Монголын газар зохион байгуулалтын холбоо

Монголын газар зохион байгуулалтын холбоо Монгол улсын газрын харилцааны салбарын анхны төрийн ?

2002 онд анх Газар хөгжил нийгэмлэг нэртэгээр байгуулагдаж байсан.
2007 онд Монголын газар зохион байгуулагчдын холбоо ТББ болсон.
Тэргүүнээр ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж, Ж.Наранцацралт, Т.Энхжаргал, Д.Одончимэг нар ажиллаж байсан.
2013 оноос 2023 онд Холбооны ерөнхийлөгчөөр Монгол улсын зөвлөх инженер Д.Мөнхбаатар Гүйцэтгэх захиралаар доктор С.Сайнбаяр ажиллаж байсан.
2023 оноос Холбооны Ерөн

хийлөгчөөр Монгол улсын зөвлөх инженер, доктор С.Сайнбаяр Гүйцэтгэх захиралаар Ш.Наран-Очир ажиллаж байна.

“ГАЗРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ ЧАНАРЫН ХЯНАН БАТАЛГАА”- ажлыг чадавхжуулах сургалт Монголын газар зохион байгуулалтын холбоо нь Га...
28/05/2026

“ГАЗРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ ЧАНАРЫН ХЯНАН БАТАЛГАА”- ажлыг чадавхжуулах сургалт

Монголын газар зохион байгуулалтын холбоо нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуультай хамтран газрын харилцааны мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна.
Энэ удаа газрын мэргэжлийн байгууллагын салбар зөвлөлөөс санал болгосон “Газрын төлөв байдал чанарын хянан баталгааны ажлын онол, болон дадлагын сургалт” сэдвээр онол, дадлага хосолсон мэргэжил дээшлүүлсэн сертификаттай сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтыг тухайн чиглэлээр мэргэшсэн судлаач, багш нар эрхлэх явуулах бөгөөд ГЗБГЗЗЕГ-ын Мониторингийн хэлтсээс цахим системийн хөгжүүлэлт болон агаар зураг, дроны технологийн сургалтыг хамарсан онцлогтой

СУРГАЛТ:
Хугацаа: 2026 оны 6 сарын 5-7 өдрүүдэд
Төлбөр: 400’000 төгрөг /МГЗБХ, Мэргэжлийн байгууллагын салбар зөвлөлийн гишүүн байгууллага 10%-ийн хөнгөлөлттэй/
Бүртгүүлэх холбоос:

ХУГАЦАА: 2026 оны 06 сарын 05-наас 07-ны өдөр ХИЧЭЭЛЛЭХ НИЙТ ЦАГ: 26 цаг ЗОХИОН БАЙГУУЛАХ ХЭЛБЭР: Танхим, ХААИС СУРГАЛТЫН ТӨЛБӨР: 400000 (Дөрвөн зуун мянган төгрөг), Монголын га...

01/05/2026
Төрийн ордонд зохион байгуулагдсан “Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцү...
06/03/2026

Төрийн ордонд зохион байгуулагдсан “Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэгт Монголын газар зохион байгуулалтын холбоо идэвхтэй оролцлоо.

Тус хэлэлцүүлэгт холбооны Ерөнхийлөгч доктор, Зөвлөх инженер С.Сайнбаяр болон Гүйцэтгэх захирал Зөвлөх инженер Ш.Наран-Очир нар оролцож, газрын харилцаа, газар зохион байгуулалтын салбарт зөвшөөрлийн тогтолцоог илүү оновчтой болгох, давхардал хийдлийг арилгах, иргэн аж ахуйн нэгжид учирдаг хүндрэлүүдийг бууруулах талаар санал, байр сууриа илэрхийллээ.

Мөн зөвшөөрлийн үйл ажиллагааг ил тод, шуурхай, цахим хэлбэрт шилжүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр салбарын мэргэжлийн байгууллагын зүгээс анхаарах шаардлагатай асуудлуудыг хөндөн ярилцав.

Цаашид төр, мэргэжлийн байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлж, зөвшөөрлийн тогтолцоог илүү үр ашигтай, хүртээмжтэй болгоход хамтран ажиллах нь чухал болохыг оролцогчид онцоллоо.

⸻                               ЭМГЭНЭЛМонгол Улсын анхны газар зохион байгуулагч, Хөдөлмөрийн баатар, салбарын хөгжилд ...
03/01/2026



ЭМГЭНЭЛ

Монгол Улсын анхны газар зохион байгуулагч, Хөдөлмөрийн баатар, салбарын хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан Даржаагийн Жамц
таалал төгссөн тухай гүн эмгэнэлтэйгээр мэдэгдэж байна.

Д.Жамц нь Монгол Улсад газар зохион байгуулалтын шинжлэх ухаан, мэргэжлийн тогтолцоог үндэслэн хөгжүүлэхэд амьдралынхаа олон арван жилийг зориулж, төрийн бодлого, эрх зүйн суурь, мэргэжилтэн бэлтгэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан нэрт зүтгэлтэн байлаа.
Тэрбээр салбарынхаа хөгжилд оюун ухаан, хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулсан, олон шавь, хамт олондоо үлгэр дуурайл болсон эрхэм хүн байсан юм.

Талийгаачийн мэргэжлийн өндөр ур чадвар, шударга зарчим, хүнлэг зан чанар, эх оронч үзэл нь Монголын газар зохион байгуулалтын түүхэнд мөнхөд дурсагдан үлдэх болно.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгчид, шавь нар болон нийт газар зохион байгуулагчдын хамт олонд гүн эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлж байна.

Талийгаачийн алдар гавьяа мөнхөд дурсагдах болтугай.

МОНГОЛЫН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХОЛБОО

Address

Монгол
Ulaanbaatar

Telephone

+97699057926

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын газар зохион байгуулалтын холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Монголын газар зохион байгуулалтын холбоо:

Shortcuts

Share