Уран бүтээлчид Улсын хилээр

Уран бүтээлчид Улсын хилээр улсын хилээр аялан зохиож туурьвиж бүтээж сэтгэх зорилтот экстрим-аялал контент үйлдвэрлэл

Address

Sukhbaatar District
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 18:00

Telephone

+97677801151

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Уран бүтээлчид Улсын хилээр posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Уран бүтээлчид Улсын хилээр:

Share

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ

Эх орон, дархан хил, тусгаар тогтнол. Энэ гуравхан холбоо үгэнд орших гүн утга, өргөн агуулгыг Монгол хүн бүр зүрхний цохилтоо мэдрэхтэй адил ойлгож байх нь чухал юм. Өдгөө цагаан цаасан дээр хэнэггүйхэн тэрлэгдэх, урсах үгнээс утга төгөлдөр бус уншлага мэт хэлэгдэх энэ гурван үгэнд Монгол гэж омогших тэр л нандин болоод хэзээ ч юугаар ч үл солигдох эх орны минь үнэ цэнэ оршино. Эрт үеийн эх оронч өвөг дээдсийн өргөсөн халуун амь, бүлээн цус, чин сэтгэл, баатарлаг тэмцлээр олдсон газар нутаг, хил хязгаар, тусгаар тогтнол өнөө цагийн Монгол буюу бид өөрсдийгөө бий болгосон. Гэвч хойч үеийнхний үгсийн санд эх орноо хайрлах, үнэ цэнийг мэдрэх, халдашгүй дархан хилтэй, тусгаар тогтносон эх оронд амьдрах гэх эдгээр үгсийн утгыг хайгаад ч олохгүй болжээ. Учир нь эх орон, дархан хил, тусгаар тогтнол гэх үгсийн дотоод мөн чанар, өргөн агуулгыг таниулах, мэдрүүлэх, түүчээлэх улмаар хайрлан хамгаалах, бахархуулах урлаг соёлын бүтээл сүүлийн гурван арванд төрөөгүй юм. Урлаг соёл нь тухайн улсын ялагарах онцлог, улс оршин тогтнох үндэс, залуу хойч үедээ эх орноо гэсэн хандлагыг бий болгодог хамгийн чухал үнэт зүйл юм.