17/07/2026
Сайн байцгаана уу? Та бүхэнд хандан нэг мэдээлэл хүргэх гэсэн юм. Бид хашаандаа сайхан амьдрахаас гадна тухайн орчиндоо хамтран илүү сайхан амьдрахад бидэнд хамтран нэгдэж санаачлага гарган санаагаа нэгтгэн ажиллахад хангалттай байдаг.
Иймд Та бүхний дунд орон сууц, амьдрах орчноо сайжруулах чиглэлээр хамтаараа аль хэдийн санаж сэдээд хийж хэрэгжүүлсэн, хэрэгжүүлээд явж байгаа сайн туршлагыг олны хүртээл болгох зорилгоор энэ постыг оруулж байна.
Гэр хороололд гудамж, хэсгээрээ хамтран эсвэл шинээр нэгдсэн байдлаар газар авч суурьшин (зуслан байж болно) хамтаараа амьдрах орчноо сайжруулах тохижилт хийх, дэд бүтцийн асуудлаа тухайлбал усан хангамж, бохирын байгууламжаа нэгдсэн байдлаар шийдэх, орон сууц болон амьдрах орчноо бүхэлд нь төлөвлөж хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлсэн санал санаачлагуудыг шалгаруулж сайн туршлагыг Азийн орнуудад танилцуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Үүнд хамгийн гол нь 10 аас доошгүй өрх хамрагдсан байх шаардлагатай бөгөөд Иргэд хамтарч асуудлаа тодорхойлж, төлөвлөж, шийдлүүдээ гаргаж хэрэгжүүлсэн байх шаардлагатай юм.
оролцогчдыг бүртгэж дуусах хугацаа 8.1-ний 10:00
тодруулах зүйл байвал 86083306