16/05/2026
HIGASHIKAWA Youth Fest – Mongolia 🇲🇳
Шалгаруулалтын дүнг танилцуулж байна.
2026 оны шалгаруулалтад нийслэл болон орон нутгийн нийт 18 сургуулийн 58 сурагч бүтээлээ ирүүлэн оролцлоо.
Шалгаруулалтыг хоёр үе шаттайгаар зохион байгууллаа. Нэгдүгээр шатанд бүтээлээ ирүүлсэн бүх баг, сурагчдыг шалгарсан гэж үзсэн бол хоёрдугаар шатанд хот болон орон нутагт нэг өдрийн зураг авалтыг зохион байгууллаа. Уг зураг авалтын бүтээлийг мэргэжлийн гэрэл зурагчин шүүгчдийн үнэлгээний нийлбэр дүнгээр үнэлж, эцсийн шалгаруулалтын үр дүнг гаргалаа.
Шилдэг багаар Нийслэлийн Налайх дүүргийн Ерөнхий боловсролын 119 дүгээр сургуулийн сурагч Б.Батхүү, Б.Нандин-Эрдэнэ, Г.Энх-Үжин нарын баг шалгарлаа.
Тус баг Япон Улсад зохион байгуулагдах “HIGASHIKAWA Youth Fest 2026 – Олон улсын дунд сургуулийн сурагчдын гэрэл зургийн хөтөлбөр”-т Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхтэй боллоо.
Багийн хамт олонд баяр хүргэж, амжилт хүсье. 🎉
Хөтөлбөр Япон Улсын Хоккайдо мужийн Хигашикава хотод 2026 оны 8-р сарын 17-аас 23-ны өдрүүдэд (7 хоног) зохион байгуулагдана.
Оролцогч багийн Улаанбаатар хотоос Хигашикава хот хүртэлх хоёр талын нислэг, дотоод унаа, байр, хоол болон арга хэмжээнд оролцохтой холбоотой нийт зардлыг зохион байгуулагч тал 100% хариуцна.
Идэвхтэй оролцсон нийт баг, сурагчиддаа, мөн шударга, мэргэжлийн шүүлтийг зохион байгуулсан шүүгчдийн бүрэлдэхүүн болон зохион байгуулалтын багтаа талархал илэрхийлье.
Жич: Нэгдүгээр шатны бүтээлүүдийг тусад нь танилцуулах болно.
Хоёрдугаар шатны шалгаруулалтын бүтээлийн дэлгэрэнгүй мэдээллийг дараах Medium холбоосоор орж үзнэ үү.
https://medium.com//higashikawa-youth-fest-09056c9018b7?postPublishedType=repub