13/09/2026
https://www.facebook.com/share/p/1DNgAwSGSh/?mibextid=wwXIfr
Эрхэм Дээд 8-р Ажиа Гэгээнтэн Лувсантүвдэнжигмэджамц
дээдэст энх тунх байхыг ерөөсөн 76 насны ой, эх болсон зургаан зүйл хамаг амьтаны тусын тулд 2019 оны 9 сарын 1 нээс эхлэн айлдсан Алтан Ганжуур судрыг жаргаах буяны чуулганы баярт зориулсан "Бат оршил" өргөх ёслол
🗓️2026 оны 09 сарын 20 нд
Hilton conference center
📍3500 Midwest Rd, Oak Brook
⏰10.00 -16.00 болно.
“Даншүг” буюу “Бат-оршил” өргөх гэдэг нь Багш дээдэс нарын өлмий бат, мэлмий тунгалаг өнө удаан саатаж ном сургаалаа айлдаж байхын тухайд хүсэмжлэн залбирч бие хэл сэтгэлийн дээд өргөл өргөж Багш нараа баясгах хурал билээ.
Судар тарни хосолсон шашны охь өнөд дэлгэрэхийн тулд түүний гүн гүнзгий нарийн утгыг заан хөтлөгч багш нарын өлмий бат орших учиртай. Энэ нь шавь нарын сүсэг бишрэл, хувь ерөөлөөс их хамаарна.
Бат оршил өргөхөд өглөгийн эзэд болон шавь нар чин сэтгэл, гүн бишрэлээр
лагшин зарлиг тааллын шүтээн,
өлзийт найман тахил,
хаан төрийн долоон эрдэнэ,
номт хувцас тэргүүтэнг өргөнө.
Дэлхийгээр тархан суугаа сүсэгтэн олон түмэн шавиуд Ажиа Гэгээнтэнтэй учран золгож эрхэм дээдэсээс ундрах билиг ухааны ариун рашаанаар сэтгэл оюуны цангаа тайлаж амьдрал ахуйгаа даатган хөтөлж яваа билээ.
Энэ сайхан буяны чуулган үнэ төлбөргүй
Өглөгийн эзэд болон шавь нар, дуучид, хөгжимчид
2026 оны 09 сарын 15 наас өмнө холбогдоорой .
773-715-6334