WASH Action of Mongolia

Call Directions Website Contact the organization

WASH Action of Mongolia National organization in Water, sanitation and hygiene improvement and contribute to solve these problems in the ger area.

Ger area in Ulaanbaatar, the capital city of Mongolia, is a residential area where central water supplies not reached and populates more than 60% of the city population. Residents of the ger area have to fetch their drinking and household water from a distance, usually by children and women. There are many schools, kindergartens and hospitals in the ger area. Another problem in the ger area is lack of centrally connected sanitation facilities. Every household has a pit latrine and soak pits, which is directly polluting the soil. It is the root of many pollutions and the cause of many diseases. Our organization aims to be the leading national organization in Water, sanitation and hygiene improvement and contribute to solve these problems in the ger area. In the scope of this mission we have done the following works:
- Water
- Sanitation
- Hygiene

Өнөөдөр буюу 10 дугаар сарын 15-нд Дэлхий даяар "Гар угаах"өдрийг тэмдэглэж байна.  Энэ өдрийн онцлог нь зөвхөн өөрөө га...
15/10/2026

Өнөөдөр буюу 10 дугаар сарын 15-нд Дэлхий даяар "Гар угаах"өдрийг тэмдэглэж байна. Энэ өдрийн онцлог нь зөвхөн өөрөө гараа угаахаас гадна гэр бүл, цэцэрлэг, сургууль, хамт олондоо зөв дадлыг түгээж, гар угаах нөхцөлийг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулахыг онцолдогт оршино.
Манай байгууллагын хувьд “Хүүхдэд ээлтэй ногоон цэцэрлэг” төслийн хүрээнд ариун цэврийн өрөөний нөхцөлийг сайжруулсан нь энэхүү уриалгыг бодит ажилтай холбож байна. Хүүхдэд зөв дадал эзэмшүүлэхийн тулд өдөр бүр хэрэгжүүлэх боломжтой цэвэр, аюулгүй, хүртээмжтэй орчин бүрдүүлэх нь чухал.

05/10/2026
“ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨ”Хэдэн жилийн өмнө бид цэцэрлэг, сургуулийн ариун цэврийн өрөөг сайжруулахад суултуур,...
01/10/2026

“ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨ”

Хэдэн жилийн өмнө бид цэцэрлэг, сургуулийн ариун цэврийн өрөөг сайжруулахад суултуур, угаалтуурын өндөр, хүүхдийн хэрэгцээнд нийцсэн зохион байгуулалт зэргийг илүүтэй ярьж, сурталчилдаг байлаа.

Харин өнөөдөр эдгээр шаардлага, ойлголт бүх түвшинд нэвтэрчээ. 👏

Одоо бидний анхаарах дараагийн чухал асуудал бол ЧАНАР ба АЮУЛГҮЙ БАЙДАЛ юм.

Хүүхэд өдөр бүр олон цагаар байдаг орчинд:
🔹 Ямар материал ашиглах бэ?
🔹 Хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл ямар вэ?
🔹 Ашиглалтын явцад эрүүл ахуйн шаардлагаа хангаж чадах уу? гэдэг хамгаас чухал юм.

Бид “Хүүхдэд ээлтэй ногоон цэцэрлэг” төслийн хүрээнд цэцэрлэгүүдийн ариун цэврийн өрөөг засварлахдаа хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд нийцсэн материал, шийдэл сонгоход онцгой анхаарч ажиллалаа.

Тухайлбал:
✅ шал нь халтиргаа багатай, аюулгүй байх
✅ ханын плита, будаг болон бусад материал нь хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл багатай, аюулгүй байх
✅ цэвэрлэх, арчлахад хялбар, эрүүл ахуйн шаардлага хангасан байх зэрэгт анхаарсан.

Энэхүү сайн туршлага цаашид бусад цэцэрлэг, сургуулиудад түгэн дэлгэрч, хүүхэд бүр эрүүл, аюулгүй орчинд өсөж хөгжихөд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.

Төслийг санхүүжүүлэгч:
Люксембургийн Гадаад хэргийн яам, PADEM ОУТББ
Дэмжин хамтран ажилласан: Монгол Улсын Боловсролын яам

🌱 “Хүүхдэд ээлтэй, ногоон цэцэрлэг” төслийн хүрээнд хйигдсэн хүлэмжүүд маань үр жимсээ өгч эхэллээ.Wash Action NGO нь Лю...
27/08/2026

🌱 “Хүүхдэд ээлтэй, ногоон цэцэрлэг” төслийн хүрээнд хйигдсэн хүлэмжүүд маань үр жимсээ өгч эхэллээ.

Wash Action NGO нь Люксембургийн Вант улсын Гадаад хэргийн яамны санхүүжилт, ПАДЕМ ОУТББ-ын дэмжлэгтэйгээр “Хүүхдэд ээлтэй, ногоон цэцэрлэг” төсөл амжилттай хэрэгжиж байна.

Энэхүү хүлэмжүүд нь:
🌿 Хүүхдүүдэд байгаль орчин, экологийн боловсролыг бодитоор эзэмших боломж бүрдүүлэх;
🌿 Гидропоник болон уламжлалт тариалалтын аргыг танин мэдүүлэх;
🌿 Багш, хүүхэд, эцэг эхийн хамтын оролцоог дэмжих;
🌿 Тогтвортой хөгжил, хүнсний боловсрол, ногоон хэрэглээний талаарх мэдлэгийг практик үйл ажиллагаагаар олгоход чиглэж байна.

Бид төслийн явц, үр дүнгээ та бүхэндээ тогтмол хүргэх болно.

🌱 Our Greenhouses Are Starting to Bear Fruit!

As part of the “Child-Friendly, Green Kindergarten” project, the greenhouses established through the project are now beginning to produce their first harvests. 🌿🥬

Wash Action NGO is successfully implementing the “Child-Friendly, Green Kindergarten” project with the financial support of the Ministry of Foreign and European Affairs of Luxembourg Gouvernement luxembourgeois and with the support of PADEM International PADEM - Programmes d'Aide et de Développement pour les Enfants du Monde.

These greenhouses aim to:

🌿 Provide children with hands-on opportunities to learn about the environment and ecology;
🌿 Introduce children to both hydroponic and traditional cultivation methods;
🌿 Encourage collaboration among teachers, children, and parents;
🌿 Build practical knowledge of sustainable development, food education, and environmentally responsible consumption.

This initiative is part of a broader effort to improve the learning environment and service standards of early childhood education institutions, while piloting a child-friendly, safe, and sustainable model of kindergarten environments.

We look forward to sharing more updates, progress, and results from the project with you along the way. 🌱💚

COP17-ын Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хүүхдийн Сан болон “...
24/08/2026

COP17-ын Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хүүхдийн Сан болон “Бүх нийтийн ариун цэвэр, ус хангамжийн төлөө” (Sanitation and Water for All) олон улсын түншлэлийн хамтран хэрэгжүүлж буй Төр, засгийн тэргүүн нарын санаачилгыг өндрөөр үнэлж, дэмжиж буйгаа илэрхийллээ.

Энэ нь ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй (WASH)-г үндэсний тэргүүлэх чиглэлд авч үзэж, улс төрийн манлайлал, салбар хоорондын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чухал алхам юм.

WASH-ийн салбарт олон жилийн турш ажиллаж буй байгууллагын хувьд бид энэхүү санаачилгыг Монгол Улсад хүн бүр, ялангуяа хүүхэд бүр аюулгүй ус, зохистой ариун цэвэр, эрүүл ахуйн орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн чухал ахиц хэмээн харж байна.

🌱 COP-17 | Хүүхдэд ээлтэй, эрүүл, ногоон орчны төлөөCOP-17-ын хүрээнд зохион байгуулагдаж буй UNICEF-ийн подкастад манай...
24/08/2026

🌱 COP-17 | Хүүхдэд ээлтэй, эрүүл, ногоон орчны төлөө

COP-17-ын хүрээнд зохион байгуулагдаж буй UNICEF-ийн подкастад манай төслийн менежер П.Ариунаа оролцож, хүүхдэд ээлтэй, эрүүл, аюулгүй, ногоон орчныг бүрдүүлэхийн ач холбогдол, тулгамдаж буй асуудлуудын талаар өөрийн байр суурь, туршлагаасаа хуваалцлаа.

Цөлжилт, газрын доройтол, усны хомсдол зэрэг байгаль орчны өөрчлөлтүүд нь зөвхөн экологийн асуудал биш. Энэ нь хүүхдийн эрүүл мэнд, амьдрах орчин, боловсрол, цаашлаад аюулгүй ус, ариун цэвэр, эрүүл ахуйн хүртээмжид шууд нөлөөлж байна.

Тиймээс хүүхэд бүрийг эрүүл, аюулгүй, тогтвортой орчинд өсөж хөгжих нөхцөлөөр хангахын тулд салбар хоорондын хамтын ажиллагаа, бодит шийдэл, иргэдийн оролцоо нэн чухал юм.

Энэхүү чухал сэдвээр дуу хоолойгоо хүргэх боломж олгосон UNICEF Mongolia-д баярлалаа. 🌏💧

🌱 “Хүүхдэд ээлтэй, ногоон цэцэрлэг” төслийн хүрээнд бичил хүлэмжүүдийг байгуулж эхэллээ.Wash Action NGO нь Люксембургийн...
03/07/2026

🌱 “Хүүхдэд ээлтэй, ногоон цэцэрлэг” төслийн хүрээнд бичил хүлэмжүүдийг байгуулж эхэллээ.

Wash Action NGO нь Люксембургийн Вант улсын Гадаад хэргийн яамны санхүүжилт, ПАДЕМ ОУТББ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Хүүхдэд ээлтэй, ногоон цэцэрлэг” хоёр жилийн төслийн хүрээнд оролцогч цэцэрлэгүүдэд бичил хүлэмж байгуулах ажлыг эхлүүлээд байна.

Энэхүү хүлэмжүүд нь:
🌿 Хүүхдүүдэд байгаль орчин, экологийн боловсролыг бодитоор эзэмших боломж бүрдүүлэх;
🌿 Гидропоник болон уламжлалт тариалалтын аргыг танин мэдүүлэх;
🌿 Багш, хүүхэд, эцэг эхийн хамтын оролцоог дэмжих;
🌿 Тогтвортой хөгжил, хүнсний боловсрол, ногоон хэрэглээний талаарх мэдлэгийг практик үйл ажиллагаагаар олгоход чиглэж байна.

Энэхүү ажил нь сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчин, үйлчилгээний стандартыг сайжруулах, хүүхдэд ээлтэй, аюулгүй, тогтвортой хөгжлийн зарчимд нийцсэн орчны загварыг турших төслийн нэг хэсэг юм.

Бид төслийн явц, үр дүнгээ та бүхэндээ тогтмол хүргэх болно.

#ХүүхдэдЭэлтэйНогоонЦэцэрлэг

Бид цэцэрлэг бүрийг экологийн боловсролыг дэмжсэн, тухтай, стандарт хангасан байгаасай гэж зорин “Хүүхдэд ээлтэй, ногоон...
24/06/2026

Бид цэцэрлэг бүрийг экологийн боловсролыг дэмжсэн, тухтай, стандарт хангасан байгаасай гэж зорин “Хүүхдэд ээлтэй, ногоон цэцэрлэг” төслийг эхлүүлээд байгаа билээ. Үүнийг дэмжин баталгаажуулж байгаа Монгол улсын Боловсролын яам -д дахин талархая.

Сарын тэмдгийн эрүүл ахуйн талаарх мэдээллийг:📱 OKY апп🌐 www.namuu.mn вэбсайтаас аваарай."WASH Action" ТББ нь НҮБ-ын Хүү...
28/05/2026

Сарын тэмдгийн эрүүл ахуйн талаарх мэдээллийг:
📱 OKY апп
🌐 www.namuu.mn вэбсайтаас аваарай.

"WASH Action" ТББ нь НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран өсвөр насны хүүхэд, залуус болон эцэг эхчүүдэд зориулсан сарын тэмдгийн эрүүл ахуйн талаарх мэдлэг, зөв дадлыг түгээж байна.

Зөв мэдээлэлтэй байя. Эрүүл дадлыг хэвшүүлье. 💙

Address

Gerel Center 302, Sukhbaatar Square
Ulaanbaatar
15170

Alerts

Be the first to know and let us send you an email when WASH Action of Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to WASH Action of Mongolia:

Shortcuts

Share