Friedrich-Ebert-Stiftung Mongolia

Call Directions Website Contact the organization

Friedrich-Ebert-Stiftung Mongolia FES is the oldest German political foundation, committed to the ideals and values of social democracy

FES is the oldest German political foundation, committed to the ideals and values of social democracy.

🇲🇳📌Та Монгол Улсыг хаана байрлуулах вэ? Санал бодлоо сэтгэгдэл хэсэгт хуваалцаарай! Өнгөрсөн долоо хоногт Олон Улсын Хөд...
16/06/2026

🇲🇳📌Та Монгол Улсыг хаана байрлуулах вэ? Санал бодлоо сэтгэгдэл хэсэгт хуваалцаарай!

Өнгөрсөн долоо хоногт Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага (ОУХБ)-ын Олон улсын хөдөлмөрийн бага хурлаас "Платформ эдийн засаг дахь зохистой хөдөлмөрийн тухай" 193 дугаар Конвенцыг шинээр баталлаа. Энэ нь платформ суурьтай хөдөлмөр эрхлэлтийг зохицуулахаар батлагдаж буй олон улсын хөдөлмөрийн анхдагч стандарт юм.

Цаашид ямар алхам хийгдэх вэ? Улс орнууд тус Конвенцыг үндэсний хууль тогтоомж, бодлогодоо хэрхэн тусгах, тусгах эсэхээ шийдвэрлэх шаардлагатай болж байна. Улс орнууд үүнийг соёрхон батлахгүй байсан ч конвенцын агуулга, зарчмууд нь цаашдын хууль эрх зүйн мэтгэлцээн, шүүхийн шийдвэр, компанийн дотоод журам, хамтын гэрээ, хэлэлцээр болон олон нийтийн хэлэлцүүлэгт тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлсээр байх болно.

2026 оны Олон улсын хөдөлмөрийн бага хурлын угтал болгож, Бангкок хотноо зохион байгуулагдсан манай сангийн "Хөдөлмөрийн ирээдүй" сэдэвт чуулга уулзалтаар Ази, Номхон далайн бүс нутгийн үйлдвэрчний эвлэлийн удирдлагууд, бодлого боловсруулагчид, судлаачид болон иргэний нийгмийн төлөөллүүд цугларч, энэхүү шийдвэр амьдрал дээр хэрхэн хэрэгжих талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Нөхцөл байдлыг үнэлэх ажлын хэсгийн уулзалтын үеэр оролцогчид улс орнуудын платформ суурьтай хөдөлмөр эрхлэлтийг зохицуулах "бэлэн байдал" болон тус Конвенцыг соёрхон батлах "магадлал"-ыг хооронд нь харьцуулан шинжилсэн юм. Энэхүү хэлэлцүүлгээр засгийн газруудын сонирхол, улс төрийн хүсэл эрмэлзэл, институцийн чадавхи болон хөдөлмөрийн хөдөлгөөний өрнөл зэрэг хүчин зүйлсийг харгалзан үзсэн.

💬Уулзалтаас гарсан гол дүгнэлтийг танилцуулбал: Конвенцыг соёрхон батлах нь чухал ч, хэрэгжүүлэх нь үүнээс дутахгүй чухал юм. Хэрэв үр дүнтэй хяналт шалгалт, нийгмийн хамгаалал болон ажилчдын төлөөлөл байхгүй бол платформ суурьтай хөдөлмөр эрхлэгчид эрх зүйн зохицуулалтын гадна үлдэж, хохирох эрсдэлтэй хэвээр байна.

📝Мэдэгдэл: Энэхүү харьцуулсан үнэлгээ нь тухайн улс орнуудын албан ёсны байр суурь биш бөгөөд зөвхөн уулзалтад оролцсон оролцогчдын хувийн дүгнэлт, ойлголтод үндэслэсэн болно.

Readiness vs. Likelihood? Ratifying the new ILO Convention 193

🛵 Last week, the ILO’s International Labour Conference adopted Convention No. 193 on Decent Work in the Platform Economy, the first international labour standard dedicated to platform work.

What comes next? Countries will now decide whether and how to bring the Convention into national laws and policies. Even where it is not ratified, the Convention may still influence legal debates, court rulings, company practices, collective bargaining and public discussion.

Ahead of the 2026 ILC, our Future of Work Conference in Bangkok brought together trade union leaders, policymakers, researchers and civil society actors from across Asia-Pacific to discuss what this could mean in practice.

In a stocktaking workshop, participants mapped countries’ readiness to regulate platform work against their likelihood of ratifying the Convention. The discussion considered factors such as government interest, political momentum, institutional capacity and labour movement dynamics.

The board’s main insight stood out: ratification matters, but implementation matters too. Without effective enforcement, social protection and worker representation, platform workers may still fall through the cracks.

Note: The mapping reflects participants’ perceptions, not official country positions.

-----------

📌 Where would you place your country? Share with us in comments!

15/06/2026

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо болон Фридрих-Эбертийн сан хамтран 2026 оны 6 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Чингис хотод “Хөдөлмөрлөх эрх – Зүүн бүсийн сургалт, зөвлөгөөн” амжилттай зохион байгууллаа.

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо болон Фридрих-Эбертийн сан хамтран 2026 оны 6 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд Хэнти...
15/06/2026

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо болон Фридрих-Эбертийн сан хамтран 2026 оны 6 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Чингис хотод “Хөдөлмөрлөх эрх – Зүүн бүсийн сургалт, зөвлөгөөн” амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээнд зүүн бүсийн төр, ажил олгогч, үйлдвэрчний эвлэлийн 60 орчим төлөөлөгчид цугларлаа.
Технологийн хөгжил, хөдөлмөрийн зах зээлийн өөрчлөлтийн энэ үед нийгмийн түншлэл, хөдөлмөрийн аюулгүй байдал, нийгмийн даатгал болон бүс нутгийн тулгамдсан асуудлуудыг хамтын оролцоо, нийгмийн яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх нь нэн чухал болохыг талууд онцоллоо. Хөдөлмөрлөх эрхийг хангах, зохистой хөдөлмөрийг төлөвшүүлэхэд чиглэсэн бодит нэгэн алхам боллоо!
#МҮЭХ #ФридрихЭбертийнСан #ХөдөлмөрлөхЭрх
#нийгмийнТүншлэл
----
Starke Sozialpartnerschaft für Arbeitnehmerrechte in der Mongolei!
Vom 10. bis 11. Juni 2026 versammelten sich über 60 Vertreter von Staat, Arbeitgebern und Gewerkschaften in Chinggis City in der Provinz Chentii. Das Ziel des regionalen Treffens, das vom Mongolischen Gewerkschaftsverband (CMTU) in Kooperation mit der Friedrich-Ebert-Stiftung Mongolei organisiert wurde: Die Stärkung der Sozialpartnerschaft und der Schutz von Arbeitnehmerrechten in der Ostregion des Landes.
Der Arbeitsmarkt verändert sich weltweit rasant. Umso wichtiger ist der gemeinsame Dialog, um maßgeschneiderte Lösungen für regionale Herausforderungen zu finden – von Arbeitssicherheit bis hin zur Sozialversicherung. Ein wichtiger Schritt hin zu guter Arbeit und starker Kooperation auf neuer Ebene!

🕊 ФЭС Олон улсын энхийг сахиулагчдын өдрийг тохиолдуулан  Монгол Улсын Батлан хамгаалах яам ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠬᠠᠮᠠᠭ...
25/05/2026

🕊 ФЭС Олон улсын энхийг сахиулагчдын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Батлан хамгаалах яам ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠶᠠᠮᠤ , Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн-тэй хамтран “Энхийг дэмжих ажиллагааны сургамж, тэргүүн туршлага – Энхийн төлөөх хамтын ажиллагаа” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа.

Тус хуралд АНУ, Япон, ХБНГУ, БНКУ, БНСУ зэрэг улсын төлөөлөгчид оролцож, энхийг дэмжих ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, тэргүүн туршлага, хамтын ажиллагааны боломжийн талаар илтгэл хэлэлцүүлэв. Мөн энхийг сахиулагчдын нийгмийн хамгаалал, аюулгүй байдлын орчны өөрчлөлт, технологийн дэвшлээс үүдэлтэй шинэ сорилт, олон улсын хамтын ажиллагааны шийдлийн талаар өргөн хүрээнд санал солилцлоо.

Хурлын онцлох илтгэлийн нэг болох “НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа дахь МУ-ын Зэвсэгт хүчний эмэгтэй энхийг сахиулагчдын оролцоо: Шинэ нөхцөл байдалд хариу үйлдэл үзүүлэх нь” сэдвээр НҮБ-ын төв штабт албан үүрэг гүйцэтгэсэн Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлалын офицер, хурандаа Н.Нямжаргал илтгэл хэлэлцүүллээ.

----

🌐 On the occasion of the International Day of UN Peacekeepers, FES, in collaboration with the Ministry of Defense of Mongolia and the Defense Research Institute, successfully organized the international academic conference titled “Lessons learned and best practices in peace support operations: International Cooperation for Peace.”

Representatives from the United States, Japan, the Republic of Korea, Germany, and the Republic of Kazakhstan participated in the conference, delivering presentations on the current landscape of peace support operations, best practices, and opportunities for international cooperation. Participants also exchanged views on a wide range of issues, including the social protection of peacekeepers, changes in the security environment, emerging challenges driven by technological advancement, and solutions through international cooperation.

One of the conference’s featured presentations, “Mongolian Armed Forces women peacekeepers’ participation in UN Peace operations: Responding to the New Realities”, was delivered by Colonel N. Nyamjargal, an officer of the Special Forces Command of the Mongolian Armed Forces, who recently completed her service at the United Nations Headquarters.

**📌 [МАНЛАЙЛЛЫН ХӨТӨЛБӨР: ОНОЛООС ТӨСӨЛ РҮҮ] 🚀🔥**"ҮЭ-ийн залуучуудын манлайллын хөтөлбөр"-ийн 3 болон 4 дэх өдрүүд МАШ э...
21/05/2026

**📌 [МАНЛАЙЛЛЫН ХӨТӨЛБӨР: ОНОЛООС ТӨСӨЛ РҮҮ] 🚀🔥**

"ҮЭ-ийн залуучуудын манлайллын хөтөлбөр"-ийн 3 болон 4 дэх өдрүүд МАШ эрчимтэй, практик дадлага ажлуудаар дүүрэн өрнөж байна! 👋⚡️

14 аймгийн, 7 салбарын 25 залуу лидерүүд маань зөвхөн асуудал яриад суух биш, түүнийг хэрхэн БОДИТ ШИЙДЭЛ, ТӨСӨЛ болгох арга зүй-д суралцаж, багаараа эерэг өрсөлдөөн хийж байна. 🧠💡
🧠 **Эдгээр өдрүүдэд залуус маань ямар дадлага ажлуудыг хийв?**
✅ **"Дөрвөн хүчний онол"**-д тулгуурлан залуучууд бидэнд яг ямар нөөц бололцоо, давуу тал, эрх мэдэл байгааг бүрэн зураглаж, оношиллоо.
✅ Салбар бүрт тулгарч буй **"Асуудлаа" ➡️ "Зорилго"** болгон хувиргах логик шилжилтийг хийв.
✅ Тодорхойлсон зорилгоо хэрхэн амьдралд хэрэгжихүйц **"Шийдэл"** болгох гарцуудыг уралдуулан хэлэлцлээ.
✅ Эцэст нь, гаргасан шийдлүүдээ орон нутаг, салбартаа хэрэгжүүлэх бодит **"ТӨСӨЛ"** болгон баг баргаараа боловсруулж байна. 📋✨

Үйлдвэрчний эвлэлийн шинэ үеийн залуус маань нийгэм болон хөдөлмөрийн зах зээлд эерэг өөрчлөлтийг авчрах "Бүтээгч" төслүүдээ тун удахгүй бэлэн болгоно.

Залуусын маань эрч хүч, багийн ажиллагаа үнэхээр супер байна! 💪🌟
#МҮЭХ #ЗалуучуудынХороо #ЗалуучуудынМанлайллынХөтөлбөр #7дахьЖил #ОнолоосПрактикт #ЗалууЛидерүүд #ТөслийнМенежмент #ХөгжлийнТүүчээ
2026.05.21

 📣 МҮЭХ-ны Залуучуудын хорооны 7 дахь жилийн "Манлайллын хөтөлбөр" амжилттай үргэлжилж байнаМонголын Үйлдвэрчний Эвлэлий...
20/05/2026


📣 МҮЭХ-ны Залуучуудын хорооны 7 дахь жилийн "Манлайллын хөтөлбөр" амжилттай үргэлжилж байна
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо (МҮЭХ)-ны Залуучуудын хороо, ХБНГУ-ын ФЭС-тай хамтран зохион байгуулдаг, шинэ үеийн залуу удирдагчдыг бэлтгэх "ҮЭ-ийн залуучуудын манлайллын хөтөлбөр" 7 дахь жилдээ амжилттай хэрэгжиж, 3 дахь өдрөө үргэлжилж байна.

Энэ жилийн хөтөлбөрт Монгол орны өнцөг булан бүрээс буюу 14 аймгийн, хөдөлмөрийн зах зээлийн өнгө төрхийг тодорхойлж буй 7 өөр салбарын шилдэг 25 залуу лидер шалгаран оролцож, нэгэн дор цуглаад байна.

🧠 Онолоос практик руу: Залуус юу суралцав?
Хөтөлбөрийн эхний 3 өдөр маш эрчимтэй, бүтээлч бөгөөд ажил хэрэгч уур амьсгалд өрнөж, залуучууд хөдөлмөрлөх эрхийн хамгаалалт, манлайллын чиглэлээр дараах цогц мэдлэгийг эзэмшлээ. Үүнд:

ҮЭ-ийн суурь ба Нөлөөлөл: Үйлдвэрчний эвлэлийн үндсэн мэдлэг болон нийгэмд чиглэсэн нөлөөллийн ажлыг хэрхэн зөв арга зүйгээр, үр дүнтэй зохион байгуулах тухай хэлэлцлээ.

Хөдөлмөрийн зах зээл ба Судалгаа: "Монгол Улсын залуучуудын хөдөлмөр эрхлэлт ба ҮЭ-ийн оролцоо" сэдвийг хөндөж, асуудлыг олон талаас нь шинжлэх Дөрвөн хүчний онол /PRA/-ыг практикт ашиглаж сурав.

Хүний эрх ба Өөрийн оношилгоо: Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон Хөдөлмөрлөх эрхийг уялдуулан судалж, "Эрхийн дугуй" дасгалаар өөрийн эрх, үүргийн тэнцвэрийг бодитоор оношилно.

Хуулийн шинэчлэл зураглалаар: Хөдөлмөрийн тухай хуулийн бүтэц, гол өөрчлөлтүүдийг хуурай тогтоох биш, Хуулийн "Map буюу зураглал" схемээр маш ойлгомжтойгоор задлан шинжиллээ.

Ажлын байрны аюулгүй байдал (OSH): Зөвхөн техникийн аюулгүй байдлаас гадна орчин үеийн хөдөлмөрийн зах зээлд хамгийн чухалд тооцогдох болсон Ажлын байрны дарамт, шахалт болон Сэтгэл зүйн аюулгүй байдал-ын талаар чухал хэлэлцүүлгүүдийг өрнүүлэв.

Түүх ба Ирээдүйн чиг хандлага: Дэлхийн аж үйлдвэрийн анхны хувьсгалаас эхлээд өнөөдрийн платформд суурилсан хөдөлмөр эрхлэлт буюу "Gig economy" хүртэлх хугацаанд ҮЭ-ийн гүйцэтгэсэн түүхэн үүрэг, ирээдүйн чиг хандлагыг тодорхойллоо.

✊ Шинэ үе - Шинэ манлайлал
Салбар бүрээс цугласан залуу лидерүүд маань зөвхөн танхимын сургалтаар хязгаарлагдахгүй, багаар ажиллах чадвараа хөгжүүлж, өөрсдийн салбарт тулгарч буй асуудлуудыг цаашид хэрхэн цахим шилжилт, инновацтай уялдуулан шийдвэрлэх гарц гаргалгааг уралдуулан хэлэлцэж байна.

Хөтөлбөр дараагийн өдрүүдэд илүү сонирхолтой практик дасгалууд, удирдлагуудын уулзалтаар үргэлжлэх бөгөөд 14 аймаг, 7 салбарын залуусын дуу хоолой болсон эдгээр 25 оролцогч маань хөтөлбөрөө дуусгаад өөрсдийн салбар, орон нутагтаа эерэг өөрчлөлтийг түүчээлэх "Супер хүч"-тэй болон буцах юм.

"Залуучуудын дуу хоолой — Хөдөлмөрийн зах зээлийн ирээдүйн хөдөлгүүр"
МҮЭХ-ны Залуучуудын хороо
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо
Монголын Хөдөлмөрийн Их Сургууль
Friedrich-Ebert-Stiftung Friedrich-Ebert-Stiftung Mongolia
МҮЭХ-ны Эмэгтэйчүүдийн хороо

#МҮЭХ #ЗалуучуудынХороо #ЗалуучуудынМанлайллынХөтөлбөр #7дахьЖил #ХөдөлмөрлөхЭрх #ЛидерЗалуус

✨ФЭС нь Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо-ны дэргэдэх МҮЭХ-ны Эмэгтэйчүүдийн хороотой хамтран “Жендэрийн эрх тэгш бай...
18/05/2026

✨ФЭС нь Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо-ны дэргэдэх МҮЭХ-ны Эмэгтэйчүүдийн хороотой хамтран “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах манлайллын хөтөлбөр”-ийн оролцогчдод зориулсан “Жендэр ба оролцоо” сэдэвт хоёр өдрийн анхан шатны сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтад МҮЭХ-ны гишүүн 21 аймаг болон салбар холбоодын удирдлагууд хамрагдсан бөгөөд жендэрийн мэдрэмжтэй, хүний эрхийг дээдэлсэн байгууллагын соёл, орчныг бүрдүүлэх талаар мэдлэг, ойлголтоо гүнзгийрүүлэв.

Сургалтын хүрээнд ФЭС-гаас эрхлэн гаргаж, монгол хэлнээ орчуулан хүргэж буй “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хувирган өөрчлөлт” гарын авлагад тулгуурлан:

- Хүний эрх, тэгш байдлыг хангах,
- үл ялгаварлан гадуурхах зарчмыг төлөвшүүлэх,
- хөдөлмөрийн хүрээн дэх аюулгүй, эрүүл, хүндэтгэлтэй орчныг бүрдүүлэх,
- байгууллагын бүтэц, соёлд жендэрийн мэдрэмжтэй бодлого, үнэт зүйлсийг
нэвтрүүлэх стратегиудыг танилцууллаа.

Жендэрийн эрх тэгш байдлын талаарх ойлголт, мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй сургагч багш Доктор, дэд профессор Ц.Цэцэгжаргал, Доктор, дэд профессор Н.Болдмаа, МҮЭХ-ны эмэгтэйчүүдийн хорооны дарга Б.Энхтөгс, ФЭС-гийн төслийн менежер Д.Мөнхцацрал болон нийт оролцогчдодоо талархал илэрхийлье. 🌷

Гарын авлагын англи хэл дээрх хувилбарын холбоосыг коммент хэсгээс үзнэ үү.

#ХувирганӨөрчлөлт #ЖендэрийнЭрхТэгшБайдал
----

✨FES, jointly with the Women’s Committee of CMTU, successfully organized a two-day introductory training on “Gender and Participation” for participants of the “Leadership Programme for Gender Equality.”

The training brought together leaders from CMTU’s member organizations across all 21 provinces and sectoral trade unions, providing them with an opportunity to deepen their understanding of how to foster gender-sensitive, human rights-based organizational cultures and environments.

Based on the handbook “Transformative Change for Gender Equality,” published and translated into Mongolian by FES, the training introduced strategies to:

- promote human rights and equality
- foster principles of non-discrimination
- create safe, healthy, and respectful workplaces
- integrate gender-sensitive policies and values into organizational structures and culture

We sincerely thank trainers Dr. Associate Professor Ts. Tsetsegjargal and Dr. Associate Professor N. Boldmaa, B. Enkhtugs, Chair of the CMTU Women’s Committee, FES Project manager D. Munkhtsatsral, and all participants for their valuable contribution to promоting awareness and understanding of gender equality. 💜

Please find the link to the English version of the handbook in the comments section below.

🇪🇺 Европын   намууд шинэчлэл хийх том сорилтын өмнө иржээ. 2026 оны Төв Европын сонгуулийн дүр зураг үүнийг хамгийн гашу...
12/05/2026

🇪🇺 Европын намууд шинэчлэл хийх том сорилтын өмнө иржээ. 2026 оны Төв Европын сонгуулийн дүр зураг үүнийг хамгийн гашуунаар баталж байна. Олон жил засагласан барууны популист хүчнүүд унасан ч социалдемократууд орон зайг нь нөхөх байтугай, парламентаас бүрмөсөн арчигдах хэмжээнд хүрээд байна.

Үүний гол шалтгаан нь юу байв, юуг анхаарах хэрэгтэй зэрэг асуудлуудын талаар ipg-journal-д гарсан нийтлэлийг Та бүхэнд албан ёсны эрхтэйгээр орчуулан хүргэж байна. Доорх линкээр орж уншина уу 👇👇👇:

Төв Европын газрын зураг дээрээс социалдемократ намууд ар араасаа цувран арчигдан алга болсоор байна. Баруун Европт ч мөн ижил төстэй хувь тавилан хүлээж байхыг ү....

   #Майн1 in UB ✊Улс орны хөгжлийн гол тулгуур болсон хөдөлмөр эрхэлж буй хүн бүрд Олон улсын Хөдөлмөрчдийн эв санааны н...
01/05/2026

#Майн1 in UB ✊

Улс орны хөгжлийн гол тулгуур болсон хөдөлмөр эрхэлж буй хүн бүрд Олон улсын Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн баярын мэнд хүргэе!

#ХөдөлмөрлөхЭрх #НийгмийнШударгаЁс #ФЭСМонгол

Photo: Batbold Yondonrenchin

Ази-Номхон далайн бүс нутагт дижиталчлалыг албан бус хөдөлмөрийг нэмэгдүүлэхгүйгээр хэрхэн урагшлуулах вэ?Энэ сэдвийн хү...
10/04/2026

Ази-Номхон далайн бүс нутагт дижиталчлалыг албан бус хөдөлмөрийг нэмэгдүүлэхгүйгээр хэрхэн урагшлуулах вэ?

Энэ сэдвийн хүрээнд Бангкок хотноо зохион байгуулагдсан Ази-Номхон далайн бүс дэх “Хөдөлмөрийн ирээдүй” бага хурлын үеэр үйлдвэрчний эвлэлийн түншүүд, мөн хиймэл оюун ухаан, дижиталчлал, хөдөлмөрийн салбарын шинжээчдийн өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнөлөө. Уг арга хэмжээнд МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Отгонтунгалаг оролцож МУ-ын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Хэлэлцүүлгийн хүрээнд платформд суурилсан хөдөлмөр эрхлэлтийн талаар боловсруулагдаж буй ОУХБ-ын конвенцийн нарийвчилсан заалтуудаас эхлээд хиймэл оюун ухааны бодлогын дэлхийн чиг хандлага, нийлүүлэлтийн сүлжээний засаглалын дижитал шилжилт зэрэг чухал асуудлуудыг онцлон авч хэлэлцлээ. Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо

Address

The Landmark Tower, Chinggis Avenue 13
Ulaanbaatar
14251

Opening Hours

Monday 10:00 - 17:00
Tuesday 10:00 - 17:00
Wednesday 10:00 - 17:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00

Telephone

+97611312892

Alerts

Be the first to know and let us send you an email when Friedrich-Ebert-Stiftung Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Friedrich-Ebert-Stiftung Mongolia:

Shortcuts

Share