16/03/2026
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“Залуус ба ирээдүй: Боловсрол, оролцоо, тогтвортой хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа.
Тус хуралд нийт 52 илтгэл ирснээс 2-р шатанд 12 илтгэл шалгарч, шилдэг судалгааны ажлууд хэлэлцэгдэн, оролцогчид өөрсдийн судалгааны үр дүнг танилцууллаа. Хурлын дүнгээр:
Тэргүүн байр – МУИС-ийн оюутан Б.Ахерке
Дэд байр – МУИС-ийн оюутан К.Ахбота, Х.Сунхар
Гуравдугаар байр – Этүгэн их сургуулийн А.Арайлым, А.Айсымбат
Тусгай байр – МУБИС-ийн оюутан Б.Амандых
Тусгай байр – Ж.Баглан
шалгарч, шилдэг оролцогчдод шагнал гардуулж, бусад оролцогч оюутнуудад гарын бэлэг гардуулан урамшууллаа.
Арга хэмжээнд хүрэлцэн ирж, нээлтийн үйл ажиллагаанд оролцсон Монгол Улсын Их Хурлын гишүүн, БШУ-ны байнгын хорооны дэд дарга Сархитийн Зулпхар танд талархал илэрхийлье. Мөн тус эрдэм шинжилгээний бага хурлыг 100 хувь ивээн тэтгэсэн ерөнхий ивээн тэтгэгч, МӨХ-ны гишүүн, өмгөөлөгч, “Heruga Partners” ХХК-ийн хуульч А.Қадирбек танд гүн талархал илэрхийлье. Таны үзүүлсэн бодит дэмжлэг, санаачилга нь залуу судлаач, оюутнуудын эрдэм шинжилгээний ажилд идэвхтэй оролцох боломжийг бүрдүүлж, тэдний мэдлэг чадварыг хөгжүүлэх, шинжлэх ухааны судалгааг дэмжихэд үнэтэй хувь нэмэр орууллаа. Залуусын боловсрол, хөгжилд анхаарч, эрдэм мэдлэгийг дэмжин хамтран ажиллаж буйд талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.
Хурлын илтгэлүүдийг үнэлж, шүүн хэлэлцсэн шүүгчид: МУИС-ийн ШУС-ийн Европ судлалын тэнхимийн Франц хэлний багш, Доктор, Профессор Б.Алтангүл
Отгонтэнгэр Их Сургуулийн багш (Ph.D) Б.Ербахыт
Өмгөөллийн “Хэруга Партнерс” ХХК-ийн үүсгэн байгуулагч, өмгөөлөгч А.Базар
Р.Нурбек
СЭЗИС-ийн бүртгэл, чанарын албаны дата аналист
Хангай дэд сургуулийн сургалт эрхэлсэн дэд захирал, ХҮН бодлого судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга С.Айнагүл
нарт талархал илэрхийлье. Эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон нийт оюутан, залуу судлаачиддаа баяр хүргэж, цаашдын эрдмийн ажилд нь өндөр амжилт хүсье.