28/10/2026
📌ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ МАРГААШ ОЛОН НИЙТЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЙЛЧИЛНЭ
✅Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ойг тохиолдуулан Чингис хаан Үндэсний музей маргааш буюу аравдугаар 29-ний өдөр 09:00-16:00 цаг хүртэл байнгын үзүүллэгийн танхимуудаа олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ.
✅Чингис хаан Үндэсний музейн байнгын үзүүллэгийн танхимуудаар зочлоход багадаа 2-3 цагийг зарцуулдаг, сүүлийн үзэгчийг 16:00 цаг хүртэл хүлээн авах тул, цагаа төлөвлөж ирэхийг урьж байна.
✅Музейн тухай хуулийн 9 дүгээр зүлйийн 9.1-т заасны дагуу Монгол Улсын харьяат 16 хүртэлх насны хүүхэд музейн үзүүллэгийн танхимаар үнэ төлбөргүй үйлчлүүлдэг тул, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид анги хамт олноороо маргааш музейг зорин ирэхгүй байхыг хүсье.
❕Жич: Үзэгч Танд Чингис хаан Үндэсний музейн хүндэтгэлийн өргөө, түр үзэсгэлэнгийн танхим хамаарахгүй, зөвхөн байнгын үзүүллэгийн танхимаар үйлчлүүлэхийг мэдэгдье.