21/05/2026
https://www.facebook.com/share/p/1Ctzwpe9QD/?mibextid=wwXIfr
🌏 Монгол Улс Бизнес ба хүний эрхийн үндэсний төлөвлөгөөтэй орнуудын нэг бөгөөд бүс нутагтаа энэ чиглэлээр түрүүлж явсан туршлагатай гэж #НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын мэдэгдэлд онцолсон байна.
Гэвч хамгийн чухал асуулт бол: Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 231 тоот тогтоолоор батлагдсан төлөвлөгөө бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжих вэ?
Ялангуяа уул уурхай, эрдэс баялаг, дэд бүтэц, төрийн өмчит болон хувийн хэвшлийн компаниудад хүний эрхийн эрсдэлийг зөвхөн #тайланд дурддаг бус, урьдчилан илрүүлж, бууруулж, засаж, хохирлыг барагдуулах тогтолцоо шаардлагатай болж байна.
Эрдэс баялгийн салбарт дараах 5 чиглэл онцгой чухал байна:
✅ Хүний эрхийн магадлан шинжилгээ /HRDD/ хийх
Хөдөлмөрийн эрх, ХАБЭА, ялгаварлан гадуурхалт, орон нутгийн оролцоо, мэдээлэл авах эрх, гомдол барагдуулах сувгийг тогтмол үнэлэх
✅ Нийлүүлэгч ба туслан гүйцэтгэгчдээ шалгах
Цалин хөлс, илүү цаг, байрны нөхцөл, гэрээний ойлгомжтой байдал, ажиллах хүч зуучлалын эрсдэлийг хянах
✅ Төрийн өмчит болон уул уурхайн компаниудад хүний эрхийн бүрэн үнэлгээ хийх
Худалдан авалт, орон нутгийн гэрээ, аюулгүй байдал, ханган нийлүүлэлт, гомдлын механизм ил тод байх
✅ AI болон технологийн хэрэглээнд хүний эрхийн зарчим баримтлах
Ажилтныг үнэлэх, хянах, сахилгын шийдвэр гаргах, ажилд авах болон халах үйл явцад хүний хяналт, тайлбарлах боломж, гомдол гаргах эрхийг хангах
✅ Жендэр ба хүний эрхийн өгөгдлийг ялгаж цуглуулах
Эмэгтэй, эрэгтэй ажилтан, орон нутгийн иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, асран хамгаалах үүрэгтэй ажилтнуудад нөлөөлөл хэрхэн ялгаатай байгааг бодит датагаар харах
📌 2026 оны гол чиглэл:
Эрдэс баялгийн салбарын #тогтвортой хөгжил, #хариуцлага нь зөвхөн эдийн засгийн үр өгөөжөөр хэмжигдэхгүй.
Харин хүний эрх, жендэрийн эрх тэгш байдал, орон нутгийн иргэдийн оролцоо, байгаль орчны хариуцлага зэрэгцэн хангагдсан үед бодит үнэ цэн бий болно.
#БизнесБаХүнийЭрх #ЭрдэсБаялаг #ЖендэрийнЭрхТэгшБайдал #ХүнийЭрхийнМагадланШинжилгээ #ЭрдэсБаялагЭмэгтэйчүүд