Тэсэлгээний Ажил Үйлчилгээ Эрхлэгчдийн Холбоо

Тэсэлгээний Ажил Үйлчилгээ Эрхлэгчдийн Холбоо Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Тэсэлгээний Ажил Үйлчилгээ Эрхлэгчдийн Холбоо, Nonprofit Organization, Ulaanbaatar.

Мэдээлэл хүргүүлэх тухай..,
06/08/2026

Мэдээлэл хүргүүлэх тухай..,

МЕРА Сервис ХХК-ийн тэсэлгээний баг Дундговь аймгийн Мандалговь хотод байрлах, ашиглалтаас гарсан үйлдвэрийн 30 метр өнд...
31/07/2026

МЕРА Сервис ХХК-ийн тэсэлгээний баг Дундговь аймгийн Мандалговь хотод байрлах, ашиглалтаас гарсан үйлдвэрийн 30 метр өндөр тоосгон янданг цахим тэслүүр ашиглан хяналттай тэсэлгээний аргаар нураалаа.

Энэхүү ажил нь Монгол улсад цахим тэслүүр ашиглан гүйцэтгэсэн #АНХНЫ барилга байгууламжийг хяналттайгаар нураасан тэсэлгээний ажил гэдгээрээ онцлогтой юм.
Ажлын гол зорилго нь яндангийн суурийн тодорхой хэсэгт тооцоолсон сулралын бүс үүсгэн, байгууламжийг урьдчилан төлөвлөсөн чиглэл болон уналтын коридорт аюулгүй буулгах явдал байв.

Морь нь хурданСум нь мэргэнБөх нь хүчтэйМонгол түмэн минь сайхан наадаарай 🇲🇳🇲🇳🇲🇳
09/07/2026

Морь нь хурдан
Сум нь мэргэн
Бөх нь хүчтэй
Монгол түмэн минь сайхан наадаарай 🇲🇳🇲🇳🇲🇳

МЕРА ХХК-ийн үүсгэн байгуулагч Монгол Улсын Зөвлөх инженер Т.Гантөмөр Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор ...
08/07/2026

МЕРА ХХК-ийн үүсгэн байгуулагч Монгол Улсын Зөвлөх инженер Т.Гантөмөр Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор шагнагдлаа.🎖👏🏻
Уул уурхайн үйлдвэрлэлийн технологи, аюулгүй ажиллагаа, дотоодын үйлдвэрлэлийн чадавхыг бэхжүүлэх, тэсрэх материалын импортыг орлох чиглэлээр томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, үндэсний үйлдвэрлэлийн хөгжилд бодит хувь нэмэр оруулсаар ирсэн юм.

Танд нийт гишүүд, салбарын мэргэжилтнүүдийн өмнөөс халуун баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Чиглэл хүргүүлэх тухай..,
03/07/2026

Чиглэл хүргүүлэх тухай..,

Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийг түр зогсоох тухай.., /тус зохицуулалтад түүхий эд хамаарахгүй/
02/07/2026

Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийг түр зогсоох тухай..,
/тус зохицуулалтад түүхий эд хамаарахгүй/

02/07/2026

✅ ЗӨВЛӨМЖ - ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН ХЯНАЛТ

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 115 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн "ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилгын хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд чиглэсэн "Зөвлөн тусалъя-Чөлөөлье” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, нийгмийн аюулгүй байдалд учруулж болох хор хохирол, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, түүний шалтгаан нөхцөлийг арилгуулах зорилгоор Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны "ЗӨВЛӨН ТУСАЛЪЯ-ЧӨЛӨӨЛЬЕ” аяны хүрээнд ГЕОЛОГИ-УУЛ УУРХАЙН ХЯНАЛТЫН чиглэлээр танд зөвлөж байна!

30/06/2026
Монгол, Франц улсын хамтарсан хөрөнгө оруулалттай "Титанобел Монгол" ХХК буюу "Нитросибирь Монголиа" ХХК нь "Тэсэлгээний...
18/06/2026

Монгол, Франц улсын хамтарсан хөрөнгө оруулалттай "Титанобел Монгол" ХХК буюу "Нитросибирь Монголиа" ХХК нь "Тэсэлгээний инженер" ажилд авах тул та бүхэн сонирхож байвал анкетаа [email protected] хаягаар илгээж, 88025689 утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
Жич: Туршлагатай инженертэй цалин тохиролцож болно.

Тэсэлгээний инженер - Макс Групп - Zangia.mn - Монголын ажлын байрны хамгийн том платформ

Монгол Улсын 2025 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг өнөөдөр Засгийн газар, МҮХАҮТ-аас уламжлал ёсоор хамтран танилцууллаа.ТОП...
15/06/2026

Монгол Улсын 2025 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг өнөөдөр Засгийн газар, МҮХАҮТ-аас уламжлал ёсоор хамтран танилцууллаа.

ТОП-100 аж ахуйн нэгжид багтаж улс орны эдийн засагт чухал нөлөө үзүүлж буй холбооны гишүүн байгууллагуудын хамт олондоо цаашдын ажилд нь амжилт хүсье 👏👏👏

1. Оюу Толгой ХХК
28. Рэдпаф Монгол ХХК
70. Бласт ХХК
84. Спэйшл Майнинг Сервис ХХК

Address

Ulaanbaatar

Telephone

+97676111711

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Тэсэлгээний Ажил Үйлчилгээ Эрхлэгчдийн Холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share