19/05/2026
АРДЧИЛЛЫН ЗҮРХЭНД: Үе хоорондын хэлэлцүүлэгээр дамжуулан энхтайвны боловсролыг түгээх нь уулзалт зохион байгуулагдана.
SASA! ACTIVISM
🤟🏼 Монгол улс 1990 онд тайван замаар өрнөсөн “Ардчилсан хувьсгал”-ын нөлөөгөөр эрх чөлөөт нийгмийг цогцлоон, анхны ардчилсан Үндсэн хуулиа баталж “хүмүүнлэг, иргэний, ардчилсан” нийгмийг цогцлоохын төлөө даруй 36 жилийг ардаа үдсэн. Өнгөрөгч жилүүдэд ардчилал, хүний эрх, иргэний оролцооны сэдвийг сөхөх нь ихсэж буй ч дийлэнх тохиолдолд үе хооронд алсран, тасалдсан агаад нэгдсэн орон зай дутмаг хэвээр. Залуучуудын улс төрийн оролцоо нэмэгдэж буй хэдий ч ахмад үеийнхэнтэйгээ ардчиллын үнэт зүйлс, энх тайван, нийгмийн хариуцлагын талаар утга учиртай хэлэлцэх боломж, орон зай хязгаарлагдмал байна.
Тиймээс бид тус төслийн хүрээнд “Ардчиллын Зүрхэнд: Энх тайвны боловсролыг үе хоорондын хэлэлцүүлгээр түгээх нь” сэдвийн дор ардчиллын төлөөх , талаарх бодит мэдээллийг түүхэн хүмүүсийн хүүрнэлээр дамжуулан залууст хүргэх, хойч үедээ зориулан баримтжуулах зорилгоор тус үйл ажиллагааг зохион байгуулна.
Trans For Unity
#𝑁𝑜𝑂𝑛𝑒𝐿𝑒𝑓𝑡𝐵𝑒ℎ𝑖𝑛𝑑