13/01/2022
🤰🤰🤰 ДАВХАР ЗҮРХТЭЙ БҮСГҮЙ 💕💕💕
(Жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан богино зөвлөмж)
❓ “Жирэмсэн үед сэтгэл санаа яагаад хямардаг вэ?”
~~~ Эм бэлгийн эсийн даавар хэт ихэссэнтэй холбоотойгоор сэтгэл зүйд өөрчлөлт үүсдэг ба энэ нь даралт ихсэх, хавагнах зэрэг жирэмсэн үед биед илэрдэг өөрчлөлттэй л ижил юм. Жирэмсэн үеийн сэтгэл зүйн өөрчлөлт нь хэнд ч тохиолдож болно. Сэтгэлийн хөдөлгөөн ихсэж, мэдрэмтгий, амархан ядардаг, цочмог зантай болдог ба сэтгэл зүйчид үүнийг дааврын өөрчлөлттэй холбон тайлбарладаг.
❓ Жирэмсэн үеийн стресс аюултай юу? Жирэмсэн үед стресстэй байх нь хэвлий дэх урагт нөлөөлдөг үү?
~~~ Хүүхэд тээж төрүүлнэ гэдэг нь бүсгүй хүнд хязгааргүй их баяр баясгаланг мэдрүүлэхийн зэрэгцээ айдас, болгоомжлол, тайван бус байдлыг бий болгодог.
📌 Стрессээс шалтгаалсан удаан хугацааны нойргүйдэл,
📌 Толгойн өвдөлт,
📌 Хоолны дуршлын өөрчлөлт нь урагт нөлөөлдөг болохыг судлаачид тодорхойлсоор байна.
💬 Түүнчлэн жирэмсэн үед бие организмд гарч буй өөрчлөлтийг дагасан түгшүүр, ураг хэвийн бойжиж байгаа эсэхэд санаа зовох, төрөх үеийн өвдөлттэй холбоотой хэд хэдэн төрлийн түгшүүр илрэх тохиолдол байна.
💬 Биеийн галбир алдагдаж эхлэх, нүүрэн дээр сэвх үүсэх, бие хүндрэх, амьсгаадах, ядрах мэдрэмжийг даган бусдад ямар харагдаж байгаа бол гэхчлэн зовинол үүсдэг ч энэ нь ТАНЫ ҮРЭЭ ХАЙРЛАХ СЭТГЭЛТЭЙ ХАРЬЦУУЛАХАД ТИЙМ Ч ТОМ АСУУДАЛ БИШ байх тийм үү? Төрөх үеийн өвдөлт нь бидний төсөөлснөөс их ч байж магадгүй боловч БҮХИЙ Л ЭМЭГТЭЙЧҮҮД ЭНЭ ҮЕИЙГ ДАВЖ ГАРДАГ, ТА Ч БАС ЧАДНА ШҮҮ ДЭЭ.
❓ Жирэмсэн үеийн сэтгэл хямралыг хэрхэн багасгах боломжтой вэ?
✅ ХАНГАЛТТАЙ НОЙР АВАХ, ЭРҮҮЛ ЗӨВ ХООЛЛОХ, ТОХИРОМЖТОЙ ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙХ НЬ сэтгэл хямралыг багасгахад хамгийн их тустай.
✅ Хичнээн ядрав ч хэсэгхэн хугацааг өөртөө зориулж, өөрийгөө хайрлах нь хамгаас чухал. ӨӨРИЙГӨӨ ХАЛАМЖЛАХАА ХЭЗЭЭ Ч БҮҮ ЗОГСООГООРОЙ.
✅ Хөл хүнд үед бүсгүйчүүд бидэнд анхаарах, хорилглох зүйлс цөөнгүй байдаг ч БҮГДИЙГ БҮҮ ХОРИГЛООРОЙ.
✅ Амьдралын нэгэн шинэ үе эхэлж байгаа тул ШИНЭ ХОББИТОЙ БОЛЖ, ТҮҮНИЙГЭЭ ХӨГЖҮҮЛСЭН Ч БОЛОХ ЮМ.
✅ Найзуудтайгаа хөгжилдөх, таныг ойлгох нэгэнд сэтгэлээ уудлах, хайртай хүнтэйгээ болзох, олон нийтийн арга хэмжээнд оролцох зэргээр НИЙГМИЙН ХАРИЛЦААНД НЭЭЛТТЭЙ БАЙХ НЬ СЭТГЭЛ ХЯМРАЛД ӨРТӨХГҮЙ БАЙХ ЧУХАЛ АРГА.
~~~ Хөл хүнд байхад сэтгэл хямралд өртөх нь тохиолдож болох л асуудал. Тиймээс үүнд санаа зовох бус урьдчилан сэргийлэх, даван туулах аргуудад суралцах нь л илүү чухал юм. Харин сэтгэл хямрал удаан хугацаанд үргэлжилж, ганцаараа даван туулахад хүндрэлтэй байгаа тохиолдолд МЭРГЭЖЛИЙН СЭТГЭЛ ЗҮЙЧ БОЛОН СЭТГЭЦИЙН ЭМЧИД ХАНДАЖ ТУСЛАМЖ АВАХ НЬ ЗӨВ ЮМ ШҮҮ.