08/06/2026
🌟 "ЗОРИГТОН-3" ЭРЧИМЖҮҮЛСЭН ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
"Зоригтон-3" эрчимжүүлсэн хөтөлбөр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт 2 өдрийн турш амжилттай үргэлжилж, оролцогч залуус маань "Зоригтон" батламжаа гардан авлаа.
Хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа болон батламж гардуулах ёслолд Хүрээлэнгийн удирдлагууд
Ч.Лодойсамбуу Ч. Лодойсамбуу(УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн гишүүн)
Ш.Бямбасүрэн Шинэбаярын Бямбасүрэн(УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн гишүүн)
Б.Батзаяа Batzaya Bulganbaatar(Удирдах зөвлөлийн гишүүн)
Б.ТөрбатTurbat Battulga (Удирдах зөвлөлийн гишүүн)
Д.Өлзий-Эрдэнэ Ulzii-Erdene Demberel(Удирдах зөвлөлийн гишүүн)
Д.Хишгээ Khishgee Damchaa(Зориг ардчиллын хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал) нар оролцов.
Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл хүрэлцэн ирж, оролцогч залууст маань халуун баяр хүргэж, онцгойлон мэндчилгээ дэвшүүлсэн нь хөтөлбөрийн маань хүндтэй мөчүүдийн нэг байлаа.
Хөтөлбөрийг амжилттай болоход хувь нэмэр болсон эрхэм илтгэгч, зочин багш нартаа, мөн хөтөлбөрийг амжилттай хэрэгжихэд бүх талаар дэмжсэн "Зориг ардчиллын хүрээлэн"-гийн Удирдах зөвлөлийн гишүүддээ гүн талархал илэрхийлье.
Хөтөлбөртөө хичээнгүйлэн, идэвхтэй суралцсан оролцогч залуустаа халуун баяр хүргэе!
Та бүхний маань суралцах их зам нь үргэлж дардан байж, "Сайн цагийг саруул ухаанаар" түүчээлэх болтугай🕊️🕊️🕊️
#Зоригтон3 #ЗоригАрдчиллынХүрээлэн #ИрээдүйнМанлайлагчид #Манлайлал