07/10/2026
Монголын Хөхний Хавдар Судлаач эмч нарын нийгэмлэг (MBOS) болон Солонгосын Хөхний Хавдрын нийгэмлэгийн (KBCS) хамтын ажиллагааны хүрээнд хөхний хавдрын оношилгоо, эмчилгээний чанарыг сайжруулах, эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг олон улсын түвшинд хүргэх зорилгоор төрөлжсөн мэргэжлийн эмч нарт зориулсан эхний ээлжийн сургалтыг амжилттай эхлүүллээ.
Энэхүү сургалтанд мэс засал, хавдар судлал, эмгэг судлалын чиглэлээр ажилладаг эмч нар Seoul National University Hospital болон Gangnam Severance Hospital эмнэлгүүдэд суралцаж байна.
Хөхний хавдрын оношилгоо, эмчилгээний чанарыг сайжруулах, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг олон улсын түвшинд хүргэх зорилгоор төрөлжсөн мэргэжлийн эмч н...