AFS Mongolia

AFS Mongolia Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from AFS Mongolia, Ulaanbaatar.

🧩Идэвхтэй дэлхийн иргэдийг🌈AFS бүтээнэ!
Хүүхэд, залуучуудад 21-р зууны ур чадварыг суурилуулах ✈️13-18 насны сурагч солилцоо,
🌐18-32 насны ОУ-ын сургалт чуулган,
🧑🏻‍🏫багш сурган хүмүүжүүлэгч нарт зориулсан төрөл бүрийн боломжууд~✈️🧭🗺 AFS соёл солилцооны хөтөлбөр нь шударга, энх тайван ертөнцийг
бий болгоход шаардлагатай мэдлэг, чадвартай иргэнийг хөгжүүлэхэд туслах зорилготой олон улсын сайн ду

рын, ашгийн бус ТББ бөгөөд дэлхийн 70 гаруй оронд албан ёсны салбартай, 100 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг хамгийн НЭР ХҮНДТЭЙ, ХАРИУЦЛАГАТАЙ, ОЛОН ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ соёл солилцооны хөтөлбөр юм.

🌱 EFFECT+ INTERNATIONAL YOUTH SUMMER CAMP 2026🌈 In collaboration with OI Heritage Workshop , AFS Mongolia is excited to ...
17/06/2026

🌱 EFFECT+ INTERNATIONAL YOUTH SUMMER CAMP 2026

🌈 In collaboration with OI Heritage Workshop , AFS Mongolia is excited to organize the Effect+ Summer Camp from June 25–30 under the theme “Nomadic Civilization and Land Degradation.” The program is designed for young people from around the world and aims to raise awareness of the United Nations Sustainable Development Goals (SDGs) while fostering and promoting Global Citizenship.

This program is being implemented as part of the 17th Session of the Conference of the Parties (COP17) to the United Nations Convention to Combat Desertification, which will be hosted in Mongolia.

Effect+ is an international program that was recognized as one of the Best Global Citizenship Education Programs in 2021 by the UNESCO Asia-Pacific Centre of Education for International Understanding (APCEIU).

Benefits of participating in the program:

✌️ Gain knowledge about the Sustainable Development Goals (SDGs)

✌️ Develop as a global citizen

✌️ Explore self-awareness and learn about cultural diversity and uniqueness

✌️ Connect with a new generation of creative and inspiring young leaders

Eligibility Requirements:

✅ Aged 14–18

✅ Motivated to learn about the Sustainable Development Goals and Global Citizenship

✅ Eager to learn, grow personally, and continue sharing and expanding the impact of the Effect+ program

✅ Available to stay at the camp and participate fully for the entire 6-day program from June 25–30

📮 Application Deadline: Saturday, June 20

🔗 Apply here: http://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeaMkVl2d4JoyO2mXoSvgPmUwAQxSqYgBcrXPclxsfD45MoOw/viewform?usp=send_form

🌱 EFFECT+ ОЛОН УЛСЫН ЗАЛУУЧУУДЫН ЗУНЫ ЗУСЛАН 2026🌈 AFS Mongolia нь .heritage -тэй хамтран Монголд олон орны хүүхэд залуу...
17/06/2026

🌱 EFFECT+ ОЛОН УЛСЫН ЗАЛУУЧУУДЫН ЗУНЫ ЗУСЛАН 2026

🌈 AFS Mongolia нь .heritage -тэй хамтран Монголд олон орны хүүхэд залууст зориулан НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Зорилтуудыг таниулах, Дэлхийн Иргэншлийг төлөвшүүлэх, түгээх зорилготой, “Effect+ зуны зуслан“ хөтөлбөрийг “Нүүдлийн соёл иргэншил ба Газрын доройтол” сэдвээр 6 сарын 25-наас 6 сарын 30-ны хооронд хэрэгжүүлэхээр боллоо!

Энэхүү хөтөлбөр нь Монгол улсад зохион байгуулагдах цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурал(COP17)-ын хүрээнд хэрэгжиж байна.

"Effect+" нь ЮНЕСКО-ийн Олон улсын ойлголцлын төлөөх боловсролын Ази, Номхон далайн төвийн 2021 онд Дэлхийн иргэншил олгох шилдэг хөтөлбөрийн нэгээр шалгарсан олон улсын хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрт хамрагдах давуу тал нь:
✌️Тогтвортой Хөгжлийн Зорилтуудын талаарх мэдлэгтэй болох
✌️Дэлхийн иргэн болж төлөвших
✌️Өөрийгөө таньж мэдэх, соёлын ялгаа, онцлогт суралцах
✌️Шинэ үеийн бүтээлч, манлайлагч үе тэнгийн хамт олонтой танилцах.

Шалгаруулалтад тавигдах шаардлага:
✅14-18 настай
✅Тогтвортой Хөгжлийн Зорилтууд болон Дэлхийн иргэншлийн талаар мэдлэгтэй болох зорилго, тэмүүлэлтэй
✅Effect+ хөтөлбөрөөс суралцах, өөрийгөө хөгжүүлэх, цаашид хөгжүүлэн түгээх чин хүсэл эрмэлзэлтэй
✅6 сарын 25-наас 6 сарын 30-ны хооронд 6 хоногийн туршид зусланд байрлан хөтөлбөрт хамрагдах боломжтой байх

📮 Бүртгэл хаагдах: 6-р сарын 20, Бямба
🔗 Бүртгүүлэх холбоос: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeaMkVl2d4JoyO2mXoSvgPmUwAQxSqYgBcrXPclxsfD45MoOw/viewform?usp=send_form

📣💙Бид Хост гэр бүл хайж байна! Дэлхийн нөгөө талд амьдардаг өөр нэгэн хүү эсвэл охинтой болмоор байна уу? 🌍🧑‍🧑‍🧒‍🧒Гэр бү...
27/05/2026

📣💙Бид Хост гэр бүл хайж байна!

Дэлхийн нөгөө талд амьдардаг өөр нэгэн хүү эсвэл охинтой болмоор байна уу? 🌍🧑‍🧑‍🧒‍🧒
Гэр бүлээрээ хэлний мэдлэгээ дээшлүүлж, соёлын гайхалтай солилцоонд хамтдаа оролцохыг хүсэж байна уу?

AFS-ийн тусламжтайгаар гэртээ гадаад сурагч хүлээн авч, дэлхийн соёлыг гэртээ урингаа насан туршийн нандин дурсамжийг хамтдаа бүтээх боломжийг бид танд санал болгож байна. 🫶🏻🏡

⏱️ Манай хөтөлбөрүүд хугацааны хувьд өөр өөр байдаг тул та өөрийн гэр бүлд тохирохыг нь сонгох боломжтой.

Хост гэр бүл болох үүд хаалга хэн бүхэнд нээлттэй бөгөөд AFS таныг алхам тутамд тань чиглүүлж, тусалж дэмжих тул та эргэлзэлгүй QR-ыг уншуулаад формыг бөглөөд үзээрэй📝

📬 Асуух зүйл байвал бидний хуудас руу бичих эсвэл доорх дугаар руу залгаж мэдээлэл авах боломжтой.
📞 Утас: 72559151
🌐 Дэлгэрэнгүй мэдээлэл: afs.mn

🇯🇵Японд намрын 1 сар суралцах Монбүшо-гийн хагас тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтыг албан ёсоор эхлүүллээ!🌈🪁Энэхүү хөт...
16/05/2026

🇯🇵Японд намрын 1 сар суралцах Монбүшо-гийн хагас тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтыг албан ёсоор эхлүүллээ!🌈🪁

Энэхүү хөтөлбөр нь ахлах ангийн сурагчдад 1 сарын хугацаанд япон хэл болон соёлд суралцах боломжийг олгодог билээ⛩️📖

Хөтөлбөрийн ач холбогдол:
🎏Хөтөлбөрийн хугацаанд япон айлд амьдарч, ахлах сургуульд суралцана
🎏Япон, англи хэлнийхээ мэдлэгийг сайжруулна
🎏Япон орны түүх соёлоос суралцахаас гадна бусад гадаад орны хүүхдүүдтэй найз нөхөд болно

Үндсэн шаардлага:
🔹Япон хэлний ярианы чадвар
🔹2008 оны 4.2-с 2011 оны 4.1 хооронд төрсөн байх
🔹Бүртгүүлэх үедээ буюу одоогийн байдлаар 9-11-р ангийн сурагч байх
🔹Япон хэл болон соёлд суралцах чин хүсэлтэй байх
Хөтөлбөрийн төлбөр: 2850$ (✈️Онгоцны тийз тэтгэлэгтэй)

⏰Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа: 2026 оны 05-р сарын 28

🔗Бүртгүүлэх болон дэлгэрэнгүй мэдээлэл: afs.mn/myprograms

Японд солилцооны сурагч болохыг хүсч буй сурагч бүрийг өргөдлөө илгээгээд өөрийгөө сорьж үзэхийг зөвлөж байна📩🤗

🇯🇵Япон улс руу чиглэсэн дараах төрлийн хөтөлбөрүүд байдаг бөгөөд хөтөлбөр тус бүр өөрийн гэсэн онцлог зорилго, суралцах ...
29/04/2026

🇯🇵Япон улс руу чиглэсэн дараах төрлийн хөтөлбөрүүд байдаг бөгөөд хөтөлбөр тус бүр өөрийн гэсэн онцлог зорилго, суралцах хугацаатай🌈

Зураг бүр лүү орж хөтөлбөрүүдийн тухай товч мэдээлэлтэй танилцаарай🍙🗾

🇮🇹 Итали улсад суралцах соёл солилцооны хөтөлбөрийн шалгаруулалт албан ёсоор зарлагдлаа! 📣🌍 Европын соёл иргэншлийн өлги...
29/04/2026

🇮🇹 Итали улсад суралцах соёл солилцооны хөтөлбөрийн шалгаруулалт албан ёсоор зарлагдлаа! 📣

🌍 Европын соёл иргэншлийн өлгий нутаг, урлаг түүхийн баялаг өвтэй Итали улсад суралцаж, олон улсын орчинд өөрийгөө хөгжүүлэх боломж нээгдэж байна.

Энэхүү хөтөлбөрт оролцсоноор:

🍀 Итали гэр бүлд амьдарч, соёлд нь суралцах
🍀 Итали ахлах сургуульд суралцах
🍀 Орон орны найзуудтай болж, нандин дурсамж бүтээх
🍀 Өөрийгөө болон дэлхийг өөр өнцгөөс нээх
🍀 Бие даах чадвар болон гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэх боломжтой.

🏃‍♀️ Хөтөлбөр бүрт цөөн орон тоо байгаа тул амжиж бүртгүүлээрэй!

🌐 Дэлгэрэнгүй мэдээлэл ба бүртгэл: https://afs.mn/myprograms/

Бидний хайртай   булан маань эргэн ирлээ!Энэ удаагийн   булангаараа Унгар улсын соёл солилцооны хөтөлбөрийн оролцогч Бул...
24/04/2026

Бидний хайртай булан маань эргэн ирлээ!

Энэ удаагийн булангаараа Унгар улсын соёл солилцооны хөтөлбөрийн оролцогч Булгантамирын сэтгэлд үлдсэн хамгийн мартагдашгүй дурсамжаас хүргэж байна.❤️🗺️

"Чех улсад би хост гэр бүлтэйгээ аялал зугаалгаар явж байлаа. Би хост эгчтэйгээ их дотно болчихсон, яг л төрсөн эгч дүүс шиг байсан юм. Хамгийн сонирхолтой нь, тэр надаас түрүүлээд Монголтой холбоотой зүйлсийг олж харж чаддаг байлаа. Гудамжаар явж байхдаа ч, музей үзэж байхдаа ч тэр надаас түрүүлж олж хараад намайг гайхшруулдаг байв.

Нэг өдөр бид хоёр Чех улсын "Алтан Прага" гэдгээрээ алдартай төв хотоор нь аялж байхад гэнэт л манай эгч: "Hey hey, Булгаа, тэр Чингис хаан мөн юм биш үү?" гэж асуув. Тэгээд хартал музей дээр Чингис хаан гэсэн баннер байхыг олж харлаа. Энэ л мөчид бид хоёр өөр өөр орны хүмүүс ч гэлээ соёл гэдэг зүйл хүмүүсийг холбож чаддаг гүүр болдог юм байна гэдгийг тодоос тод ойлгож авсан даа."

Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг:
🌐 afs.mn/myprograms/

🧩Унгар улсын 2025 оны 3 сарын хөтөлбөрийн оролцогч Булгантамирын адал явдлаас хуваалцаж байна.Европын соёл, Унгар гэр бү...
24/04/2026

🧩Унгар улсын 2025 оны 3 сарын хөтөлбөрийн оролцогч Булгантамирын адал явдлаас хуваалцаж байна.

Европын соёл, Унгар гэр бүлийн уур амьсгал тэрний төсөөллөөс хэр өөр байсныг зураг бүрийн тайлбараас уншаарай!

Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг:
🌐 afs.mn/myprograms/

Ирээдүйд Унгар улсын Засгийн газрын тэтгэлэгээр (Stipendium Hungaricum) дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол эзэмшихээ...
24/04/2026

Ирээдүйд Унгар улсын Засгийн газрын тэтгэлэгээр (Stipendium Hungaricum) дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол эзэмшихээр төлөвлөж байна уу?🎓✨

Тэгвэл AFS-ийн соёл солилцооны хөтөлбөр нь хүүхдэд тухайн улсынхаа соёл, хүмүүс болон сурах орчинтой "биеэр" танилцаж, ирээдүйн томоохон зорилгодоо бэлдэх хамгийн том хөшүүрэг болдог. 🚀

🔷 Их сургуульд орохоосоо өмнө Унгарт амьдарч үзсэнээр ирээдүйд тэтгэлэгт өрсөлдөхөд бусдаас илүү давуу талтай, туршлагатай болно.
🔷 Унгар хүмүүсийн сэтгэлгээ, зан заншилтай танилцаж, тухайн улс ирээдүйн "Perfect Match" мөн эсэхийг таних боломж.

Европын зүрхэнд өнгөрүүлэх энэхүү адал явдал сурагчдын хувь хүний хөгжил, бие даах чадварт насан туршийн тод хуудас болон үлдэнэ. 🏰🌠

🌐Бүртгүүлэх линк: https://afs.mn/myprograms/

🇭🇺 УНГАР УЛСАД СУРАЛЦАХ СОЁЛ СОЛИЛЦООНЫ ХЭЛТӨЛБӨР НЭЭГДЛЭЭЕвропын зүрхэнд орших, түүх соёл болон архитектурын гайхамшиг ...
24/04/2026

🇭🇺 УНГАР УЛСАД СУРАЛЦАХ СОЁЛ СОЛИЛЦООНЫ ХЭЛТӨЛБӨР НЭЭГДЛЭЭ

Европын зүрхэнд орших, түүх соёл болон архитектурын гайхамшиг болсон Унгар улсад суралцах хөтөлбөрийн бүртгэл албан ёсоор эхэллээ! ✨

Энэхүү хөтөлбөр нь хүүхдэд зөвхөн аялах биш, Унгар гэр бүлд амьдарч, Европын ахлах сургуулийн орчинд суралцан, бие даах чадварт суралцах болон насан туршийн үнэ цэнтэй найз нөхөдтэй болох алтан боломжийг олгодог. 🏰🌍

✅ Хөтөлбөрийн онцлог:

- Европын чанартай боловсролын системтэй танилцах
- Соёлын ялгааг ойлгож, дэлхийн иргэн болж төлөвших
- Аюулгүй, найрсгаас гадна өвөрмөц соёлтой орчинд өөрийгөө нээх

🏃🏻‍♂️ Энэ жилийн сонгон шалгаруулалтад цөөн тооны сурагч хүлээн авах тул амжиж бүртгүүлээрэй.

🔗 Бүртгүүлэх линк: https://afs.mn/myprograms/

Address

Ulaanbaatar

Telephone

+97672559151

Alerts

Be the first to know and let us send you an email when AFS Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to AFS Mongolia:

Shortcuts

Share