10/10/2026
📚 RISE UP & SUCCESSION хөгжлийн мастер сургалт
⏰ 2026.10.10 Бямба гараг
Өнөөдрийн сургалтаар бид ажил мэргэжил, карьер төлөвлөлтөө хэрхэн зөв хийх, өөрт тохирсон ажлын байрыг хэрхэн сонгох талаар ярилцлаа. Сургалтыг сэтгэл зүйч, докторант Д.Мөнхдэлгэр удирдан явууллаа.
Карьер төлөвлөлт гэдэг нь зүгээр л нэг ажлаас нөгөө ажилд шилжих, албан тушаал ахих тухай ойлголт биш юм. Харин өөрийн хүсэл сонирхол, үнэт зүйл, ур чадвар, зорилгоо танин мэдэж, өөртөө тохирсон ажлын байрыг сонгон, сэтгэл хангалуун ажиллаж, тасралтгүй хөгжих үйл явц гэдгийг онцоллоо.
Бидний сонгосон ажил зөвхөн амьжиргааны эх үүсвэр байхаас гадна өөрийгөө хөгжүүлэх, үнэ цэн бүтээх, нийгэмдээ хувь нэмэр оруулах боломж байх учиртай ч хэллээ.
Энэхүү сургалтаар хамгийн гол нь карьер төлөвлөлт хийхдээ зөвхөн “Би ямар ажил хийх вэ?” гэж асуухаас гадна дараах асуултуудад хариулт олох нь чухал.
- Би юунд дуртай, юуг сайн хийж чаддаг вэ?
- Миний үнэт зүйл, урт хугацааны зорилго юу вэ?
- Миний сонгосон ажил миний хүсэж буй амьдралын хэв маягтай нийцэж байна уу?
- Энэ ажлаар дамжуулан би хэрхэн хөгжиж, ямар үнэ цэн бүтээж чадах вэ? гээд олон асуултыг багцлан хүргэсэн үр дүнтэй сургалт боллоо.