20/04/2026
Эрх Чөлөөний Эвсэл намаас өр зээл нэмж инфляц өдөөх үр дагавартай Туулын хурдны замын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Жаргаланд хандан Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилж УИХ-д өргөн барих санал гаргалаа.
2025.07.09-ний өдөр Усны тухай хуулийн 22.2.1 дэх хэсэгт оруулсан нэмэлт өөрчлөлтөөс улбаатайгаар энэхүү үр ашиггүй төсөл хэрэгжиж эхлээд байна. Энэхүү нэмэлт өөрчлөлтийг дэмжиж баталсан 72 гишүүний нэрсийг Эрх Чөлөөний Эвсэл намаас ил болгоод байгаа билээ. Энэхүү үр дагаварыг арилгахад эдгээр УИХ-ын гишүүд гаргасан шийдвэрээ эргэн харах боломж бүрдэх юм.
Хуулийн төслийн зорилго нь 2025.07.09-ний өдөр Усны тухай хуулийн 22.2.1 дэх хэсэгт оруулсан нэмэлт өөрчлөлтийг хүчингүй болгох эсхүл анхны заалтыг сэргээх зорилготой болно. Ингэснээр өр зээл нэмж инфляц өдөөх үр дагавартай Туулын хулгайн төсөл үргэлжлэх хууль ёсны боломжгүй болох юм.
Түүнчлэн Хянан шалгах түр хороо байгуулах санал гаргах, тогтоолын төсөл санаачлах, хуулийн төсөл хэлэлцэх явцад ач холбогдол бий болгох шаардлагатай байна. БОХХАА-ын байнгын хороонд энэ заалттай холбоотой асуулга тавьж, хариуг нь чуулганы нэгдсэн хуралдаанаар нээлттэй сонсохыг шаардах зэрэг ажлыг хууль тогтоох дээд байгууллагын хууль санаачлах эрх бүхий УИХ-ын гишүүний хувьд авч хэрэгжүүлэх саналыг УИХ-ын гишүүн Б.Жаргаланд хандан гаргалаа.
ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ЭВСЭЛ НАМ
2026.04.20