Ногоон Ирээдүй - Хүүхдийн оролцоо

Ногоон Ирээдүй - Хүүхдийн оролцоо "Ногоон Ирээдүй - Хүүхдийн Оролцоо" НҮ ТББ

“Зориг” сан нь “Байгаль орчны манлайлагч" хөтөлбөрийг жил бүр зохион байгуулдаг юм. 4 дэх жилдээ зохион байгуулж буй 2014 оны “Байгаль орчны манлайлагч" хөтөлбөрт оролцогч "Ногоон ирээдүй - Хүүхдийн оролцоо" төслийн багийн залуучууд “Цэлмэг, Цэнгэг, Цэвэр гурвын аялал” нэртэй хүүхдийн комик номыг туурвин, бүтээлээ хүүхэд багачуудад хүргэж байна.
Эх дэлхийгээ хайрлан хамгаалах сэтгэлгээ, байгаль

орчинтой зөв харьцах дадал, зуршилийн суурь нь хүүхэд насанд бий болдог. Иймд бага насны хүүхдүүдэд байгаль орчныг танин мэдэх хүсэл сонирхлыг төрүүлэх, өдөр тутмын үйлдэл нь байгалийн нөөцийг зохистой ашиглах, хайрлан хамгаалахад чиглэгдсэн дадал, зуршилтай болгох, байгаль хамгаалалд багачууд юу хийж чадах вэ? гэсэн ухамсрыг төлөвшүүлэх зорилгоор энэхүү комикс номыг бүтээсэн болно. Комикс ном нь Байгаль Хамгаалах Сангын санхүүжилтээр бүтсэн бөгөөд хүүхэд багачуудын гар дээр үнэгүй хүрэх юм.
Номын агуулга нь үлгэрийн орны шидэт баатрууд дэлхийн хүүхдүүдийн уйлахыг сонсоод учрыг олж мэдэхээр үзэсгэлэнт байгальтай Монгол орныг зорин ирснээр аялал эхэлнэ. Тэдний аялалд цөлжилт, гол нуурын усны бохирдол, хог хаягдал, ойн хомсдол зэрэг олон олон асуудлууд тулгарах хэдий ч үлгэрийн орны баатрууд маань өөрсдийн ид шидийн хүчээр хэрхэн байгаль дэлхийг аварна. Ингэж явсаар аялалын явцад үлгэрийн орны баатрууд хүүхдүүдийн уйлсан учрыг олж мэднэ. Хүүхдүүд үзэсгэлэнт эх орных нь байгаль сүйдэж байгаад санаа нь зовинон, аврал ирж уйлсан нь шидэт хүүхдүүдийн чихэнд хүрчээ. Эцэст нь гол дүрийн баатрууд хүүхдүүдтэй уулзаж байгаль дэлхийгээ өөрийн чадах хэмжээгээр хамгаалж, аав ээж, найз нөхөддөө бидэнд Ногоон ирээдүй хэрэгтэй гэж уриалснаар номын үйл явдал төгсөнө.
Тус номыг уншсан хүүхэд бүр гол дүрийн нэг болох бөгөөд олж авсан шинэ мэдлэг, өөрийн санааг номын арын хуудсанд байрлах тэмдэглэл хэсэгт зохион бичлэг, гар зураг хэлбэрээр илэрхийлэн доорх хаяг руу илгээснээр уралдаанд оролцох боломжтой юм. [email protected]
https://www.facebook.com/GreenfutureChildren
Бяцхан дүү нартаа эх дэлхийгээ хайрлах, хамгаалах урт аяны замд нь тус болох зорилготой ажилласан залуус бидний чин сэтгэлээс урган гарсан энэхүү бүтээл нь сургууль, анги хамт олон, найз нөхөд, гэр бүлээрээ унших дуртай номын нэг болж, хүүхэд бүхний мэдлэгийн санд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.


Номын хурын ид шидээр жигүүрлэн
Эх дэлхийгээ авран хамгаалцгаая
Хүндэтгэсэн “Ногоон Ирээдүй- Хүүхдийн оролцоо” төслийн баг

Address

Ulaanbaatar

Telephone

976-88815667

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ногоон Ирээдүй - Хүүхдийн оролцоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Ногоон Ирээдүй - Хүүхдийн оролцоо:

Share