Бидний Дэм - Bidnii Dem

Бидний Дэм - Bidnii Dem Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний асран хамгаалагчдын гар урлалыг дэмжицгээе.
Дэмжих утас: 99300895- 89286070

"Бидний Дэм-We Encourage People" бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө нэгдсэн залуусын сайн дурын байгууллага юм. Бид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, иргэд болон тэдний гэр бүлд чиглэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг.

"ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ БАЙГУУЛЛАГЫН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ" ВОРКШОПАвстралийн Тэ...
29/08/2025

"ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ БАЙГУУЛЛАГЫН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ" ВОРКШОП

Австралийн Тэтгэлэгт Хөтөлбөрийн санхүүжилт, Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Төвийн дэмжлэгтэйгээр "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь" воркшоп-ийг Хөгжлийн бэрхшээлтэй хөдөлмөр эрхлэгчдийн ҮЭХ-оос зохион байгуулж байгаа тул та бүхний хүрэлцэн ирэхийг урьж байна.

Воркшопын хүрээнд:
✔️Олон улсын донор байгууллагуудаас санхүүжилт татахад зориулсан төсөл боловсруулах;
✔️Дотоодын тендерт амжилттай оролцох, төрийн худалдан авах цахим систем дээр үр дүнтэй ажиллах;
✔️Сошиал медиа маркетинг үр дүнтэй хийх;
сэдвүүдээр оролцоонд тулгуурлан сургалт зохион байгуулагдана.
Бүртгэлийн хугацаа: 2025 оны 09 сарын 01-ний 23:00 цаг хүртэл
Бүртгэлийн линк: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfOXNDgD3sRWlOXMAyH2eUpaSyYRq6Troyey3E8jeuYWzoqxA/viewform?usp=header

Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 99300895

2025 оны эхний хагас жилийн хөдөлмөрийн чадвар алдсан иргэдийн судалгааны мэдээллийг хүргэж байна. 2025 оны эхний хагас ...
21/07/2025

2025 оны эхний хагас жилийн хөдөлмөрийн чадвар алдсан иргэдийн судалгааны мэдээллийг хүргэж байна. 2025 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд хөдөлмөрийн чадвар алдсан 101,038 иргэн байгаа нь нийт хүн амын 2.9 хувь болж байна. Улсын дунджаас өндөр аймаг нь Сэлэнгэ, Дорнод аймаг тус тус байна. Нийгмийн даатгалын байгууллага нь хөдөлмөрийн чадвар алдсан даатгуулагчдад үзүүлэх сэргээн засах тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд 2025 онд 11 сувилалтай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж эхэллээ.

Meritton манай нэр хүндтэй олон улсын сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах өргөдлийг хүлээн авч байгааг дуулгахад та...
21/07/2025

Meritton манай нэр хүндтэй олон улсын сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах өргөдлийг хүлээн авч байгааг дуулгахад таатай байна. Энэхүү хөтөлбөр нь сурлагын өндөр амжилт, суралцах хүсэл эрмэлзэл, хувийн өсөлтийн төлөө тууштай зүтгэдэг онцгой дунд сургуулийн сурагчдыг дэмжих зорилготой юм. Сургалтын төлбөрийн 50% эсвэл 30% -ийг хамарсан олон улсын сургуулийн тэтгэлэг авах боломжтой бөгөөд үнэлгээний дараа шилдэг оюутнуудад бүрэн тэтгэлэг олгож болно.

Мериттон Бритиш олон улсын сургууль нь Үнэт зүйлд суурилсан боловсролын хөтөлбөр, Кембрижийн олон улсын сургалтын хөтөлбөр, Кембрижийн IGCSE стандартад нийцсэн эрдэм шинжилгээний өндөр амжилт, хувь хүний хөгжил, хамт олны хүчтэй мэдрэмжийг нэгтгэсэн цогц боловсрол олгох зорилготой.

Тавигдах шаардлага - нас болон жилийн бүлэг:
7-р жил – хичээлийн жил эхлэхэд 11-ээс доошгүй байх
8-р жил – хичээлийн жил эхлэхэд 12-оос доошгүй настай
9-р жил – хичээлийн жил эхлэхэд 13-аас доошгүй настай
10-р жил – хичээлийн жил эхлэхэд 14-өөс доошгүй настай
11-р жил – хичээлийн жил эхлэхэд 15-аас доошгүй настай

Өргөдөл гаргагч нь сургуулиас хавсаргасан захидал, тодорхойлолтыг өгөх шаардлагатай байж болно.

Богино жагсаалтад орсон нэр дэвшигчид дараахь мэдээлэлтэй байх сургуульд хамрагдаж, оролцох шаардлагатай болно.
Сургуулиас сонгосон сэдвээр бэлтгэсэн илтгэл тавих
Ерөнхий болон туслах зохицуулагчтай ярилцлаа.

Тэтгэлэгт хамрагдах хүрээ юу вэ?
Тэтгэлэг нь сургалтын төлбөрийн 50, 30 хувийг бүрдүүлдэг
Үнэлгээний дараа онцгой оюутнуудад бүрэн тэтгэлэг олгож болно

Хаана өргөдөл гаргах вэ?

https://merittonbritish.ac.th/internationalschoolscholarship/?fbclid=IwY2xjawLqqdVleHRuA2FlbQIxMABicmlkETFDVjRuNXVYWVB5WjJMMERUAR6QUgSgrl7ykYn-ywYk4PKjdjoOcXejL26MEAEN9uaWtUfPmLAVHBm_80rucA_aem_gD_OnDTZPz32gQJ16mu4dA #:~:text=%D3%A9%D1%80%D0%B3%D3%A9%D0%B4%D3%A9%D0%BB%20%D0%B3%D0%B0%D1%80%D0%B3%D0%B0%D1%85%20%D0%B2%D1%8D%3F-,%5B%20%D0%AD%D0%BD%D0%B4%20%D3%A9%D1%80%D0%B3%D3%A9%D0%B4%D3%A9%D0%BB%20%D0%B3%D0%B0%D1%80%D0%B3%D0%B0%D1%85%20%5D,-%D0%94%D1%8D%D0%BB%D0%B3%D1%8D%D1%80%D1%8D%D0%BD%D0%B3%D2%AF%D0%B9%20%D0%BC%D1%8D%D0%B4%D1%8D%D1%8D%D0%BB%D1%8D%D0%BB%20%D0%B0%D0%B2%D0%B0%D1%85%D1%8B%D0%B3
https://merittonbritish.ac.th/internationalschoolscholarship/ #:~:text=%D0%BE%D0%BD%D1%8B%20%D1%85%D0%B8%D1%87%D1%8D%D1%8D%D0%BB%D0%B8%D0%B9%D0%BD%20%D0%B6%D0%B8%D0%BB-,%5B%20%D0%AD%D0%BD%D0%B4%20%D3%A9%D1%80%D0%B3%D3%A9%D0%B4%D3%A9%D0%BB%20%D0%B3%D0%B0%D1%80%D0%B3%D0%B0%D1%85%20%5D,-Meritton%20%D0%BC%D0%B0%D0%BD%D0%B0%D0%B9%20%D0%BD%D1%8D%D1%80

🇲🇳Тулгар төрийн 2234 жил 🇲🇳Их монгол улсын 819 жил 🇲🇳 Ардын хувьсгалын 104 жил 🇲🇳 Ардчилсан нийгмийн 35 жил ойн баяр наа...
11/07/2025

🇲🇳Тулгар төрийн 2234 жил 🇲🇳Их монгол улсын 819 жил 🇲🇳 Ардын хувьсгалын 104 жил 🇲🇳 Ардчилсан нийгмийн 35 жил ойн баяр наадмын халуун мэндийг дэвшүүлье.
✅ Эрийн гурван наадам дэлгэрч, эх орон минь хөгжил цэцэглэлтийн замаар урагшлан дэвжин, ✅Монгол түмний хийморь сүлд бадран мандах болтугай 🇲🇳 сайхан наадаарай

09/07/2025

Баяр наадам хүртээмжтэй болгох шалгуурууд 👇🏼👇🏼👇🏼

Наадам, олон нийтийн үзвэрийн газарт хүртээмжийг бий болгох аргачилсан заавар
1. Биет орчны хүртээмж
-Үүдний хаалга болон бусад нэвтрэх хэсэг:
• Хаалга хамгийн багадаа 90 см өргөнтэй.
• Шаттай бол налуу зам / пандусыг 1:12 , 1:15 налуутай хийх

-Хүртээмжтэй ариун цэврийн өрөө:
• 1–2 хүртээмжтэй ариун цэврийн байгууламжийг заавал төлөвлөх.
• Дотор 1.5 м эргэх талбайтай.
• Зориулалтын бариултай, босгогүй, хаалга гадагшаа онгойх, гүйдэг хаалга бол илүү тохиромжтой.

Автомашины зогсоол:
• Хүртээмжтэй автомашины зогсоолыг орох хаалгатай хамгийн ойр хэсэгт төлөвлөх. Ингэхдээ 25 зогсоол тутамд 1 , 50 зогсоол тутамд 3 гм -р тооцох

-Аутизм болон бусад хүмүүст зориулсан тзр амрах нам гүм өрөө (quiet room) төлөвлөх

Суудал ба үзэх хэсэг

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй суудлыг/ талбайг тохирох хэсэгт төлөвлөх:
• Талбайн 1,5 м диаметртэй тэргэнцэртэйгээ суух боломжтойгоор зарим хэсгийг төлөвлөнө
• Суудал болон тэргэнцэрийн талбай нь гэр бүл, асран хамгаалагчид , хөтөч, тайлбарлагчийн хамт суух боломжтой байх
• Суудал нь тодорхой тэмдэглэгээтэй байх

- Үзэгчийн суудалд аудио төхөөрөмж гэх мэтийг байрлуулах зай талбайг тооцох

Мэдээллийн хүртээмж ба тэмдэг тэмдэглэгээ

Бүх хөтөлбөрийн мэдээллийг:
• Том үсэгтэй хэвлэх.
• Цахим хэлбэрээр түгээх.
• Дохионы хэлтэй видео тайлбар бэлтгэх.

Зүг чиг заасан болон баяр наадмын самбарыг
• 90–170 см өндөрт байрлах.
• Хялбар ойлгогдох дүрс тэмдэглэгээ, зургаар илэрхийлсэн хувилбаруудыг гаргах

- Хаяг мэдээлэл самбарууд тод ялгарал сайтай өнгөөр хийх.

• Үйл явдлын тайлбар хэлэх дэлгэц нь хадмал болон дохионы орчуулгатай байх

• Хөтөлбөрийг том үсгээр болон цахим хэлбэрээр бэлтгэх

-Тасалбар борлуулах түгээх систем хялбар хүртээмжтэй, цахим хэлбэр зэргийг өргөнөөр ашигласан бх

Үйлчилгээ

• Хөтөч, хувийн туслахын үйлчилгээ үзүүлэх дуудлагын сайн дурын ажилтануудыг бэлтгэж үйлчилгээний зохион байгуулалтанд оруулах

Гамшиг ослын үед Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг аюулгүй гаргах төлөвлөгөөтэй байх

Монгол Улсад 2025-2026 оны хичээлийн жилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан олон улсын тэтгэлэгт хамрагдах боломжто...
03/07/2025

Монгол Улсад 2025-2026 оны хичээлийн жилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан олон улсын тэтгэлэгт хамрагдах боломжтой бөгөөд Австралийн Шагнал, Фулбрайтын Оюутны Хөтөлбөр зэрэг хөтөлбөрүүдэд анхаарлаа хандуулдаг. Сонгон шалгаруулалтад тавигдах шаардлага орноакадемик амжилт, хэлний мэдлэг (ихэвчлэн IELTS эсвэл TOEFL) болон Монгол дахь ажил эрхлэлтийн түүхтэй холбоотой тодорхой шалгуурууд, гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс тодорхой чөлөөлөлттэй байж болно

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлд 2025 оны 6 дугаар сарын 27-ны байдлаар 9 байгууллага материалаа ирүүлсн...
01/07/2025

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлд 2025 оны 6 дугаар сарын 27-ны байдлаар 9 байгууллага материалаа ирүүлсний 7 нь 06 дугаар сарын 25-ны 17 цагаас өмнө ирүүлсэн байна.
Иймд зөвлөлд нэр дэвших сонирхолтой байгууллагуудад боломж олгох зорилгоор 2025 оны 07 дугаар сарын 04-ний 17 цаг хүртэл Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн гишүүнээр нэр дэвших сонирхолтой байгууллагын материалыг хүлээн авна.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, Эрхүүгийн гудамж, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн 6 давхарт 601 тоот,

Холбоо барих утас: 77073000
http://www.gadpwd.gov.mn/uploads/files/02/%D0%9C%D1%8D%D0%B4%D1%8D%D1%8D%202025/Green%20And%20White%20Illustrative%20Important%20Announcement%20Facebook%20Post.jpg

30/06/2025

Одоо мөрдөгдөж буй эрхийн тухай хуульд, *нийслэлийн нутаг дэвсгэрт авто тээврийн хэрэгслээр хөгжлийн бэрхшээлтэй (ХБ) иргэн зорчсон тохиолдолд нөхөн төлбөрийг олгоно…* гэсэн заалттай.

Гэрээс гарцгаая” аяныхан засаг даргыг өрөөнөөс нь гаргаж “АЯЛЛАА” 2025 оны 06 сарын 19  Улаанбаатар хотын гудамжаар тэрг...
25/06/2025

Гэрээс гарцгаая” аяныхан засаг даргыг өрөөнөөс нь гаргаж “АЯЛЛАА”

2025 оны 06 сарын 19
Улаанбаатар хотын гудамжаар тэргэнцэртэй хүмүүс олуулаа явж харагдлаа. Тэдний дунд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар УИХ-ын гишүүн О.Саранчулууныг тэргэнцэр дээр түрж явсан нь олны анхааралд өртлөө. Хотын дарга ийнхүү УИХ-ын гишүүн О.Саранчулуун, УИХ-ын гишүүн Ж.Баясгалан нар болон Тэргэнцэртэй иргэдийн холбооны гишүүдийн хамт, холбогдох албан тушаалтнуудаа дагуулан хоёр цагийн турш тэргэнцэр түрж алхаж. Улаанбаатар хотын гудамж, зам, талбайн нөхцөл байдалтай танилцлаа.

Энэ бол УИХ-ын гишүүн О.Саранчулууны санаачилсан “Гэрээс гарцгаая” аяны нээлтийн үйл ажиллагааны нэг хэсэг байлаа. Өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэднийг төлөөлсөн иргэний нийгмийн байгууллагууд үе үеийн хотын дарга нарт хандаж “Хамтдаа алхая, бодит байдлыг бидний өнцөгөөс нэг хараад үзээч” гэсэн хүсэлтийг олон жил тавьсаар ирсэн билээ. Сүүлдээ энэ нь биелэгдэшгүй мөрөөдөл мэт болсон энэ асуудлыг хотын дарга Х.Нямбаатар ажил хэрэгчээр хүлээн авсанд хөгжлийн бэрхшээлтэй иргэд ихэд талархаж байлаа.

Хотын дарга тэргэнцэртэй иргэнийг түрээд Ахмадын талбайгаас Боловсролын Их сургууль, Боловсролын Их сургуулиас Төв шуудан, Төв шуудангаас 11 дүгээр хороололд байрлах Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн Ерөнхий газар” хүртэл бараг 3 км алхахад алхам тутамд замын хагархай, цоорхой, энхэл догол таарч, өндөр хашлаганд тулж, тэр бүрт тэргэнцрийг нааш цааш эргүүлж, тойруулах ч юм уу, эсвэл өргөж гаргах шаардлага гарч байлаа. Ийм үйлдлийг олон дахин хийсэн Хотын дарга нэлээд ядарсан шинжтэй харагдаж байв.

“Гэрээсээ гарцгаая” аяныхан Боловсролын Их Сургуулийн хонгилон гарцаар гарах гэсэн боловч, налуу зам нь стандартын бус учраас энгийн эрүүл иргэн ч зорчихын аргагүй эгц уруу руу унах эрсдэлтэй тул энэ удаа түдгэлзэв. Ингээд цааш автобусаар зорчих гэтэл жолооч нь гарч ирж, налуу замаа буулгаж, тэргэнцэртэй иргэнийг хүлээж авахгүй нэлээд удаж, их хөглөв.

Ингэж хотын дарга болон бусад албаны хүмүүс нийтийн эзэмшлийн зам талбай, дэд бүтэц тээврийн хүртээмжтэй биечлэн танилцаж, өөрийн биеэр мэдэрснээр цаашдын үйл ажиллагаандаа тусган ажиллана гэж найдаж байгаагаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэлж байлаа. Тэд “Энэ удаа нийслэл хотын хамгийн хүртээмжтэй хэсгээр явлаа. Цаана нь гэр хорооллын зам, талбай үүнээс хорь, гуч дахин муу байгаа. Нийтийн тээврийн автобус хэзээ ч замын хашлага руу шахаж, ойртож зогсдоггүй, зогссон ч автобусныхаа налуу замыг гаргаж ирдэггүй. Тэр ч бүү хэл тэргэнцэртэй хүнийг хараад бараанаар нь хаяж зугатдаг тухай ярьж байлаа. Автобусанд тэргэнцэртэй иргэн хойд талын зориулалтын хаалгаар орох учиртай ч, төлбөрийн карт уншигч нь урд хаалганы хажууд байдаг нь бас нэг хүндрэл гэнэ. Хэдийгээр Нийслэлийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчуулдаг ч гэлээ төлбөр тооцооны асуудалд шударга байх хэрэгтэй гэж тэд ярьж байлаа.

Нийслэлийн гудамжаар хоёр цагийн турш “аялсан” “Гэрээсээ гарцгаая” аяныхан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн Ерөнхий газар”-т ирээд нэгдсэн уулзалт хийж, хэлэлцүүлэг өрнүүлэх үеэр “Цаашид Улаанбаатар хотоос хэрэгжүүлэх ажлуудаа энд дэвшүүлсэн саналуудтай уялдуулж явуулах болно” гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар амаллаа.

Тэрбээр өөрийн цахим хуудсандаа “Хоёр цаг гаруй нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, нийтийн унаа, барилга, байшингуудын орц, гарцаар тэргэнцэртэй иргэн түрж явлаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орчны хүртээмжийг сайжруулахад дутагдалтай зүйлс нэлээд ажиглагдлаа. Жишээлбэл, Боловсролын Их Сургуулийн хонгилон гарцаар тэргэнцэртэй иргэн зорчиход хүндрэлтэй байна. Зарим хэсэгт явган хүний зам болон авто замын огтлолцол нь өндөр, намын зөрүүтэйгээс зорчиход саад учруулж байна. Тиймээс Нийслэлийн зүгээс одоогийн бодлого, төлөвлөлттэйгөө эдгээр ажлыг уялдуулж явган хүний замыг нэг стандарттай болгох, үйлчилгээний газруудын орц, гарцыг чанаржуулахад анхаарна. Мөн Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүндрэл, саадгүй зорчуулахад чиглэл өгөөд зогсохгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодтой хамтарч жолооч нарыг сургалтад хамруулна. Бид эхний ээлжид хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэйгээр Боловсролын Их Сургуулийн хонгилон гарцыг иж бүрэн шинэчилнэ” гэж бичжээ.

Энэ ташрамд дурдахад УИХ-ын гишүүн О.Саранчулуун 2025 оны 05-р сарын 20-нд Аймаг, дүүргийн засаг дарга нар, удирдлагуудад “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахад нутгийн удирдлагын оролцоо” үндэсний зөвлөгөөн зохион байгуулсан бөгөөд Засаг дарга нарт зориулж "Хүн төвтэй бодлого - Тэгш эрхийн хэрэгжилт" гарын авлагаа танилцуулсан билээ. Ирэх 4 жилд засаг дарга нар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай Конвенцын 8 зүйл, 13 ажил, 32 шалгуур үзүүлэлттээр ХБИ-ийн оролцоог дэмжиж тодорхой ажил хийх ёстой. “Гэрээсээ гарцгаая” аян эдгээр ажлуудын зөвхөн нэг зүйл заалт дээр жишиг болгож харуулж байгаа ажил юм. “Гэрээсээ гарцгаая” аян Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай Конвенцын 9-р зүйл - Хүртээмжийн зөвхөн биет орчны хүртээмжтэй хамаатай 10-аад шалгуур үзүүлэлтийг туршиж үзэж байгаа юм. Цаашид мөн Аймаг, Дүүргийн засаг дарга нарыг ч уриалж, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангаж ажиллаарай хэмээн гарын авлагаасаа Улаанбаатар хотын засаг дарга бөгөөд Нийслэлийн захирагч Х.Нямбаатарт гардуулж өглөө.

Энэ төлөвлөгөөг орон нутгийн удирдлагууд өөрсдийнхөө эрх, үүргийн хүрээнд хэрэгжүүлж чадвал гурван жилийн дараа гэхэд Монгол Улс олон улсын хүний эрхийн хорооноос гаргадаг НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын хэрэгжилтийг 80 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байгаа ажээ.

Зөв мэдлэг ойлголттой удирдлагаас зөв шийдвэр гарах нь дамжиггүй гэж “Гэрээс гарцгаая” аяныхан үзэж байна.

Цаашид бүх аймаг, дүүрэгт “Гэрээсээ гарцгаая” аян өрнөх юм байна.
Эх сурвалж Zindaa.mn

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Бидний Дэм - Bidnii Dem posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share