөгийн нано түвшний бүтэц, ороген алтны хүдэр үүсгэгч уусмалын температур, алт агуулсан сульфидын хүхрийн изотопын гарал үүсэл, алтны мөхлөгт явагдах хоёрдогч өөрчлөлтөд нөлөөлж болох үйл явцуудыг шинэлэг өнцгөөс авч үзэв.

Энэхүү сургалт нь оролцогчдын харилцан санал бодол, мэдлэг туршлагаа солилцохын зэрэгцээ мэргэжлийн харилцаа холбоогоо өргөжүүлэх үр өгөөжтэй арга хэмжээ болж өнгөрлөө.

Сургалтыг удирдан явуулсан доктор Г.Жамсрандорж болон идэвхтэй оролцсон нийт геологичдодоо талархал илэрхийлье.

📸 Хээрийн сургалтын агшнуудаас хүргэж байна.

Филиппины Геологийн Холбоо (GSP)-ноос GeoCon 2026 үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал 2026 оны 12 дугаар сарын 1-нээс 2-...
11/08/2026

Филиппины Геологийн Холбоо (GSP)-ноос GeoCon 2026 үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал 2026 оны 12 дугаар сарын 1-нээс 2-ны өдрүүдэд Филиппин улсын Давао хотын "SM Lanang" цогцолбор дахь "SMX Convention Center"-т зохион байгуулагдана.

MҮГХ-НЫ ГИШҮҮД, ХАМТРАГЧИДДАА ЗОРИУЛСАН УРИЛГА
Монголын геологийн салбарын төлөөлөгчид дараах хэлбэрээр оролцох боломжтой:

🥇 Спонсор болон Үзэсгэлэнд оролцогч: Филиппиний геологийн салбарынхны дунд өөрийн байгууллага, үйл ажиллагааг таниулах.
🎤 Үндсэн илтгэгч: Эдийн засгийн геологи, ашигт малтмалын эрэл хайгуул, хариуцлагатай уул уурхайн Монгол улсын туршлагаас хуваалцах.
🗺️ Гео-Аялал (GeoTour): CARAGA Никель сульфидын ордтой танилцах геоаялал - 3 өдөр, 2 шөнө

Нийт аялал 7 хоног үргэлжилнэ.

💰 Зардал
• Хурлын бүртгэлийн хураамж (1 хүн):
o Үндсэн үнэ: 115 USD
o MҮГХ-ны гишүүн (5% хөнгөлөлт): 109 USD
• CARAGA Никель сульфидын ордтой танилцах геоаялал: 214 USD (1 хүн)
(Санамж: Нислэг, буудал, хоолны зардал багтаагүй)

📝 Бүртгэл
⚠️ АНХААРУУЛГА: Бүртгэлд дээд тал нь 10 хүн авах тул яараарай!
📅 Бүртгэл дуусах эцсийн хугацаа: 2026 оны 09-р сарын 09 өдөр

Холбоо барих/Бүртгүүлэх:
👤 Boldkhuu Bat-Erdene
📞 99963302 📧 [email protected]

МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ГЕОЛОГИЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Г. ЦОЛМОНТэрээр геологийн хайгуул болон уул уурхайн салбарт 20 г...
11/08/2026

МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ГЕОЛОГИЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Г. ЦОЛМОН

Тэрээр геологийн хайгуул болон уул уурхайн салбарт 20 гаруй жил ажилласан арвин туршлагатай мэргэжилтэн юм.

🎓 Боловсрол ба Мэргэшил:

ШУТИС-ийн Геологийн сургуулийг Онцлох дипломтой төгссөн. АНУ-ын нэр хүндтэй Колорадогийн Уул уурхайн сургуульд (Colorado School of Mines) хайгуулын геологийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.
АНУ-ын Эрдэнийн чулуу судлалын хүрээлэнгээс (GIA) "Applied Jewelry Professional" зэрэг эзэмшсэн.

💼 Ажлын туршлага ба Амжилт:

Үйлдвэрлэлийн Геологичдын Холбоо: 2018 оноос тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж эхэлсэн бөгөөд 2024 оны 12 дугаар сараас Ерөнхийлөгчөөр сонгогдон салбарын шинэчлэлт, дижитал шилжилтийг удирдан ажиллаж байна.

Инноваци ба Бизнес: Төв Азийн уул уурхайн салбарт дэвшилтэт технологи, автоматжуулалт болон хиймэл оюун ухааныг нэвтрүүлэгч "Trigteq" ХХК-ийг АНУ-д суралцаж байхдаа хамтран байгуулжээ.

Олон улсын туршлага: Монголоос гадна Бразил, АНУ, Хонконг зэрэг орнуудад олон улсын томоохон төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай.

Удирдах зөвлөлийн гишүүний хувьд:

Гишүүнчлэл ба веб сайт:
Холбооны веб сайт болон гишүүнчлэлийн системийг орчин үеийн хамтын ажиллагааны стандарт, шаардлагад нийцүүлэн шинэчилсэн.

Гадаад харилцаа:
2020 оны 2 сард Канада-Евразийн Бизнесийн Холбоотой (CERBA) Харилцан ойлголцлын санамж бичиг (MOU) байгуулсан.

Чуулган ба боловсролын хөтөлбөр:
"Mongolia Mineral Exploration Round-Up" - Монголын Геологи Хайгуулын чуулга уулзалт, эрдэм шинжилгээний хурлыг 2019 оноос хойш тасралтгүй зохион байгуулж, Хөрөнгө оруулагчдын уулзалт болон боловсролын хөтөлбөрийг санаачилж ажилласан.

Нийтийн боловсрол:
Олон нийтэд зориулсан геологийн боловсрол, мэдээлэл олгох чиглэлээр ажилласан.

Ерөнхийлөгчийн хувьд:

Бүтэц, зохион байгуулалтын шинэчлэл:
Салбарт гарч буй хурдацтай өөрчлөлтөд тохируулан холбооны бүтцийг шинэчилж, орчин үеийн технологи, хэрэгцээнд суурилсан, тогтвортой ажиллах чадвартай суурийг бэхжүүлж байна.

Дижитал платформууд:
Хэрэглэгчид суурилсан веб сайт (www.monseg.mn) болон бага хурлын хамтын ажиллагааны платформыг (www.mmer.mn) хөгжүүлж, нэвтрүүлж байна.

📢 ХЭЭРИЙН СУРГАЛТЫН ХУГАЦАА ӨӨРЧЛӨГДЛӨӨ“Алтны шороон болон алтны үндсэн ороген ордуудын гарал үүсэл, тэдгээрийн уялдаа х...
05/08/2026

📢 ХЭЭРИЙН СУРГАЛТЫН ХУГАЦАА ӨӨРЧЛӨГДЛӨӨ

“Алтны шороон болон алтны үндсэн ороген ордуудын гарал үүсэл, тэдгээрийн уялдаа холбоо” сэдэвт хээрийн сургалт нь улсын хэмжээнд үүссэн шатахууны хомсдолын улмаас төлөвлөсөн хугацаандаа зохион байгуулагдаагүй билээ.

Тус сургалтыг 2026 оны 8 дугаар сарын 10–11-ний өдрүүдэд зохион байгуулахаар шинэчлэн товлосныг мэдэгдье.

Үүнтэй холбогдуулан бүртгэлийн хугацааг сунгаж байгаа тул сургалтад оролцох хүсэлтэй геологичид, судлаачид болон салбарын мэргэжилтнүүдийг бүртгүүлэхийг урьж байна.

Оролцогчдоос хүлцэл өчиж, шинэчилсэн хуваарийн дагуу бэлтгэлээ ханган оролцохыг хүсье.

📞 Мэдээлэл: 9905-1281
📧 И-мэйл: [email protected]

📢Ээлжит гео-хээрийн сургалтын зарлал.

Монголын Үйлдвэрлэлийн Геологичдын Холбоо нь геологичид, судлаачид, залуу эрдэмтэд болон салбарын мэргэжилтнүүдэд зориулан “Алтны шороон ордууд ба ороген алтны ордуудын гарал үүсэл, геологийн уялдаа холбоо” сэдэвт хээрийн сургалт-аяллыг зохион байгуулах гэж байна.

🌍 Аяллын хүрээнд Заамарын шороон алтны ордуудын геологийн онцлог, тэдгээрийн эх үүсвэр болох ороген алтны хүдэржилттэй холбоотой байж болох уялдаа, мөн орчин үеийн геологийн судалгаанд хэрэглэгдэж буй нано, изотоп зэрэг шинэ арга, ололтыг онол, практиктай хослуулан танилцуулна.

👨‍🏫 Аяллыг МҮГХ-ны Бодлогын зөвлөлийн гишүүн, Монгол Улсын зөвлөх геологич, Геологи, эрдэс судлалын ухааны доктор (PhD), Round Up–2026 оны “Алдарт геологич” Г.Жамсрандорж удирдан явуулна.

🎓 Хээрийн сургалт-аялалд бүрэн хамрагдсан оролцогчдод мэргэшлийн 5 оноотой батламж олгоно.

📌 Үндсэн мэдээлэл

📅 Хугацаа: 2026.08.01–02 /2 өдөр/
📍 Байршил: Төв аймаг, Заамар сум — Хойд Хэнтийн алтны металлогений бүсийн Заамарын алтны дүүрэг
👥 Оролцогчдын тоо: 15–20 хүн
💳 Төлбөр: 300,000 төгрөг
/Хувь хүн болон байгууллагад е-баримт олгоно. Нэгдсэн зөвлөлийн гишүүн холбоод болон МҮГХ-ны гишүүдэд 10% хөнгөлөлттэй/

Дансны дугаар: MN860005005029666223
Гүйлгээний утга дээр: Овог нэр, утасны дугаар бичих.

📝 Бүртгэл:
📧 [email protected]
📞 99051281

⏳ Бүртгэл 2026 оны 7-р сарын 30-ны өдөр хүртэл явагдана.

🧭 Оролцогчдод өгөх мэдээлэл

Аяллын үеэр оролцогчдод дараах мэдээллийг хүргэнэ. Үүнд:

🔸 Заамарын алтны дүүргийн геологийн тогтоц
🔸 Алтны шороон ордуудын тархалт, гарал үүсэл
🔸 Шороон алтны ордууд ба ороген алтны хүдэржилтийн боломжит уялдаа холбоо
🔸 Хээрийн ажиглалт хийх аргачлал
🔸 Геологийн зураг болон холбогдох тайлбар материал бүхий гарын авлага

❗️Оролцогчид унаа, майхан, хоол хүнс болон бусад хувийн бэлтгэлээ өөрсдөө бүрэн хангаж ирнэ үү.

🦺 Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа
Хээрийн аялалд оролцогчид:

✅ Архи, дарс хэрэглэхгүй байх
✅ Бусдын тав тухыг алдагдуулахгүй байх
✅ Орон нутгийн иргэд, замын зорчигчид болон уурхайн ажилчдад хүндрэл учруулахгүй байх
✅ Өөрсдийн үүсгэсэн хог хаягдлыг хээр үлдээхгүйгээр авч явж, зориулалтын цэгт хаях үүрэгтэй

🚩 Цуглах, хөдөлөх газар

📅 2026.08.01-ний өглөө 08:00 цагт
📍 ECO International Tower-ийн зогсоол

Аяллын хөтөлбөр болон дэлгэрэнгүй мэдээллийг 8-р сарын 1-ний аялалд гарахын өмнөх уулзалт дээр оролцогчдод танилцуулна.

Address

Ulaanbaatar
14250

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбоо - Mongolian SEG posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share