“ЗАЛУУ ЭМЭГТЭЙЧҮҮД МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ” ТББ
Албан ёсны нэр: “ЗАЛУУ ЭМЭГТЭЙЧҮҮД МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ” бөгөөд цаашид “ЗЭМИ” гэж товчлон бичиж болно.
Хуулийн үндэслэл: “ЗЭМИ” ТББ Монгол Улсын Үндсэн Хууль, ТББ-ын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд болон энэхүү дүрмийг удирдлага болгон үйл ажиллагаагаа явуулна.
Байгууллагын хуулийн этгээдийн эрх: “ЗЭМИ” ТББ нь хуулийн этгээдийн эрх эдэлж, өөр
ийн бэлгэдэл, тамга тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх ба банк санхүүгийн байгууллагад харилцах данстай байна. “ЗЭМИ” ТББ нь өөрийн хэвлэлтэй байж болно.
Алсын хараа: Монголын залуу эмэгтэйчүүдийг хариуцлагатай, мэдлэг боловсролтой, соёлч ухаалаг, зөв сэтгэхүйтэй, эрүүл чадварлаг болгож, нийгмийн идэвх санаачлагыг нэмэгдүүлж, эх оронч үзлийг төлөвшүүлнэ.
Эрхэм зорилго: Яс үндэс, угсаа, нийгмийн гарал, байдал, үзэл бодол, сүсэг бишрэл, хөрөнгө чинээ, эрхэлж буй ажил, албан тушаал, боловсролыг үл харгалзан залуу эмэгтэйчүүдийн нийтлэг эрх ашиг, сонирхолыг илэрхийлэн хамгаалж, төрөөс эмэгтэйчүүдэд чиглэсэн бодлогод олон нийт болон эмэгтэйчүүдийн санал бодлыг тусган ажиллахад “ЗЭМИ” ТББ-ын эрхэм зорилго оршино.
Зорилт:
Залуу эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн тулд зохих албан байгууллага, хувь хүмүүсийг үйл ажиллагаандаа татан оролцуулана
Залуу эмэгтэйчүүдийг Монгол Улсынхаа ирээдүйд бодитой хувь нэмэр оруулахуйц чадварлаг иргэн болгохын тулд төрийн байгууллагуудтай хамтран ажиллана
Залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчинг бий болгоход зохих нөлөө үзүүлнэ
Залуу эмэгтэйчүүдийг үүргээ ухамсарладаг, өөрийн болон бусдын эрх, эрх чөлөөг дээдэлсэн хүмүүнлэг, хариуцлагатай болгож зөв үзэл бодол, ёс зүйг төлөвшүүлэнэ
Залуу эмэгтэйчүүдэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд тэдний дуу хоолойг эрх бүхий байгууллагад уламжлан, шийдвэрлүүлнэ
Залуу эмэгтэйчүүд өөрийн мэдлэг боловсрол, дадал чадвар, авъяас билэгээ нээн хөгжүүлэхэд нь дэмжлэг болно
Залуучуудийн нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлнэ.
Зарчим
Хүний эрх, эрх чөлөө, эв нэгдэл, эрх тэгш байдлыг эрхэмлэн дээдлэх
Ардчилсан шударга ёс, ил тод байдал, хуулийг эрхэмлэн дээдлэх
Нэг зорилго, нэг үзэл баримтлал, нэгдмэл бүтэц зохион байгуулалттай ажиллах
Байгууллагын алсын хараа, эрхэм зорилго, зорилтыг гишүүн бүр итгэл үнэмшилээ болгон дээдэлж даган мөрдөж байх
Хамтын удирдлага, харилцан ойлголцолд тулгуурлах
Сайн дурын гишүүдийн оролцоог дэмжих, хүн бүрийн хөгжих орчинг бүрдүүлэх.