31/07/2026
Монголын хөнгөн атлетикийн Үндэсний шигшээ багийн тамирчид болон хөнгөн атлетикийн залгамж халааг бүрдүүлж буй өсвөр, залуу тамирчид Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн (САУЭШТ) сургалт, судалгаа, бие бялдарын сорилт, шинжилгээнд амжилттай хамрагдлаа.
Энэхүү сорилт, шинжилгээ нь тамирчдын бие бялдрын хөгжлийн түвшин, бэлтгэлийн явц, үйл ажиллагааны чадамжийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үнэлж, цаашдын бэлтгэл сургуулилтыг илүү үр дүнтэй төлөвлөхөд чухал ач холбогдолтой юм.
Нийт тамирчид, багш дасгалжуулагчдынхаа цаашдын бэлтгэл сургуулилт болон ирэх тэмцээн, уралдаанд нь өндөр амжилт хүсэн ерөөе.