05/09/2025
Хүүгийнхээ унтлагын өрөөний хажуугаар өнгөрч явсан аав өрөө нь ер бусын цэвэрхэн байгааг анзаарч, дэрэн дээр нэгэн дугтуй байхыг харав…
"Аавд" гэж хаягласан тэр дугтуйг түгшүүртэйгээр гар нь чичрэн байж задлалаа…
“Хайрт аав аа…
Танд энэ захидлыг бичиж байгаадаа хүлцэл өчье...
Би шинэ найз охинтойгоо хамт зугтаж байна…
Ээж та хоёртой учраа олох гэж бөөн юм болох байх гэж бодоод захидал бичиж үлдээхээр шийдсэн юм…
Би Стейситэй жинхэнэ хүсэл тэмүүллийг олж авсаан, ааваа…
Тэр үнэхээр сайхан сэтгэлтэй, гэхдээ та түүний бүх шивээс, бариу мотоциклийн хувцас, мөн надаас хамаагүй эгч гэдгийг хараад яагаад ч зөвшөөрөхгүй байсан гэдгийг чинь би мэдэж байгаа…
Гэхдээ, энэ бол зөвхөн хайр дурлал, хүсэл тэмүүлэл биш, аав аа…
Тэр жирэмсэн…
Бид маш их аз жаргалтай байх болно гэж Стейси хэлсэн…
Тэр ойд нэг чиргүүлтэй, өвөлжингөө түлэх модтой…
Бид олон хүүхэдтэй болохыг мөрөөддөг…
Стейси маригуана хэнийг ч алахгүй гэж хэлсэн нь миний нүдийг нээсэн…
Бид өөрсдөдөө зориулж тарихаас гадна бусад хүмүүстэй кокаин, экстази хар тамхиар арилжаалах болно…
Энэ хооронд бид шинжлэх ухаан ДОХ-ын эмчилгээг олоосой гэж залбирах болно, ингэснээр Стейсигийн бие сайжирна...
Тэр эдгэх нь гарцаагүй…
Санаа зоволтгүй, ааваа, би 15 настай, би өөрийгөө хэрхэн аваад явахаа мэднэ…
Хэзээ нэгэн өдөр бид эргэн ирж таныг олон ач нартайгаа танилцах боломжтой болгоно…
Хайртай шүү, таны хүү Жош…
Жич: Аав аа, дээрхийн аль нь ч үнэн биш…
Би Жэйсоны гэрт байгаа…
Гал тогооны ширээн дээр байгаа сурагчийн дэвтэрт бичигдсэн дүнгээс ч муу зүйл амьдралд байдгийг танд сануулах гэсэн юмаа…
Намайг гэртээ очиход аюулгүй болсон үед залгаарай"…🤣🤣😂