APDC Mongolia Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • APDC Mongolia Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо

APDC Mongolia Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо APDC supports children and youth with disabilities along with their parents and social circle, through education, training, basic medical care and advocacy

Бид Тэгш хамрагдалт-Тэгш оролцоо, Хүний ялгаатай байдал, Хүний эрхийг үнэт зүйлээ болгодог. Төрийн тогтолцоогоор дамжуулан энэ бүх боломжоо байгаа газраа эдлэхийг хүснэ.
Хүүхэд, залуусын эрхийг эдлүүлэхийн төлөө эцэг эхчүүдийг хүчирхэгжүүлэх маш чухал.

Таны 5️⃣ минут нэг хүүхдийн 👧 амь насыг аврахад ч хэрэг болж магад. #ЭПИЛЕПСИЙН  #ЭМИЙН  #ХАНГАЛТ,  #ХҮРТЭЭМЖ СУДАЛГААНД...
03/08/2026

Таны 5️⃣ минут нэг хүүхдийн 👧 амь насыг аврахад ч хэрэг болж магад.

#ЭПИЛЕПСИЙН #ЭМИЙН #ХАНГАЛТ, #ХҮРТЭЭМЖ СУДАЛГААНД ХАМРАГДАНА УУ. 🙏‼️‼️‼️

Танайд, эсвэл танай хайртай хүнд эпилепситэй хүүхэд, гэр бүлийн хэн нэгэн бий юу? Тэгвэл та энэ мэдрэмжийг мэднэ: эмнэлгээс гарч ирээд, ойрын эмийн сандаа очиход хайж яваа эм байхгүй. Хол зам туулж, зардал гарган Улаанбаатар руу явах шаардлагатай болно. Заримдаа эм тасалдана.

Гэтэл Төрөөс эпилепсийн эмийг үнэ төлбөргүй, эсвэл хөнгөлөлттэй олгохоор аль хэдийн шийдвэрлэсэн байдаг. Сайдын тушаал, тогтоол бий. Гэхдээ бодит амьдрал дээр энэ шийдвэр хэрэгжихгүй, эсвэл орон нутагт хүрдэггүй тохиолдол олон байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо танай гэр бүлийн бодит байдлыг энэхүү судалгаагаар цуглуулж, Төрийн байгууллагуудад шууд хүргэн, тодорхой шаардлага тавьж, өөрчлөлт хийхээр зорьж байна. Таны хариулт бидний баримт, нотолгоо болох юм.

#Судалгаа ердөө 5 минут, 3 үндсэн хэсэгтэй, нэрээ мэдэгдэхгүйгээр бөглөнө.

Танд хэдийгээр байгаа асуудал жижиг санагдаж болзошгүй ч, таны хариулт зуу зуун бусад гэр бүлийн өгсөн мэдээлэлтэй нэгдэж, өөрчлөлт хийх хүчтэй нотолгоо болно шүү. Одоо хариулж, бидэнтэй хамт дуугараарай.

Асуулт байвал "Эпилепси тухай яръя" группт эсвэл 94459999, 95156092 утсаар холбогдоорой.

Таныг хүндэтгэн ёсолсон,

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо

2026 оны 8 сарын 3

Доорх линкээр холбогдон Судалгаандаа хамрагдана уу

Таны 5 минут нэг хүүхдийн амь насыг аврахад ч хэрэг болж болно Танайд, эсвэл танай хайртай хүнд эпилепситэй хүүхэд, гэр бүлийн хэн нэгэн бий юу? Тэгвэл та энэ мэдрэмж...

Манай холбооны Сайн дурын ажилтан-сурагчид Хиймэл-Оюун ухааныг зөв ойлгоё, хэрэглэе сургалтыг амжилттай хийлээ. Залуусын...
27/07/2026

Манай холбооны Сайн дурын ажилтан-сурагчид Хиймэл-Оюун ухааныг зөв ойлгоё, хэрэглэе сургалтыг амжилттай хийлээ. Залуусын сургалт зохион байгуулах арга, ажиллагаа насанд хүрсэн биднээс ОГТ өөр юм. Сонирхолтой, оролцоонд тулгуурласан байна. Тэднээс сурах зүйлс их байна шүү. Дүү нартаа амжилт хүсье.
Эх пост
🤖"ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫГ ЗӨВ ОЙЛГОЁ, ХЭРЭГЛЭЕ" СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
2026 оны 6 дугаар сарын 24-ний өдөр American Corner & MakeUspace, Ulaanbaatar-д манай AI Innovation Club-ийн анхны сайн дурын ажил болох “Хиймэл оюун ухааныг зөв ойлгоё, хэрэглэе" сургалтыг амжилттай зохион байгууллаа. Тус сургалтад нийт 10 хүүхэд идэвхтэй оролцов. 🌟
Сургалтын үеэр оролцогчид:
🧠 Сургалтаар оролцогчид хиймэл оюун ухааны үндсэн ойлголт, AI хэрэгслүүдийг зөв ашиглах арга, тэдгээрийн давуу болон сул тал, мөн аюулгүй хэрэглээний талаар мэдлэгтэй боллоо.
Мөн хиймэл оюун ухааны өгсөн мэдээллийг заавал нягтлан шалгах, AI-д хэт найдахгүй байх, технологийг зөв бөгөөд хариуцлагатай ашиглахын ач холбогдлыг ярилцсан юм.
Сургалтыг зохион байгуулахад дэмжин ажилласан Сургалтыг зохион байгуулахад дэмжин ажилласан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо, сургалт явуулах таатай орчноор хангасан American Corner & MakeUspace, Ulaanbaatar-ын хамт олон, ерөнхий зохион байгуулалтаар хангаж, хөшигний ард ажилласан "Тархины саатай хүүхэд залуусыг дэмжих сан", оролцсон гишүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. 💙
Ирээдүйг зөвхөн харах биш — хамтдаа бүтээцгээе! 🚀
/ЖИЧ. Сургалтын үеэр авсан зургуудыг хүүхдүүдийн аюулгүй байдал, нэр төр, эрхэм чанарт халдахгүйн тулд нийтлэхгүй ба зөвхөн клубын архивт үлдэнэ./

#ХиймэлОюунУхаан



#ИрээдүйнУрЧадвар
#ХүүхэдЗалуучууд
#ТехнологийнБоловсрол
#ТархиныСаатайХүүхэдЗалуусыгДэмжихСан

🤖"ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫГ ЗӨВ ОЙЛГОЁ, ХЭРЭГЛЭЕ" СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026 оны 6 дугаар сарын 24-ний өдөр American Corner & MakeUspace, Ulaanbaatar-д манай AI Innovation Club-ийн анхны сайн дурын ажил болох “Хиймэл оюун ухааныг зөю ойлгоё, хэрэглэе" сургалтыг амжилттай зохион байгууллаа. Тус сургалтад нийт 10 хүүхэд идэвхтэй оролцов. 🌟

Сургалтын үеэр оролцогчид:
🧠 Сургалтаар оролцогчид хиймэл оюун ухааны үндсэн ойлголт, AI хэрэгслүүдийг зөв ашиглах арга, тэдгээрийн давуу болон сул тал, мөн аюулгүй хэрэглээний талаар мэдлэгтэй боллоо.
Мөн хиймэл оюун ухааны өгсөн мэдээллийг заавал нягтлан шалгах, AI-д хэт найдахгүй байх, технологийг зөв бөгөөд хариуцлагатай ашиглахын ач холбогдлыг ярилцсан юм.

Сургалтыг зохион байгуулахад дэмжин ажилласан APDC Mongolia Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо,, сургалт явуулах таатай орчноор хангасан American Corner & MakeUspace, Ulaanbaatar-ын хамт олон, ерөнхий зохион байгуулалтаар хангаж, хөшигний ард ажилласан "Тархины саатай хүүхэд залуусыг дэмжих сан", оролцсон гишүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. 💙

Ирээдүйг зөвхөн харах биш — хамтдаа бүтээцгээе! 🚀

/ЖИЧ. Сургалтын үеэр авсан зургуудыг хүүхдүүдийн аюулгүй байдал, нэр төр, эрхэм чанарт халдахгүйн тулд нийтлэхгүй ба зөвхөн клубын архивт үлдэнэ./


#ХиймэлОюунУхаан



#ИрээдүйнУрЧадвар
#ХүүхэдЗалуучууд
#ТехнологийнБоловсрол
#ТархиныСаатайХүүхэдЗалуусыгДэмжихСан

22/07/2026

ЕБС-ийн сурагчдыг ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫГ хэрэглэж сурах сургалтад урьж байна.
Эцэг эхчүүд ч бас AI-аас хоцрохгүй ээ, Хүүхдүүдээсээ Сурцгаая,
Баасан гарагт уулзацгаая.

Хуучнаар 50-р Дэлгүүрийн урд шүү.

AI Innovation Club

"AI" СУРГАЛТАД СУРАГЧДЫГ УРЬЖ БАЙНА.Эцэг эхчүүдээ Хүүхдүүдтэйгээ хамт ирээд Хиймэл Оюун ухааныг хэрэглэж сурцгаая.Манай ...
22/07/2026

"AI" СУРГАЛТАД СУРАГЧДЫГ УРЬЖ БАЙНА.
Эцэг эхчүүдээ Хүүхдүүдтэйгээ хамт ирээд Хиймэл Оюун ухааныг хэрэглэж сурцгаая.

Манай холбооны Сайн дурын ажилтнуудыг зохион байгуулж буй энэ сургалт үнэхээр сонирхолтой болох тул ЕБС-ийн сурагчдад энэ сургалтын зарыг ЗААВАЛ хүргээрэй.

🤖✨AI гэж юу вэ? Яаж зөв ашиглах вэ?
Хиймэл оюун ухаан аймар хэцүү зүйл биш ээ!
Зөв ашиглаж сурвал хичээл ойлгох, санаа олох, төлөвлөгөө гаргах, мэдээллийг энгийнээр ойлгоход тусалдаг супер туслах байж чадна. 🚀
Тиймээс AI Innovation Club өсвөр үеийнхэнд зориулан
“Хиймэл оюун ухаан: зөв ойлголт, зөв хэрэглээ” сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтаар бид хамтдаа:
• AI гэж юу болохыг ойлгоно
• AI-аас яаж зөв асуулт асуухыг сурна
• AI-г хичээл, өдөр тутамдаа зөв ашиглах аргыг мэднэ
• Шууд хуулах биш, ойлгож ашиглахын чухлыг ярилцана
• Сонирхолтой жишээ, туршилтууд хийж үзнэ
📌 Хэнд зориулсан бэ?
ЕБС-ийн дунд болон ахлах ангийн сурагцагчид, өсвөр үеийнхэн.д
📍 Байршил: Нацагдоржийн нэрэмжит номын сан. American corner https://maps.app.goo.gl/voTMQGFJd8vCoauMA
📅 Огноо: 2026 оны 7-р сарын 24
🕒 Цаг: 13:00
🔗 Бүртгэл: https://forms.gle/6Jr31pVjRevM3hne9
Шинэ мэдлэг, шинэ боломж, шинэ найзууд — нэг дор!
AI-г зөв ашиглаж сурцгаая. 🤩✨
#ХиймэлОюунУхаан #СурагчдадЗориулав #ЗөвХэрэглээ #ШинэМэдлэг

"AI" СУРГАЛТАД СУРАГЧДЫГ УРЬЖ БАЙНА.Эцэг эхчүүдээ хүүхдүүдээ энэ сонирхолтой сургалтад хамруулаарай. Үе тэнгийн найзууд ...
22/07/2026

"AI" СУРГАЛТАД СУРАГЧДЫГ УРЬЖ БАЙНА.
Эцэг эхчүүдээ хүүхдүүдээ энэ сонирхолтой сургалтад хамруулаарай. Үе тэнгийн найзууд нь маш сонирхолтой байдлаар энэ сургалтыг хийх юм шүү.
fans

🤖✨AI гэж юу вэ? Яаж зөв ашиглах вэ?
Хиймэл оюун ухаан аймар хэцүү зүйл биш ээ!
Зөв ашиглаж сурвал хичээл ойлгох, санаа олох, төлөвлөгөө гаргах, мэдээллийг энгийнээр ойлгоход тусалдаг супер туслах байж чадна. 🚀
Тиймээс AI Innovation Club өсвөр үеийнхэнд зориулан
“Хиймэл оюун ухаан: зөв ойлголт, зөв хэрэглээ” сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтаар бид хамтдаа:
• AI гэж юу болохыг ойлгоно
• AI-аас яаж зөв асуулт асуухыг сурна
• AI-г хичээл, өдөр тутамдаа зөв ашиглах аргыг мэднэ
• Шууд хуулах биш, ойлгож ашиглахын чухлыг ярилцана
• Сонирхолтой жишээ, туршилтууд хийж үзнэ
📌 Хэнд зориулсан бэ?
ЕБС-ийн дунд болон ахлах ангийн сурагцагчид, өсвөр үеийнхэн.д
📍 Байршил: Нацагдоржийн нэрэмжит номын сан. American corner https://maps.app.goo.gl/voTMQGFJd8vCoauMA
📅 Огноо: 2026 оны 7-р сарын 24
🕒 Цаг: 13:00
🔗 Бүртгэл: https://forms.gle/6Jr31pVjRevM3hne9
Шинэ мэдлэг, шинэ боломж, шинэ найзууд — нэг дор!
AI-г зөв ашиглаж сурцгаая. 🤩✨
#ХиймэлОюунУхаан #СурагчдадЗориулав #ЗөвХэрэглээ #ШинэМэдлэг

  -ын Хүмүүс Александра Адамст бүрэн харж, сонсож чаддаггүй хүн хэзээ ч эмч болж чадахгүй гэж хэлдэг байв…Гэвч 32 насанд...
16/07/2026


-ын

Хүмүүс Александра Адамст бүрэн харж, сонсож чаддаггүй хүн хэзээ ч эмч болж чадахгүй гэж хэлдэг байв…

Гэвч 32 насандаа тэр бүхнийг няцааж, Их Британийн анагаах ухааны түүхэнд шинэ хуудас нээжээ. ❤️

Александра төрөхдөө л сонсгол, харааны бэрхшээлтэй гэж бүртгэгдсэн байлаа.

Тэр сонсголын хүнд алдагдалтай, маш хязгаарлагдмал хараатай бөгөөд хүчилтөрөгчийн нэмэлт дэмжлэг тогтмол шаарддаг хэд хэдэн архаг өвчтэй.

Гэсэн ч тэр эдгээр нь өөрийг нь өвчтөнд туслах чадваргүй болгодог гэж хэзээ ч бодож байгаагүй.

Харин бусад хүмүүс тэгж боддог байлаа.

Багш нар нь түүнийг анагаахын сургуульд элсэх хүсэлт гаргахгүй байхыг зөвлөжээ.

Нэг их сургууль түүнд эхлээд элсэх эрх олгосон ч хичээл эхлэхийн өмнөхөн хөгжлийн бэрхшээлийг нь шалтгаалан шийдвэрээ цуцалсан байна.

Суралцах хугацаанд нь хамт олон болон байгууллагууд түүнийг энэ ажлыг аюулгүй хийж чадах эсэхэд дахин дахин эргэлзэж байв. 💔

Гэсэн ч Александра бууж өгсөнгүй.

Түүний эмч болох хүсэл өсвөр насанд нь бий болсон юм. Хагалгааны дараах хүндрэлээс болж тэр бараг нэг жил хагасын турш эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ.

Ихэнх эмч нар орных нь хөлөөс хоорондоо ярилцаж, түүний тухай хэлэлцдэг байв.

Харин нэг залуу эмч эргэж ирээд хөшгийг хаан, ердөө гурван үг асуужээ.

“Чи зүгээр үү?”

Александра уйлж эхлэхэд тэр эмч өөрийн том хагалгааны сорвийг үзүүлээд:

“Би ойлгож байна.” гэж хэлжээ.

Тэр мөч Александрад өвчтөнүүдэд хамгийн хэрэгтэй зүйл нь зөвхөн анагаахын мэдлэг биш гэдгийг ойлгуулсан юм.

Харин энэрэнгүй, хүнлэг хандлага юм. ❤️

Эмнэлгийн практикт ажиллахын тулд Александра олон арга замыг өөртөө тохируулан ашиглаж сурчээ.

Тэр Bluetooth стетоскоп ашиглаж, зүрх болон уушгины чимээг сонсголын аппаранд нь шууд дамжуулдаг.

Дуудлагын төхөөрөмжийн дохио нь гар утсаар нь дамжин чичиргээ өгдөг.

Зүү хатгах зэрэг ажил хийхдээ тэр хүрэлцэх мэдрэхүйдээ ихээхэн найддаг бөгөөд энэ мэдрэмж нь цаг хугацааны явцад илүү хөгжсөн гэж ярьдаг. 🩺

Түүний энэ зам арав гаруй жил үргэлжилж, хүнд өвчин, удаан хугацааны эмнэлгийн эмчилгээ, ялгаварлан гадуурхалт зэрэг олон сорилтыг даван туулжээ.

Эдгээрийн зарим нь бүр түүний мөрөөдлийг зогсоох шахсан байна.

Харин 2026 оны долоодугаар сард Александра эцэст нь анагаах ухааны дипломоо авч, Их Британийн сонсгол, харааны хавсарсан бэрхшээлтэй анхны эмч хэмээн өргөнөөр хүлээн зөвшөөрөгджээ. 🥹

Одоо тэр ахмад настны анагаах ухаан эсвэл хөнгөвчлөх эмчилгээний чиглэлээр ажиллах талаар бодож байгаа бөгөөд эмчийн ч, өвчтөний ч байр суурийг ойлгодог туршлага нь түүний хамгийн том давуу талуудын нэг болж байна.

Александра хөгжлийн бэрхшээл нь алга болсон учраас амжилтад хүрээгүй.

Харин ажлаа аюулгүй, үр дүнтэй хийх өөр арга замыг олж, бусдын тогтоосон хязгаарыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан учраас амжилтад хүрсэн юм.

Түүний хамгийн том саад бэрхшээл нь харж, сонсож чаддаггүйдээ байгаагүй…

Харин дэлхий нийтэд өөрийн юу хийж чаддагийг харуулах явдал байжээ. ❤️

Өнөөдөр ч бидний дунд бусдын ур чадвар, боломжийг нээж харахаасаа өмнө зөвхөн хязгаарлалтыг нь харж, боломжийг нь хааж байгаа хэчнээн авьяастай хүн байгаа бол?


#АнагаахУхаан #ХөгжлийнБэрхшээл #ТэгшБоломж

https://www.facebook.com/share/19k3TMByB5/?mibextid=wwXIfr

People told Alexandra Adams that someone who could not fully see or hear could never become a doctor...
At 32, she proved them wrong and made British medical history. ❤️
Alexandra was registered deaf and blind from birth.
She has severe hearing loss, extremely limited vision and several complex health conditions that require her to use supplemental oxygen.
But she never believed those things made her incapable of helping patients.
Other people did.
Teachers discouraged her from applying to medical school.
One university initially offered her a place, then withdrew it shortly before she was due to begin because of her disability.
During her training, colleagues and institutions repeatedly questioned whether she could safely perform the job. 💔
Alexandra continued anyway.
Her desire to become a doctor was shaped during her teenage years, after surgery complications left her hospitalized for around a year and a half.
Most doctors spoke about her from the end of the bed.
One young doctor came back, closed the curtain and asked three simple words:
“Are you okay?”
When Alexandra began to cry, the doctor showed her a large surgical scar and told her she understood.
That moment taught Alexandra what patients often need most.
Not only medical knowledge.
Empathy. ❤️
To work clinically, Alexandra learned to adapt.
She uses a Bluetooth stethoscope that sends sounds directly to her hearing aids.
Her pagers can vibrate through her phone.
And when inserting a needle, she relies heavily on touch, a sense she says has become naturally heightened. 🩺
Her path took more than a decade and included serious illness, long hospital stays and discrimination that nearly ended her career.
In July 2026, Alexandra finally received her medical degree and became widely recognized as the United Kingdom’s first DeafBlind doctor. 🥹
She is now considering geriatrics or palliative care, fields where her experience as both doctor and patient could become one of her greatest strengths.
Alexandra did not succeed because her disability disappeared.
She succeeded because she found different ways to perform the work safely and refused to accept other people’s limited expectations.
Her greatest obstacle was never what she could not see or hear...
It was convincing the world to see what she could do. ❤️
How many talented people are still being denied opportunities because others judge their limitations before discovering their abilities?

06/07/2026
Энэ тэтгэлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ хамруулаарай.
06/07/2026

Энэ тэтгэлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ хамруулаарай.

Ажиа Гэгээний нэрэмжит “ЗӨВ ТЭТГЭЛЭГ” хөтөлбөр 2026-2030 оны тэтгэлэгт шилдэг сурагчдаа шалгаруулах бүртгэл нээгдлээ.

“Зөв Тэтгэлэг Сан” байгуулагдсанаас хойш өнгөрсөн 7 жилийн хугацаанд жил бүр сонгон шалгаруулалт явуулан одоогоор нийт 133 оюутанд тэтгэлэг олгосон байна. 2019 онд 10 оюутан, 2020 онд 15 оюутан, 2021 онд 14 оюутан, 2022 онд 30 оюутан, 2023 онд 33 оюутан, 2024 онд 16 оюутан, 2025 онд 15 оюутан шалгарсан ба нийт 8 их сургуулийн 30 гаруй мэргэжлийн чиглэлээр оюутнууд суралцаж байна.

Сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэл, бусдыг хайрлан эх орон, амьдарч байгаа орон нутаг, олон нийтэд, соёл, өв уламжлалд чиглэсэн аливаа ажилд тэргүүлж буй хэдий ч ар гэрийн санхүүгийн тодорхой бэрхшээлийн улмаас их дээд сургуульд суралцахад хүндрэлтэй байгаа төгсөх ангийн сурагчдад боломж олгож, тэднийг эх орныхоо соёл, уламжлал, байгаль орчин, ард иргэдийн төлөө ажиллаж хувь нэмэр оруулах зүрх сэтгэлтэй иргэн болоход нь хөхүүлэн дэмжих зорилготой юм.

Уг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнууд 4 жилийн сургалтын төлбөрийн тэтгэлгээс гадна дараах чиглэлээрх сургалт, үйл ажиллагаанд хамрагдана. Үүнд:
-Монголынхоо соёл өв уламжлал, байгаль орчин, хүмүүс хоорондын харилцаа, нийгмийн эмзэг бүлэгт туслах зэрэг сайн дурын үйл ажиллагаанд хамрагдах замаар эх оронч, энэрэнгүй зөв үзэл хандлагатай болж төлөвших;
-Тэтгэлгээр сурсныхаа дараа улс эх орныхоо хөгжилд сурсан мэдсэнээрээ хувь нэмэр оруулах;
-Төсөл санаачлан бичиж хэрэгжүүлэх;
-Багаар ажиллах чадварт суралцах;
-Тэтгэлэгт хамрагдсан оюутнуудын дуу хоолойг нийтэд хүргэх, зөв хандлага мэссеж түгээх замаар олон нийтдээ нөлөөлөх зэрэг болно.

2026-2030 оны тэтгэлэгт шалгарах шилдэг сурагчдын бүртгэл 2026 оны 07 сарын 06-нд эхэлж 07 сарын 17-ны 23:59 цагт хаагдана.

Хэн хамрагдаж болох вэ?
-Монгол улсын 17-18 настай иргэн
-Монгол улсын их, дээд сургуулийн үндсэн ангид бакалаврын зэргээр суралцахаар эрхээ/батламжаа авсан байх
-Сурлагын дүн 70 ба түүнээс дээш байх,
-Ямар нэгэн төрлийн урлаг, спортоор хичээллэдэг байх

Сонгон шалгаруулалтын үе шат
1. Эхний шатны шалгаруулалтыг өргөдлийн цахим маягтыг хэрхэн бөглөсөн байдал, бүрдүүлсэн материал болон эсээнд үндэслэн явуулна.
2. Хоёрдугаар шатанд нийгмийн сайн дурын ажил хийлгэх мөн сэтгэлзүйн тестэнд оруулдаг ба тухайн оролцогчийн гүйцэтгэл болон зан чанар, хандлагад суурилан шалгаруулдаг. Үүн дээр нэмээд оролцогч бүрийн ар гэрийн нөхцөл байдалтай танилцдаг. Энэ нь санхүүгийн баримтууд мөн эцэг эхийн дэмжлэг зэргийг зөв зүйтэй дүгнэхэд тус болдог.
3. Сүүлийн шатны шалгаруулалтад оролцогч асран хамгаалагчийн хамтаар ярилцлаганд ордог.

Бид бүртгэлд шаардагдах зүйлс болон бусад мэдээллийг фэйсбүүк хуудас дээрээ оруулсан байгаа.

Өргөдөл илгээх холбоос: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdB_pwcnLCYifty_Re5HE3w8hdc76vGSu-0cKk-4cq9syTfKA/viewform?usp=header

✅ Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн конвенц, монгол улсад өгсөн зөвлөмжийн хэрэгжи...
03/07/2026

✅ Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн конвенц, монгол улсад өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг хангахад хэрхэн салбар дундын уялдаа холбоог ханган ажиллах, оновчтой төлөвлөх, хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй зөв харилцах нийгэм-сэтгэл зүйн онцлог, тэдний хөдөлмөр, боловсрол, хүртээмжийн асуудлаарх конвенцод тусгасан заалтыг хэрэгжүүлэх чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх чадавхжуулах сургалтыг 2026 оны 06 сарын 30, 2026 оны 07 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд ХБХЭрхийг хангах , ажлын алба - ХБХХөгжлийн ерөнхий газар хамтран зохион байгууллаа.

✅ Эхний хоёр өдөр 21 аймаг+9 дүүргийн ХБХүний Эрхийг Хангах Салбар зөвлөлийн төлөөллүүд, Сүүлийн өдөр нь 14 яам, НЗДТГ-ын ХБХүний Эрхийг хангах Дэд зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах #сургалт байлаа.

Энэхүү чадавхжуулах сургалтыг ХБХЭХҮндэсний зөвлөлийн гишүүн, ХБХЭЭХолбооны ГЗ С.Сэлэнгэ 6 сарын 30 өдөр Тэгш хамран сургах боловсролын тухай нэгдсэн мэдээллийг НҮБ-ын ХБХүний эрхийн хорооны 4р Ерөнхий тайлбарын дагуу хийж, гарын авлагаар хангав. Хоёр өдрийн сургалтад ХБХЭХангах Салбар зөвлөлд гишүүн ХБХЭЭХолбооны Дорнод, Орхон, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн салбарынхан болон УБ хотын Налайх дүүргийн төлөөллүүд оролцсон юм.

✅ 15 яамны Төрийн захиргааны удирдлагын газар болон харьяа байгууллагууд, Нийслэлийн засаг даргын тамгын газрын Дэд зөвлөлийн гишүүдэд 7 сарын 2ны өдөр С.Сэлэнгэ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ ОРОН ТООНЫ БУС ДЭД ЗӨВЛӨЛҮҮДИЙН АЖЛЫГ ҮНЭЛЭХ
ХҮНИЙ ЭРХЭД СУУРИЛСАН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ-ийг
Хүний эрхийг хангах Дэд зөвлөлийн гишүүн С.Сэлэнгэ тухайн салбартаа Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хангахын тулд БҮТЦИЙН, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ДҮН ШИНЖИЛГЭЭГ НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод нийцүүлэн боловсруулснаа танилцуулав.

2026 оны сүүлийн хагаст Хүний эрхэд суурилсан байдлаар ажлаа төлөвлөх Шалгуур үзүүлэлтийг ХБХЭХҮЗөвлөл хийхэд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо манлайлан ажиллахаа дурдлаа.

Яамдын Дэд Зөвлөлийн төлөөллүүд 2027 оны Төлөвлөгөөндөө оруулах саналаа Дасгал ажлаар хэлэлцлээ. Үүнд Яам бүр Вэб Сайтаа WCAG-2А шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх ажлыг эхлүүлж Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст Мэдээллийн хүртээмжийг бий болгоход Шинэ алхам хийхээ илэрхийлж байлаа.

Дасгал ажлаар хэлэлцэж ярьсан бүхэн нь Яам бүрийн шинэ оны төлөвлөгөөнд тусгалаа олох болтугай.

Address

БГД, 20-р хороо, ХБХСЗХТөвийн 1р давхарт
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 16:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 10:00 - 03:00

Alerts

Be the first to know and let us send you an email when APDC Mongolia Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to APDC Mongolia Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо:

Shortcuts

Share