Монголын газар зохион байгуулалтын холбоо

Монголын газар зохион байгуулалтын холбоо Монгол улсын газрын харилцааны салбарын анхны төрийн ?

2002 онд анх Газар хөгжил нийгэмлэг нэртэгээр байгуулагдаж байсан.
2007 онд Монголын газар зохион байгуулагчдын холбоо ТББ болсон.
Тэргүүнээр ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж, Ж.Наранцацралт, Т.Энхжаргал, Д.Одончимэг нар ажиллаж байсан.
2013 оноос 2023 онд Холбооны ерөнхийлөгчөөр Монгол улсын зөвлөх инженер Д.Мөнхбаатар Гүйцэтгэх захиралаар доктор С.Сайнбаяр ажиллаж байсан.
2023 оноос Холбооны Ерөн

хийлөгчөөр Монгол улсын зөвлөх инженер, доктор С.Сайнбаяр Гүйцэтгэх захиралаар Ш.Наран-Очир ажиллаж байна.

“ГАЗРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ ЧАНАРЫН ХЯНАН БАТАЛГАА”- ажлыг чадавхжуулах сургалт Монголын газар зохион байгуулалтын холбоо нь Га...
28/05/2026

“ГАЗРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ ЧАНАРЫН ХЯНАН БАТАЛГАА”- ажлыг чадавхжуулах сургалт

Монголын газар зохион байгуулалтын холбоо нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуультай хамтран газрын харилцааны мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна.
Энэ удаа газрын мэргэжлийн байгууллагын салбар зөвлөлөөс санал болгосон “Газрын төлөв байдал чанарын хянан баталгааны ажлын онол, болон дадлагын сургалт” сэдвээр онол, дадлага хосолсон мэргэжил дээшлүүлсэн сертификаттай сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтыг тухайн чиглэлээр мэргэшсэн судлаач, багш нар эрхлэх явуулах бөгөөд ГЗБГЗЗЕГ-ын Мониторингийн хэлтсээс цахим системийн хөгжүүлэлт болон агаар зураг, дроны технологийн сургалтыг хамарсан онцлогтой

СУРГАЛТ:
Хугацаа: 2026 оны 6 сарын 5-7 өдрүүдэд
Төлбөр: 400’000 төгрөг /МГЗБХ, Мэргэжлийн байгууллагын салбар зөвлөлийн гишүүн байгууллага 10%-ийн хөнгөлөлттэй/
Бүртгүүлэх холбоос:

ХУГАЦАА: 2026 оны 06 сарын 05-наас 07-ны өдөр ХИЧЭЭЛЛЭХ НИЙТ ЦАГ: 26 цаг ЗОХИОН БАЙГУУЛАХ ХЭЛБЭР: Танхим, ХААИС СУРГАЛТЫН ТӨЛБӨР: 400000 (Дөрвөн зуун мянган төгрөг), Монголын га...

01/05/2026
Төрийн ордонд зохион байгуулагдсан “Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцү...
06/03/2026

Төрийн ордонд зохион байгуулагдсан “Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэгт Монголын газар зохион байгуулалтын холбоо идэвхтэй оролцлоо.

Тус хэлэлцүүлэгт холбооны Ерөнхийлөгч доктор, Зөвлөх инженер С.Сайнбаяр болон Гүйцэтгэх захирал Зөвлөх инженер Ш.Наран-Очир нар оролцож, газрын харилцаа, газар зохион байгуулалтын салбарт зөвшөөрлийн тогтолцоог илүү оновчтой болгох, давхардал хийдлийг арилгах, иргэн аж ахуйн нэгжид учирдаг хүндрэлүүдийг бууруулах талаар санал, байр сууриа илэрхийллээ.

Мөн зөвшөөрлийн үйл ажиллагааг ил тод, шуурхай, цахим хэлбэрт шилжүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр салбарын мэргэжлийн байгууллагын зүгээс анхаарах шаардлагатай асуудлуудыг хөндөн ярилцав.

Цаашид төр, мэргэжлийн байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлж, зөвшөөрлийн тогтолцоог илүү үр ашигтай, хүртээмжтэй болгоход хамтран ажиллах нь чухал болохыг оролцогчид онцоллоо.

⸻                               ЭМГЭНЭЛМонгол Улсын анхны газар зохион байгуулагч, Хөдөлмөрийн баатар, салбарын хөгжилд ...
03/01/2026



ЭМГЭНЭЛ

Монгол Улсын анхны газар зохион байгуулагч, Хөдөлмөрийн баатар, салбарын хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан Даржаагийн Жамц
таалал төгссөн тухай гүн эмгэнэлтэйгээр мэдэгдэж байна.

Д.Жамц нь Монгол Улсад газар зохион байгуулалтын шинжлэх ухаан, мэргэжлийн тогтолцоог үндэслэн хөгжүүлэхэд амьдралынхаа олон арван жилийг зориулж, төрийн бодлого, эрх зүйн суурь, мэргэжилтэн бэлтгэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан нэрт зүтгэлтэн байлаа.
Тэрбээр салбарынхаа хөгжилд оюун ухаан, хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулсан, олон шавь, хамт олондоо үлгэр дуурайл болсон эрхэм хүн байсан юм.

Талийгаачийн мэргэжлийн өндөр ур чадвар, шударга зарчим, хүнлэг зан чанар, эх оронч үзэл нь Монголын газар зохион байгуулалтын түүхэнд мөнхөд дурсагдан үлдэх болно.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгчид, шавь нар болон нийт газар зохион байгуулагчдын хамт олонд гүн эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлж байна.

Талийгаачийн алдар гавьяа мөнхөд дурсагдах болтугай.

МОНГОЛЫН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХОЛБОО

НИЙСЛЭЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН 30 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН МЭНДЧИЛГЭЭЭрхэм хүндэт Нийслэлийн газар зохион байгуулалтын...
16/12/2025

НИЙСЛЭЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН 30 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт Нийслэлийн газар зохион байгуулалтын салбарын үе үеийн удирдлага, ахмад буурлууд, инженер, мэргэжилтнүүд та бүхэнд Нийслэлийн газар зохион байгуулалтын тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойн халуун баярын мэндийг салбарын анхны мэргэжлийн холбоо болох Монголын газар зохион байгуулалтын холбооны нэрийн өмнөөс өргөн дэвшүүлье.

Сүүлийн гучин жилийн хугацаанд нийслэл хотын газар ашиглалт, газар зохион байгуулалт, төлөвлөлтийн бодлого, эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, хотын тогтвортой хөгжил, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх их үйлсэд та бүхэн мэргэжлийн ур чадвар, мэдлэг туршлага, хариуцлагатай хөдөлмөрөө зориулж ирсэнд талархал илэрхийлье.

Хотжилт, хүн амын төвлөрөл эрчимтэй явагдаж буй өнөө үед газар зохион байгуулалтын салбарын үүрэг, хариуцлага улам бүр өсөн нэмэгдэж буй бөгөөд нийслэлийн газар зохион байгуулалтын байгууллага нь бодлогын залгамж чанар, шинжлэх ухаанч хандлага, мэргэжлийн манлайллаараа салбарын хөгжилд үлгэр жишээ болсоор ирсэн билээ.

Эрхэм хүндэт хамт олон та бүхэндээ эрүүл энх, ажил үйлс тань үргэлж өөдрөг, мэргэжлийн нэр хүнд, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.

Нийслэлийн газар зохион байгуулалтын 30 жилийн ойн баярын мэнд хүргэе!

Хүндэтгэсэн,

МОНГОЛЫН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХОЛБОО

ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛИЙН САЛБАРЫН МЭРГЭЖИЛТНИЙГ ДАВТАН СУРГАХ, МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ, СУНГАХ СУРГ...
10/11/2025

ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛИЙН САЛБАРЫН МЭРГЭЖИЛТНИЙГ ДАВТАН СУРГАХ, МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ, СУНГАХ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Газар зохион байгуулалтын мэргэжлийн чиглэлийн салбарын мэргэжилтнийг давтан сургах, мэргэшлийн зэрэг олгох, сунгах сургалтын бүртгэл 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл явагдана.

Мэргэжилтнүүд сургалтын цахим систем (www.surgalt.gazar.gov.mn)-рүү нэвтрэн орж, өөрийн суралцах мэргэшлийн хүрээг сонгон бүртгэлээ хийнэ үү.

Сургалтад бүртгүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:

✅ Зөвлөх болон мэргэшсэн инженерүүдэд зориулсан 10 кредит багц цагийн сургалт (заавал судлах -5 кредит, сонгон судлах - 5 кредит) нийт 10 өдөр тасралтгүй явагдана. Уг сургалтад тухайн мэргэжлээрээ 5 болон түүнээс дээш жил ажилласан, нийгмийн даатгал тасралтгүй 60 сар төлөгдсөн Газар зохион байгуулалтын инженерүүд хамрагдах;

✅ Сургалтад бүртгүүлэхдээ өөрийн овог, нэр, регистрийн дугаар, байгууллагын мэдээллийг үнэн зөв оруулах;

✅ Мэргэшлийн зэргийн хүчинтэй хугацааг шалган, мэргэшлийн зэрэг горилох, сунгах төрлийг профайл хэсгийн бүртгэл хэсгээс харж нягтлах;

✅ Сургалт, шалгалтын хуваарийн мэдээллийг тогтмол шалгах.

Дэлгэрэнгүй мэдээллийг 📞 262582, 90666398 утсаар лавлана уу.

“Газар зохион байгуулалтын төлөвлөлтөнд уур амьсгалын өөрчлөлтийг тусгах нь” сэдэвт сургалт боллоо2025 оны 11 дүгээр сар...
06/11/2025

“Газар зохион байгуулалтын төлөвлөлтөнд уур амьсгалын өөрчлөлтийг тусгах нь” сэдэвт сургалт боллоо

2025 оны 11 дүгээр сарын 05, 06-ны өдөр ШУТИС–ийн хурлын танхимд “Газар зохион байгуулалтын төлөвлөлтөнд уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, биологийн олон янз байдлын хамгааллыг тусгах нь” сэдэвт цогц сургалт амжилттай зохион байгуулагдлаа.
Уг сургалтыг Монголын Газар зохион байгуулалтын холбоо (MLM Association) ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж, Газар зохион байгуулалт, Геодези зурагзүйн Ерөнхий газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), WWF, GEF болон бусад байгууллагууд дэмжин оролцсон юм.

Сургалтанд төрийн байгууллага, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл, их дээд сургуулийн судлаачид, Газрын мэргэжлийн эрх бүхий байгууллагуудын инэенерүүд, орон нутгийн газрын харилцааны бхйгууллага, иргэдийн төлөөлөл бүхий 80 орчим суралцагсад танхимаар болон цахимаар оролцов.

Сургалтын үеэр дараах сэдвүүдээр хэлэлцэв:
• Уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, биологийн олон янз байдлын нөлөөллийг газар зохион байгуулалтын төлөвлөлтөд тусгах шаардлагын талаар Дорнод Монголын хөрс, ландшафтын хамгааллын жишээн дээр танилцуулга хийв.
• WOCAT системийн олон улсын сайн туршлага, менежментийн арга зүйг хуваалцав.
• Нийгэм, эдийн засагтай холбоотой газар доройтол, уур амьсгалын нөлөөллийн давхцал, орон нутгийн засаглалд тулгарч буй асуудлыг хэлэлцэв.
• “Е-Газрын” нэгдсэн мэдээллийн систем, геопортал ашиглалт, боломжуудыг танилцууллаа.
• Байгаль орчныг хамгаалах уламжлалт мэдлэг, оролцоот төлөвлөлтийн ач холбогдлыг танилцуулав.

Сургалтын үеэр түүнчлэн экологи, газар ашиглалтын оновчтой шийдэл, газрын тогтвортой менежмент хамгаалалт, олон нийтийн оролцоо, жендэрийн тэгш байдлыг төлөвлөлтийн шатанд тусгах шаардлагын талаар мэргэжилтнүүдэд сургалт орж шинэ техник технологийн талаар санал бодлоо солилцов.

Сургалтын үр дүн:
• Орон нутгийн түвшинд тулгамдсан асуудлыг шинэлэг аргачлалаар шийдвэрлэх мэдлэг олгов
• Олон талт оролцоонд суурилсан төлөвлөлтийн ач холбогдлыг бодитоор танилцуулав
• Мэдээллийн системийн дижитал шийдлийг ашиглах дадал олгов
Салбарын мэргэшсэн болон зөвлөх инженерүүдийн сургалтын агуулгад шинэ дэвшилтэт арга аргазүйг нэвтрүүлхээр болов.

Сургалтын төгсгөлд оролцогчид нэгдсэн хэлэлцүүлэг өрнүүлж, цаашид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг газрын салбарын мэргэжилтэнүүд хариуцсан төр захиргаа, хувийн хэвшил, олон нийт болон орон нутагт шинэ аргачлал нэвтрүүлэхэд бодит үр нөлөөтэй хамтын ажиллагааг өргөжүүлэхээ илэрхийллээ.

"ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХҮРЭЭНИЙ МЭРГЭШСЭН, ЗӨВЛӨХ ИНЖЕНЕРИЙН ЗЭРЭГ ГОРИЛОХ, СУНГАХ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ШИНЭЧЛЭЛ ” ...
04/11/2025

"ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХҮРЭЭНИЙ МЭРГЭШСЭН, ЗӨВЛӨХ ИНЖЕНЕРИЙН ЗЭРЭГ ГОРИЛОХ, СУНГАХ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ШИНЭЧЛЭЛ ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

ХУГАЦАА: 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 10:00 цагт

БАЙРШИЛ: ШУТИС, Номын сангийн хурлын танхим, #604

ХОЛБОГДОХ УТАС: 95110194

САЛБАРЫН МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ГОРИЛОХ, СУНГАХ ХҮРЭЭНД ХИЙГДЭЖ БУЙ СУРГАЛТ НЬ ОРЧИН ҮЕИЙН ДЭВШИЛТЭД ТЕХНОЛОГИ, ШИНЭЛЭГ АРГА ЗҮЙ, ОНОЛ БОЛОН ҮЙЛДВЭРЛЭЛД НЭВТЭРСЭН САЙН ТУРШЛАГЫН ТАЛААРХ МЭДЛЭГ, МЭДЭЭЛЛИЙГ САЛБАРЫН МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ТҮГЭЭХ ЗОРИЛГОТОЙ ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ТУЛ САЛБАРТ АЖИЛЛАЖ БУЙ БҮХИЙ Л ХҮМҮҮСИЙГ САНАЛАА ӨГЧ, ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХЫГ ХҮСЬЕ.

МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД:“ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨЛТӨД УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ГАЗРЫН ДОРОЙТОЛ, БИО...
04/11/2025

МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД:

“ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨЛТӨД УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ГАЗРЫН ДОРОЙТОЛ, БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫН ХАМГААЛЛЫГ ТУСГАХ НЬ” СУРГАЛТ

ХУГАЦАА: 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 10:00 цагт

БАЙРШИЛ: ШУТИС, Номын сангийн хурлын танхим, #604

ХОЛБОГДОХ УТАС: 95110194

ШИНЭ МЭДЭЭЛЭЛ, ШИНЭ АРГАЗҮЙ ОНОЛ БОЛОН ҮЙЛДВЭРЛЭЛ ДЭЭР ХИЙГДСЭН БОДИТ АЖЛУУД ДЭЭР СУРАЛЦАХ БОЛНО. ТА БҮХНИЙГ ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХЫГ ХҮСЬЕ.

Address

Монгол
Ulaanbaatar

Telephone

+97699057926

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын газар зохион байгуулалтын холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Монголын газар зохион байгуулалтын холбоо:

Share