Бодлогын дайн

Бодлогын дайн Монголын нууц товчоо хөлгөн судрын чинадад нуугдсан өвгөдийн ухааныг эрж хайгсадын хамтын ажиллагааны талбар

Тэнгэр үзэл бол улс төрийн онол, судлагдахуун гэдгийг нотлох баримтууд МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООН-ны хуудас бүрээс, мөр бүрээс олдоно.
Энэ үзэл санааг гаргаж ирэх, түгээн дэлгэрүүлэх санаачлагыг өвөрлөж энэхүү хуудсыг хөгжүүлж буй болно.

БОДЛОГОТОН ЭЭЖЕсүхэй баатар худын газраас хүүхдээ сүй тавих зорилготой  Тэмүүжинг дагуулж яваад Хонгирадын Дай Сэцэнтэй ...
21/10/2024

БОДЛОГОТОН ЭЭЖ
Есүхэй баатар худын газраас хүүхдээ сүй тавих зорилготой Тэмүүжинг дагуулж яваад Хонгирадын Дай Сэцэнтэй тааралдаад хэрэг зоригоо хэлцсэний дараа мань эр нэг үг хэлдэг.
Тэр нь:
Манай Хонгирад овог эртнээс нааш “Охидын өнгө, зээгийн зүсээр” амьдардаг гэсэн утгатай.
Энэ нь орчин үежүүлбэл “Манайханаас бэр буулгасан залуус их азтай. Хэний хэнбэгуайг ч өөд нь татаад аваад явчихна. Манай отгийн гол ажил, имиж бол охидоо сайтар сурган хүмүүнжүүлж хүн шиг хүн, хань шиг хань болгож чаддаг тусгай сургалтын хөтөлбөртэй” гэсэн үг.
Энэ соёл дэг сургууль Монголчууд бидний дунд 1970-аад он хүртэл ямар нэг хэмжээгээр залгамжлан ирсэн юм байна даа гэж ухсан. Ялангуяа Ховд аймгийн аймгийн ард түмэн тэр тусмаа Олохонуд дунд одоо ч их савны ёроолд юм үлддэгийн адил айлаас айлд, ээжээс охидод дамжаад л яваад байна.
Бид гагцхүү энэ үнэт өвөө судлах, сурталчилах, охид эмэгтэйчүүдээ сургах сургалтын хөтөлбөр болгож хөгжүүлэх сэтгэл, санаачлага дутаад байх шиг.
Нэг л их жендер, хүний эрх, төслийн сургалт, коуч энэт тэр гэсэн яриатай өөрсдөө энэ газар шороон дээр мэндлэхдээ эцгээс үүдэж эхээс унаагүй мэт аашлан харийг, харь боловсролыг шүтэцгээх.
Монгол эмэгтэй хүн бүр заавал сурдаг нэг сургалтын хөтөлбөрийг бий болгох юмсан гэж олон жил мөрөөдөөд одоо эхлэлийг нь тавих цаг болсон гэж үзлээ.
Тэгэхдээ эрэгтэй багш нар дээрээ тулгуурлаж. Цаашдаа хөгжүүлэлийг нь манай хүүхнүүд аваад явчих байх хэмээн итгэж байна. Бид эрчүүдийн хувьд хүү нартаа ямар эхнэр олж өгөөр байгаа талаар саналаа оруулж “захиалгаа” өгнө. Ээжүүд охидынхоо эрх ашгийг бодолцон хүүхдүүдээ, нөхрүүдээ хэрхэн залуурдахаа өөрсдөө шийднэ биз.
Эцсийн дүндээ айл өрх бүрт аз жаргал цогцлох ёстой. Үүний төлөө өөр өөрсдийн эрх ашигаа хязгаарлаж чаддаг соёл бий болж салж сариналт, урвалт шарвалт үгүй болох ёстой. Хот суурин газраад дүүрэн нөхөргүй хүүхнүүд, хөдөө талаар дүүрэн эхнэргүй залуус байгаа нь бидний бүтээж буй нийгэм гажиг байна. Алдаа өгөөд байна гэдгийг харуулж буй жишээ.
Эхний сургалтанд хамрагдсан хүүхнүүдээсээ ажлын хэсэг байгуулна. Тэднээсээ сонгон шалгаруулж үндэсний хэмжээний зөвлөхүүд, сургагч багш нарын сүлжээг байгуулалцаж, оролцож чадах сэтгэл зүтгэлтэй ээжүүд, эмээ нар бидний зарлаж буй энэ сургалтанд ирж оролцоосой хэмээн хүсч байна
Сургалт маргааш буюу 10 сарын 22-ны өдрийн орой 19 цагаас Хүнсний 1-р дэлгүүрийн арын 12Б байрны 3 давхарт зохион байгуулагдана.
Лавлах утас: 80035158
Та дугаараа үлдээвэл бид залгах болно. Эсвэл чат бичээрэй
ТЭНГЭРИЙН СУРГУУЛЬ

15/10/2024

Өглөөний мэнд
Ер нь ингэхэд бид ёроолдоо хүрсэн юм болов уу.
Өгсөх юмсан

Бодлоготон ЭЭЖБид  хэд хэдэн удаа хүүхдүүдэд сургалт хийж үзсэн юм.  Хүүхдүүд орчны нь уур амьсгалыг, харилцаа хандлагад...
10/10/2024

Бодлоготон ЭЭЖ

Бид хэд хэдэн удаа хүүхдүүдэд сургалт хийж үзсэн юм. Хүүхдүүд орчны нь уур амьсгалыг, харилцаа хандлагадаа жаахан засвар оруулахад үнэхээр хурдтай өөрчлөгдөж цэцэг адил гоо үзэсгэлэнтэйгээр дэлгэрч чаддаг юм байна гэдгийг ойлгосон.
Гэхдээ сургуульруугаа яваад, эсвэл гэртээ очоод ирэхдээ тэрхүү гоёмсог цомирлогоо тогтоон барьж чадахгүй өнгөө алдчихаад байсан.
Хүүхдүүдийн хүмүүжил төлөвшилтэй ажиллах ажиллагааг илүү их үр дүнд хүргэхийг хүсвэл гэрт нь “холбоотонтой” болох ёстой юм байна хэмээсэн дүгнэлтэд хүрээд байна.
Хамгийн найдвартай “холбоотон” бол хүүхдийн хувьд мэдээж ээж нь. Ээжээс нь илүү хүүдийг ойлгох, хүүхдийнхээ төлөө бүхнээ зориулах сэтгэлтэй хүнийг орчлон хорвоогоос хайгаад олохгүй нь мэдээж.
Монголын болон хүн төрөлөхтөний түүхийг гүйлгээд харахад тэнд нэр алдар нь дуурсагдаж үлдсэн олон арван суутнууд БОДЛОГОТ ЭЭЖ-үүдийн өсгөж торниулсан, үрЭс нь байсан.
Монголчуудын уламжлалт боловсролын тогтолцоог судлаад үзэхээр улс орноо хүчирхэгжүүлье гэвэл үр хүүхдүүдээ багаас нь зөв хүмүүжүүлж, сургаж боловсруулах ажлыг хийдэг. Хүүхдүүдээ хүмүүжүүлж боловсруулахын тулд ээжүүдийг бэлтгэхэд маш их анхаардаг байсан болж таараад байна. Тиймдээ ч “хатан ухаан” энэ тэр гэсэн хэллэг, ойлголт гараа биз. Даанч манайхан энэ сайхан үг, утгыг шороотой хутгаад хаячихсан даа.
Бодож бодож, ярилцаж ярилцаж ээжүүдэд зориулсан нэг сургалт хийгээд үзье хэмээн шийдлээ.
Сургалтаа улиг болгохгүй сонирхолтой байлгах үүднээс 5 багш хичээл орох болно.

Нийтдээ 12 удаа 24 цагийн хичээлийн хөтөлбөртэй. 7 хонгийн Мягмар, Пүрэв, Бямба гарагуудад өглөө орой гэсэн цагаар орох төлөвлөгөөтэй байна.
БОДЛОГОТОН ЭЭЖ
1. Д.Уламбаяр /Тархины хакер/
a. Заяагдмал эрх, эзэн эрх
b. Эрэгчин амин чанар
c. Эмэгчин билиг чанар
2. Д.Мөнхтөмөр /Тэнгэрийн сургуулийн гүйцэтгэх Захирал, Нэн эртний түүхийн өртөөлөгч/
a. Жам, жаяг, дэг соёлоор хүмүүнжүүлэхуй
b. Ураг удмын гарал үүсэл, яс угсаа
c. Хайхамшигт хатдын үүх, түүх сургамж
3. З.Сүхбат /”ТНГР Эй Ай” ХХК-ийн Хүний хөгжлийн газрын захирал, Төлөвшилийн хөьөлбөрийн ахлагч/
a. Ухаарал,Төлөвшил, Гэгээрэл
b. Төлөвшлийн тойрог
c. Бодол, сэтгэлээ төлөвшүүлэхүй
d. Хар цагааны дэнс
4. Г.Даваасамбуу
a. Үрсээ сургах арга зүй
b. Үрсээ шинжих ухаан
5. М.Баасанжаргал /”Эгэл майнд” ХХК-ны гүйцэтгэх захирал, Тууль судлаач/
a. Ээж бодлого
b. Монгол суу ухаан

Сургалт төлбөртэй.
Сургалтын төлбөр 9к – 90к хооронд сэтгэлээрээ өргөчихөд болно.
Нэмэлт тодруулга хийх утас: 80035158
Та дугаараа үлдээвэл бид залгах болно. Эсвэл чат бичээрэй

Толгойгоо маажиж сууснаас өргөл өргөсөн дээрТэнгэр үзэл, өвгөдийн эрдэм мэдлэг, АДҮА, МНТ, үлгэр тууль,уртын дуу, зүйр ц...
06/10/2024

Толгойгоо маажиж сууснаас өргөл өргөсөн дээр
Тэнгэр үзэл, өвгөдийн эрдэм мэдлэг, АДҮА, МНТ, үлгэр тууль,уртын дуу, зүйр цэцэн үгс зэрэг Монголчуудын бүтээсэн гүн ухаан, аугаа их өв соёлын үнэ цэнэ, Монгол хүн гэж хэн юм бэ, яагаад сэрэх, сэргэн мандах ёстой талаар асар олон хүмүүс сургалт зөвлөлгөөн хийж тайлбарлан таниулж байгаа боловч энэ хангалтгүй байна.
Иймэрхүү мэдээлэлд итгэж сонирхож буй хүний тоо үсрээд л 200,0 мянгаас хэтрэхгүй байгаа дүр зураг анзаарагдаж байна. Гэтэл ийм тоог дор хаяж 1,0 сая хүний итгэл үнэмшил болгож байж Монгол хэмээх үндэстэн өөрөө өөрийнхөөрөө оршин тогтнох дархлаа тогтоно.
Одоо бол манай шинэ үеийнхэн маань бараг бүхэлдээ баруунжих, харьжих мөрөөдөлтэй болсон. Үүнийг дэмжин өөгшүүлдэг төр засагийн бодлого, улс төрийн бүлэглэлүүд аль хэдийнээ идэвхтэй ажиллаж байгааг бүгд харж байна.
Гэтэл бид хоорондоо эв нэгдэлгүй, бие биендээ ихэрхэж том болж харагдах хоосон хийрхэлээс өөр гавьтай зүйл үгүй л сууцгааж байна.
Мань мэт шиг цөөн хэдэн хүн сошиаль дээр ганц нэгээрээ “гоншигноцгоох” боловч энэ нь их салхины өөдөөс нулмих мэт өөрсдөө цаг зав, нэр төр, хөрөнгө мөнгөөрөө хохироод өнгөрөхөөс өөр дорвитой үр дүнг харуулж чадахгүй байна.
Ёстой нөгөө санаа их ч сачий хүрэхгүй МӨРӨӨДЛИЙН БАГИЙН гишүүн болохоос хэтрэхгүй сууцгаана.
Ядаж л ТЭНГЭР ҮЗЭЛ гэхээр урдаас БӨӨ юу хэмээн асуудаг хүмүүст анхан шатны ойлголт өгөх томоохон суртал ухуулга, соён гэгээрийн арга хэмжээг далайцтай явуулмаар.
Гэтэл “Монгол тулгатны 100 эрхэм” гэдэг нэвтрүүлэг шиг нэг контент хийе хэмээн санавч нэг нэвтрүүлэг хийх, цацах төсөв хамгийн багадаа 30,0 сая төгрөг. Тэгээд түүнээс дээш 100,0 сая төгрөг хүртэл зардал гарах тооцоо гарч байна.
Үзэгчид үүнийг ойлгох боломж байхгүй. Хотын төвд байршилтай 2 өрөө байрны мөнгөөр нэг нэвтрүүлэг хийнэ гэдэг толгойд багтамгүй асуудал. Гэтэл ийм нэвтрүүлгүүд бидний тархийг угааж, биднийг хүүхэлдэй адил хөдөлгөж чадах хүч чадлыг тэдэнд өгөөд байна даа.
Байдал нэг иймэрхүү. Хэдүүлээ толгойгоо маажихаас өөр яамаар ч юм бэ дээ.
Дэмий бухимдаж, ажил үйлс бүтэхгүй байна хэмээн гоншигнож суусан дорвол дэм дэмэндээ эрчлэгдэж Монгол хүн бүрийн сэтгэл зүрхэнд нар гийгээсэй хэмээн өргөлөө өргөөд л сууж байхаас даа.
Жижиг зүйл дээр ч болов нэгдэж сурах нь том зүйл дээр нэгдэж сурах нэг алхам болох болтухай.
Харин та бүхэн өргөлийн үр өгөөж, өөр тохиолдсон сайн жишээ баримтын талаар коммен хэсэгт сайтар тайниулан бичиж, цааш нь түгээвэл энэхүү хамтын өргөлийн утга учир улам тодрох гээд байгааг мөргүн ухаандаа тунгаана буй заа.
Хүндэтгэсэн Д.Уламбаяр

"ЭВ НЭГДЭЛИЙГ ХИЧЭЭХҮЙ"     СУРГАЛТАНД УРЬЖ  БАЙНА/Сургалт үнэ төлбөргүй/Сургалтан хамрагдах утас: 89356869, 80035158Сур...
23/09/2024

"ЭВ НЭГДЭЛИЙГ ХИЧЭЭХҮЙ"
СУРГАЛТАНД УРЬЖ БАЙНА
/Сургалт үнэ төлбөргүй/
Сургалтан хамрагдах утас: 89356869, 80035158
Сургалт эхэлэх хугацаа 2024 оны 09 сарын 26, 27-ны Пүрэв, Баасан гарагт өглөө болон оройн ээлжээр тус тус эхэлнэ.
Сургалтын хугацаа: 7 хоногт 2 удаа танхимаар дөрвөн долоо хоног хичээллэнэ.
Өглөөний анги: 1-р бүлэг Пүрэв, Бямба гараг
2-р бүлэг Баасан, Ням гарагт
Оройны анги: 1-р бүлэг Пүрэв, Бямба
2-р бүлэг Баасан Ням гараг
Өглөөний анги 08,00 цагаас 10,30 хүртэл
Оройн анги 19,00-21,00 хүртэл
Сургалт болох газар: Чингэлтэй дүүрэг. Хүнсний 1-р дэлгүүр 12Б байр. 3 давхар
Та дугаараа үлдээх буюу +1 гээд бичвал бид холбогдох болно.
Бид улс үндэстнээрээ өөдлөн дэвжиж Сэргэн мандахыг хүсч байна. Арай өөрөөр амьдрах ёстой тэнгэр заяатай ард түмэн гэдэгтээ итгэж байна. Ийм боломж байгаа гэдгийг мэдэж байна.
Иргүн бүр нь өндөр төлөвшсөн, ёс зүйтэй, мэдэхгүй, чадахгүй гэх зовлон үгүй болж байж л Сэргэн мандалтын тухай ярих ёстой гэдэгт итгэлтэй байна. Жаахан хичээвэл Монгол хүн бүрт суралцах, хөгжих асар өндөр чадвартай.
Бидний Сэргэн мандалтын оюун санааны эх ундрага, суурь гүн ухаан нь энэ Монгол газар нутаг дээр амьдарч төр улсаа төвхөнүүлэн засаж ирсэн бидний өвгөд дээдсийн бүтээсэн нүүдлийн соёл иргүншил, Тэнгэр үзэл байх болно
Сэргэн мандалтын төлөөх үйл хэргийг түүчээлэх, оролцох, уухайлах, ард олныхоо оюун санааг зэхэх 5 шатлалт сургалт хөгжүүлэлтийн хөтөлбөр зарлаж байна.
1-р шат
Сонирхох- Сонжих- Танилцах сургалт
Сургалт үнэ төлбөргүй. Бүх хүнд нээлттэй. Сургалт зөвхөн танхимаар
Удирдан явуулах багш нар
1. Д.Уламбаяр. Тархины хакер подкастыг хөтлөгч
2. Д.Мөнхтөмөр. Тэнгэрийн сургуулийн гүйцэтгэх Захирал. Нэн эртний үүх түүхийн өртөөлөгч
3. З.Сүхбат. “ТНГР AI” ХХК-ны Хүний хөгжлийн газрын Захирал. Төлөвшил хөтөлбөрийн ахлагч
ХӨТӨЛБӨРИЙН АГУУЛГА
1. Дотоод дуу хоолойгоо сонсох нь /Д.Уламбаяр/
2. Цагийг тосож өөрийгөө жаяглах нь /Д.Уламбаяр/
3. Жаягаар засаглахуй /Д.Мөнхтөмөр/
4. Ёсоор цэгцэрхүй /Д.Мөнхтөмөр/
5. Төлөвшлийн үнэ цэнэ /З.Сүхбат/
6. Үйлийн үрийн тооцоо хэрхэн бодогддог бэ /З.Сүхбат/
7. Сургалтын дүгнэлт хэлэлцүүлэг

Найзуудаа миний сувгыг дагаарай
22/09/2024

Найзуудаа миний сувгыг дагаарай

Жижиг алхамаас Том алхамӨөрийнхөө хөгжлийг нэг шат ахиулах хүсэлтэй хэн  бүхэнд хүргэх санал байна.Үндсэн зарчим нь “ДАР...
11/09/2024

Жижиг алхамаас Том алхам
Өөрийнхөө хөгжлийг нэг шат ахиулах хүсэлтэй хэн бүхэнд хүргэх санал байна.

Үндсэн зарчим нь “ДАРВИХ” гэдэг сэтгэлзүйн үзэгдлийг боловсрол хөгжилд хэрэглэх явдал. Монголчууд бид нэгдэх, хамтарч ажиллаж чаддаг соёлд суралцах ЦАГ БОЛСОН.

Та өөртэйгөө ижил хүсэл сонирхол бүхий ХӨГЖЛИЙН БҮЛЭГ-т хамрагдах ёстой.

Дундын дүрэм, жаягтай байна. 3 жилийн хөгжлийн төлөвлөгөөг гаргана. Ажил бизнес, амьдрал ахуй, мэдлэг боловсрол, мэдрэмж, тэнгэрийн үйлэндээ, сүнсний даалгавраа ухаарах, биелүүлэхийн төлөө жилд 1 шат ахина хэмээн төлөвлөнө.

"Том алхах уу, жижиг алхах уу" гэдэг нь таны өөрийн хичээл зүтгэлээс шалтгаална.

Энэхүү хөтөлбөрт оролцохыг хүсвэл та дараах судалгааг бөглөж илгээгээрэй.

Өөрийнхөө хөгжлийг нэг шат ахиулах хүсэлтэй хэн бүхэнд хүргэх санал байна. Үндсэн зарчим нь “ДАРВИХ” гэдэг сэтгэлзүйн үзэгдлийг боловсрол хөгжилд хэрэглэх явдал...

06/09/2024

Монголчууд...
маш найрсаг эелдэг улс бөгөөд яралзсан цагаан шүдээрээ инээмсэглэн угтан мэндчилнэ. Тэдэнд шунал гэх зүйл огтоос үгүй. Мал аж ахуйгаа эрхэмлэн амьдарч, амь нэгтэй, биесээ хүндэтгэж, их л элгэмсүү хандаж хамгаална. Монголын нэг захаас нөгөө зах хүртэл ямар ч хоол хүнсгүй явахад өлсөж үхнэ гэж үгүй агаад замд явж буй хэнийг ч угтаж цай идээгээр угтан үйлчилнэ. Монголын тал нутгийн нэг захаас нөгөө зах хүртэл дүүрэн алт эрдэнэстэй явахад хэн ч үл тоон аюулгүй амар амгаланд амьдардаг улс юм. И.Майски

06/09/2024

Тарутор хэмээх бидний нэрлэдэг улсыг Монгол гэх бөгөөд Миний бие өөрийн үзсэн харснаа бичив. Монголчууд ямар ч үед тэвчээр хатуужлыг гаргаж чадна, тэд тэвчихийн аргагүй халууныг ч, тэсэхийн аргагүй хүйтнийг ч өлхөн давж чаддаг. Хээнцэр үрэлгэн байдлыг үл тэвчинэ. Тэд хэрүүл маргаанд дургүй. Тэдний дунд хэрүүл маргаан байхгүй гэвэл хэтрүүлэг бодохгүй биз ээ. Хүмүүс нь бие биенээ хүндэтгэдэг. Талцал хуваагдал огтоос үгүй бөгөөд хоорондоо их эв нэгдэлтэй улс юмсанж. Тэд Үхэр, хонь, ямаа, адуу, тэмээг маллаж сүүгээр нь идээ ундаагаа хангаж,махаар нь хооллодог. Тэд биесээ гэх халуун сэтгэлтэй, ховор хомс байвал байгаа юмаа хувааж иддэг улсууд юм байна. Монголчууд бусдын шашин шүтээнийг ямагт хүндэтгэн үздэг. Буруу номтныг байлдан дагуулсан ч тэдний шашин шүтлэгийг хориглодоггүй бөгөөд өөрийнхөө шашиныг тулган хүлээлгэдэггүй, үнэхээр гайхалтай байгаа биз. Монголчууд хувийн эзэмшлийн эд хөрөнгөд огт санаа тавихгүй, газар нутгийг хувьдаа эзэмших шунал хүсэл үгүй хүмүүс юм" Карпини

06/09/2024

30-50 хүнд сургалт хийчихмээр танхимыг 3 жил хүртэл хугацаагаар түрээслэх хэрэгцээ гарах шинжтэй. Дүүрэг бүрт. Сонирхоё

Address

Ulaanbaatar

Telephone

+97699772722

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Бодлогын дайн posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Бодлогын дайн:

Share